Бичлэгийн тоо 3,329

Тэрбумтан шиг “үрцгээе”-2

Ажил & Мөнгө  | 2015 / 01 / 20

Хонг Конгийн тэрбумтан, ард түмний баатар, Азийн хамгийн баян эрхэм Ли Ка Шинг мөнгө зарцуулалтын тал дээр өөрийн баримталдаг алтан зарчмаас ийн хуваалцжээ:

Тэрбумтан шиг “үрцгээе”-2

“Чи их бага, ямар ч хэмжээний орлоготой бай, түүнийгээ 5 төсөвт пропорцлон хувааж бай. Мөнгөө өөртөө үргэлж хүртээмжтэй, үлдэцтэйгээр зарцуул.

Жишээ нь сарын орлого чинь 500 мянган төгрөг гэж тооцъё. Эхлээд орлогоо 5 хэсэг төсөвт хуваана:

150 мянган төгрөг (30%)-Энэ бол амьдралын урсгал, энгийн хэрэглээний зардалд зарцуулагдах төсөв. Үүнд байрны мөнгө, гоо сайхны хэрэглээ ч бас тооцогдоно шүү. Нэг жилийн турш энэ төсвөөр амьдрахад залуу биед тийм ч их асуудал үүсэхгүй.

100 мянган төгрөг (20%)–Энэ бол хувийнхаа цар хүрээг өргөжүүлэх, найз нөхдийн харилцаа холбоонд зарцуулагдах төсөв. Утас, интернэтийн төлбөртөө 50 мянгыг, хэн нэгнийг хоолоор дайлах зардалд үлдсэн талыг нь төсөвлө. Хэнийг дайлах вэ гэж үү? Чамд илүү боломж олгож мэдэх, чамаас ямар нэг талаараа давуу, хамт байхад карьерт чинь шууд болон дам утгаараа эерэг нөлөө үзүүлэх хүмүүсийг. Ингэж чадвал жилийн дараа чиний танилын хүрээ хөдлөшгүй өмч хөрөнгө шиг чинь үнэ цэнэтэй болсон байх болно.

75 мянган төгрөг (15%)-Энэ хэмжээний төсвийг суралцахад зарцуул. Амьдралд чинь хэрэг болохуйц ном авах, сургалтанд явж, лекцэнд суухын аль нь ч байж болно. Авсан номоо тавиур дээр орхилгүй анхааралтайгаар уншиж заавар зөвлөгөөнөөс нь нэгийг ч болов хэрэгжүүлээд хэн нэгэнд тоймлон ярьж өгөхөд бэлд.

50 мянган төгрөг (10%)- Үүнийг амралтанд явахдаа зориулж хураана. Хоёр жилд ганц удаа ч болов хилийн дээс алхаж байгаарай. Амьдралынхаа дурсамж, туршлагыг баяжуулах алхмыг бүү зогсоогоорой. Гэхдээ одоогоор мөнгөө хэмнэхийн тулд тийм ч үнэтэй биш буудлуудыг сонго. Гол нь тансаглахдаа биш, харин хэдхэн жилийн дотор чи олон газраар явж, юм үзэж нүд тайлсан байхад оршино. Аялал, амралтаасаа олж авсан эрч хүчээ өөрийгөө цэнэглэхэд зарцуулж, ажлынхаа урам зоригийг бүү таслаарай.

125 мянган төгрөг (25%)-Энэ бол чиний ирээдүйдээ оруулах хөрөнгө оруулалтын төсөв. Банкинд хийж, өөрийнхөө хувийн капиталыг босгохдоо бэлд. Энэ хөрөнгийг жижиг бизнес эхлүүлэхдээ ашиглаж болно. Жижиг бизнесийн эрсдэл бага байдаг. Гэхдээ бизнесээсээ ашиг олоод эхэлмэгц чиний урам зориг бадарч, улам туршлагажин бизнесээ өргөжүүлэх боломж чинь нээгдсээр байх болно. Үүнээс улбаалан удаан хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө гаргаж, санхүүгийн тогтвортой байдлаа хангахдаа анхаарах боломжтой болно. Амьдралд юу ч тохиолдож мэднэ. Тодорхой хэмжээний хөрөнгөний нөөцтэй байснаар гэр бүлд чинь гэнэтийн асуудал тулгарахад чи амьдралынхаа түвшнийг бууруулахгүйгээр тэрхүү асуудлыг шийдэж чадна.

