Бичлэгийн тоо 3,329
Гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 12 асуулт


Олон жил үерхэж дотносон бие биесээ таньж мэдсэний үндсэн дээр амраг хосууд насан туршийн амьдралаа холбох чухал шйидвэрийг гаргадаг. Гэхдээ хүнийг бүрэн танина гэдэг тийм ч амар зүйл биш учраас энэ шийдвэрт тун нухацтай хандах хэрэгтэй. Иймд эрхэм та зүрхний угаас хайртай, нэгэн биений тань нөгөө хэсэг болоход тохирно хэмээн бодож байгаа хүнтэйгээ ханилан суухаасаа өмнө дараах 12 асуултыг заавал асууж үзээрэй.
1. Чи надад яагаад хайртай вэ?
Ихэнх хүн энэ асуултыг утга учиргүй хэмээн үгүйсгэдэг. Зарим нь хүнийг хайрлахад шалтгаан хэрэггүй гэж хариулдаг. Гэхдээ л хүн аливаа зүйлд шалтгаангүйгээр дурладаггүй шүү дээ. Тэгэхээр хайрт тань таны гадаад үзэмж, материаллаг хүчин зүйлс эсвэл дотоод ертөнцийн алинд нь илүү татагдсаныг энэ асуултаар сонжоод үзэхэд гэмгүй.

2. Хоёулаа энд зүгээр л хэсэг чимээгүй сууцгаах уу?
Хосуудын харилцаан дахь чимээгүй байдал бол нэг төрлийн ойлголцлын хэлбэр юм. Заримдаа хайртынхаа хажууд зүгээр л чимээгүй суух амар амгалан байдал үгээр хэлшгүй аз жаргал мэдрүүлдэг. Харин дурлалт хүн тань хамтдаа чимээгүй суухаас эвгүйцэж, зайлсхийж байвал дахин нэг бодож үзэх л асуудал.
3. Ирээдүйн хүүхдүүдийнхээ талаар чи төсөөлж байсан уу?
Энэ бол их чухал асуулт. Зарим хүн хүүхдэд хайртай байдаг бол зарим нь арай өөр. Хайрт тань энэ асуултанд хариулах сонирхол нэг их байхгүй гэдэг нь ажиглагдвал та хоёр илүү нухацтай ярилцах хэрэгтэй. Гэрлэхээр зэхэж буй хосууд ирээдүйн хүүхдийнхээ талаар илэн далангүй ярилцаж, төлөвлөх нь зүйтэй юм.

4. Энэ харилцаанаас чи юу хүсэн хүлээдэг вэ?
Хайр сэтгэлийн харилцаанаас хос хоёр өөр өөр зүйлийг хүсэж хүлээдэг бол аажимдаа хүндрэл бэрхшээл учрахыг үгүйсгэх аргагүй. Тийм учраас гэрлэхээсээ өмнө хэн хэнийхээ хүсэл мөрөөдөл, хамтын амьдралынхаа зорилгыг нэгтгэж маргаангүй болгох нь бат бөх харилцааны үндэс болох учиртай.
5. Хэрвээ хоёулаа учраагүй байсан бол өнөөдөр чи хэн байх байсан бол?
Өөртэй чинь учраагүй байсан бол одоогийнхоос илүү дээр байх байсан гэх өнгө аястай хариулт өгч байгаа хүн бол насны хань болох хүн яасан ч биш гэдгийг санахад илүүдэхгүй юм.

6. Бие махбодын харилцаанаас гадна юу бидний харилцааг нандин болгодог юм болоо?
Хайр сэтгэл гэдэг зөвхөн бэлгийн харилцаагаар хязгаарлагдахгүй агуу зүйл билээ. Тиймээс хайрттайгаа сексээс өөр сэдвээр харилцааныхаа хамгийн сайн сайхан чанаруудыг ярилцаад үзээрэй.
7. Өнгөрсөн амьдралынхаа талаар надад хэлэхээс эмээдэг дурсамж чамд байдаг уу?
Энэ асуултыг хүчлэхгүйгээр, тун эвтэйхэн асуухгүй бол хайртыг тань эмзэглүүлж магадгүй юм. Хүн бүхэнд л нууц, эмзэг сэдэв байдаг учраас тэр бүхнийг нь хүчээр ухаж төнхөөд хэрэггүй. Харин аажуухан, тайван аргаар та хоёр бүхий л зүйлээ илэн далангүй ярилцах нь илүү дотно, хүчирхэг холбоог бий болгох үндэс болж чадна.