Яг дээрх жишгээр бүтэн жилийн турш ажиллахад чиний цалин, сарын тогтмол орлого 500 мянга хэвээрээ л байвал өөрийгөө нэг сайн чимхээд ав. Чи ийм хэмжээний шийтгэлийг хүртэх ёстой.

Харин 1 сая болсон байвал баяр хүргэе. Гэхдээ л энэ бол хангалттай өсөлт биш. Ахиад илүү сайн ажиллаж карерын чинь дараагийн шатанд том боломж олгох хүмүүстэй танилц. Хуучирч элэгддэг хувцас хунарт тийм ч их мөнгийг зарцуулах хэрэггүй. Баян болохоороо чи үнэтэй цүнх, үслэг эдлэлийг хангалттай авч чадна. Түүний оронд илүү гарсан мөнгөө хадгалах юм уу хайртай дотны хүмүүстээ бэлэг авч өг. Тэдэнтэй санхүүгийн зорилго, мөрөөдөл төлөвлөгөөнийхээ тухай хуваалц. Яагаад сүүлийн үед ийм арвич хямгач байгаагаа тайлбарла. Гадуур бага хоолло, өөрөөсөө илүү том мөрөөдөлтэй, өөрөөсөө илүү хөдөлмөрч хүмүүсийг харамгүй дайл.

Шинэ бизнесменүүд үргэлж өөрт нь туслах, хамтрах хүмүүсийг хайж байдаг. Ажлынхаа хажуугаар тэдний бизнест оролцож, ашгаас нь хуваалцангаа туршлагаа арвижуулах ямар боломж байгааг судла. Тэднийг олоход өнөөдрийг хүртэл өргөсгөсөн хүрээ чинь туслах болно.

Хоёр жилийн дараа орлого чинь 3 сая 500 мянга болсон байх ёстой. Хамгийн багадаа л ядаж 2 сая болсон байх шаардлагатай. Тэгэхгүй бол инфляцийн араас чи гүйцэхгүй шүү дээ.

Амьдрал ямар байхыг хүн өөрөө зохион бүтээдэг. Гял цал хэрнээ бат бөх биш материалаар хийгдсэн байшин амархан нуран унадагтай адил мөнгийг олоод байгаа хэрнээ хэрэгцээгүй зүйлд үрэн таран хийсэн амьдрал нэг өдөр тартагтаа тултлаа ядуурах нь энүүхэнд. Карьерыг төлөвлөж болно. Аз жаргалд бэлтгэж болно. Бүх юмны үндэс бол сайн төлөвлөлт юм.

Ядуу бол гэртээ бага цагийг өнгөрүлүлж, гадуур их цагийг өнгөрүүл. Баян бол гадуур бага цагийг өнгөрүүлж, гэртээ их цагийг өнгөрүүл. Ядуу байхдаа бусдад мөнгөө зарцуул. Баян болоод өөртөө мөнгөө зориул. Ядуу байхдаа бусдад сайнаар ханд. Бүү тооцоотой бай. Баян болсныхоо дараа бусад хүмүүс чамд сайнаар хандахад дасах хэрэгтэй, бас өөртөө сайнаар хандах хэрэгтэй. Ядуу байхдаа өөрийгөө нээлттэйгээр “худалдаалж”, хүмүүст өөрийгөө ашиглахыг зөвшөөр. Баян байхдаа хүмүүст тийм ч амархан ашиглуулаад байх хэрэггүй. Энэ бол хангалуун амьдрах энгийн тактик юм. Энэ бол амьдрах урлаг. Ихэнх хүн үүний яг эсрэгээр нь амьдардаг.

Залуу, туршлагагүй байхын буруу гэж үгүй. Бас ядуу байхаас ч айх хэрэггүй. Чи яаж зөв, цаашлах тусмаа чамайг өсгөх хөрөнгө оруулалтыг хийхийг л сурах хэрэгтэй. Амьдралд юу чухал болохыг, юунд мөнгөө зарцуулах ёстойг ойлгодог байх ёстой.

Амьдралын наад захын хэрэгцээ чинь төвөггүй хангагддаг болсон цагт илүү гарч буй мөнгөө мөрөөдөлдөө гамгүй зарцуул. Далавчаа дэлгэж, зоригтойгоор мөрөөдөн амьдралаа онцгой болгох бүхнийг хий.

Ахин хэлье:
1: Эрүүл хооллож, аюулгүй орчинд амьдар
2: Нийгмийн цар хүрээндээ мөнгө зарцуулж олон хүнээс олон зүйлийг олж дуул
3: Жил бүр ямар нэг аялалд явж харах өнцгөө тэл
4: Өөрийн салбар дахь сүүлийн үеийн ололт шинэчлэлтэй танилц
4: Гэнэтийн явдал, мөрөөдөлдөө зарцуулах мөнгийг заавал нөөцлө

Дээрх төлөвлөгөөг сайн мөрдөж, санхүүгийн тэнцвэрээ хадгалаад ирвэл яваандаа чиний мөнгө илүүдээд ирэх нь гарцаагүй. Энэ бол баяжих амьдралын тойрог руу орж эхэлж байгаагийн чинь шинж. Чи илүү чанартай хооллож, эрүүл мэнддээ анхаарах тусам бие чинь сайжирна. Найз нөхөд чинь ч олширно. Одоо чи илүү чанартай боловсролын араас хөөцөлдөж, том төслүүд дээр ажиллаж чадна. Өөрийнхөө олон мөрөөдлийг нэг нэгээр нь хэрэгжүүлж, хүүхдийнхээ боловсролын санг бий болгох боломж гарна. Ухаантай байж чадвал амьдрах сайхан шүү дээ!

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8453593/161/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2529 “Apple” борлуулалтаараа түүхэн амжилт тогтоожээ 2015-01-28 2120
2528 Жирэмсэн эмэгтэй хэт таргалахгүй байх бүрэн боломжтой 2015-01-28 2121
2527 Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнд Х.Монголжин гэж нэр хайрлажээ 2015-01-28 2023
2526 Жолооч та камерын бичлэг шүүлгэхдээ 2015-01-27 2222
2525 Коби Брайнт мэс ажилбарт орно гэж Лэйкерсийн зүгээс мэдэгдлээ 2015-01-27 2017
2524 Солонгос иргэдтэй гэрлэсэн, иргэншилээ солиулаагүй Монгол улсын 2,351 иргэн байна 2015-01-27 2126
2523 Хамгийн ашиггүй гэмээр мартагдсан бүтээлүүд 2015-01-26 2185
2522 Хятад эмэгтэй 39 хүүхэд өргөж авсныхаа төлөө шийтгүүлэв 2015-01-26 2204
2521 Таны арьсыг хөгшрүүлдэг 7-н зүйл 2015-01-26 2086
2520 Ер бусын 9 үйлчилгээ 2015-01-25 2106
2519 Роналдо гурван тоглолтоор бандуулж магадгүй боллоо 2015-01-25 2105
2518 Гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 12 асуулт 2015-01-25 2018
2517 Оддын мэдээлэл: Өнгөрөгч долоо хоногийн сонин сайхан 2015-01-24 2093
2516 Т.Билгүүн амьдралдаа “буруу эргэлт” хийсэн удаа үгүй 2015-01-24 2299
2515 69 дэх их аварга Хакүхо сүмогийн дээд амжилт тогтоов 2015-01-24 2152
2514 Халинка Миргаева, Оросын Анжелина Жоли 2015-01-22 2018
» Тэрбумтан шиг “үрцгээе”-2 2015-01-22 2018
2512 Тэрбумтнууд шиг “үрцгээе”-1 2015-01-22 2151
2511 Гэр бүлийн явган хэрүүлгүй амьдрах 10 зарчим 2015-01-20 2692
2510 Сураггүй болсон хүүхдүүдийг фэйсбүүкээр хайна 2015-01-20 2229
배너신청
자생병원

배너신청