8. Чи миний санхүүгийн чадварт итгэдэг үү?
Хамтын амьдралаа цогцлооход хоёр талын санхүүгийн чадвар мэдээж чухал. Тэгэхээр та хоёр бие биедээ итгэж, ажил төрөл цалин мөнгөө хэрхэн зохицуулах зэрэг бүх зүйлээ хамтдаа зохицуулдаг байх хэрэгтэй. Харин бие биедээ итгэхгүй, нэгнийхээ санхүүгийн чадварыг басамжлах зэрэг нь байж болшгүй зүйл билээ.
9. Үглээ хүн гэж яг ямар хүнийг хэлдэг юм бэ? Би үглээ хүн үү?
Та өөрийгөө үглэж байна гэж бодоогүй байхад нөгөө хүнд төвөгтэй сэтгэгдэл төрөх тохиолдол бий. Тэгэхээр хайртай хүнээсээ яг ямар ярианы хэв маягийг төвөгшөөдгийг нь нарийн сайн тодруулаарай.

10. Миний зан ааш чамд таагүй сэтгэгдэл төрүүлвэл нуулгүй надад хэлнэ биз дээ?
Таны гаргасан үйлдлээс болж эмзэглэсэн хэрнээ түүнийгээ шууд хэлэхгүй уур уцаартай авирладаг хүнтэй гэрлэвэл насан туршийн зовлон болох эрсдэлтэй. Иймд анхнаасаа л бодогдсон бүхнээ бие биедээ илэрхийлээд, ойлголцож шийдвэрлээд сурчихвал хэн хэндээ амар билээ.
11. Чамд ямар нэг эрүүл мэндийн асуудал бий юу?
Ханилах хүнийхээ ямар нэг зүйлд харшилтай эсэх, эсвэл илүү хүнд асуудал бий эсэхийг нь мэдсэнээр арга хэмжээ авч, зохицон амьдрах бэлтгэлтэй байх боломж бүрдэх юм.

12. Намайг хүндээр өвдсөн үед чи дэргэд минь байж, халамжилж чадах уу?
Хайрын үнэ цэн хамгийн хүнд хэцүү үед хувиршгүй сэтгэлээр бие биеэ түшиж тулахад оршдог билээ. Тиймээс хайртаасаа болон өөрөөсөө энэ асуултыг заавал асуугаарай.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8456848/d6a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2529 “Apple” борлуулалтаараа түүхэн амжилт тогтоожээ 2015-01-28 2120
2528 Жирэмсэн эмэгтэй хэт таргалахгүй байх бүрэн боломжтой 2015-01-28 2121
2527 Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнд Х.Монголжин гэж нэр хайрлажээ 2015-01-28 2023
2526 Жолооч та камерын бичлэг шүүлгэхдээ 2015-01-27 2222
2525 Коби Брайнт мэс ажилбарт орно гэж Лэйкерсийн зүгээс мэдэгдлээ 2015-01-27 2017
2524 Солонгос иргэдтэй гэрлэсэн, иргэншилээ солиулаагүй Монгол улсын 2,351 иргэн байна 2015-01-27 2126
2523 Хамгийн ашиггүй гэмээр мартагдсан бүтээлүүд 2015-01-26 2185
2522 Хятад эмэгтэй 39 хүүхэд өргөж авсныхаа төлөө шийтгүүлэв 2015-01-26 2204
2521 Таны арьсыг хөгшрүүлдэг 7-н зүйл 2015-01-26 2086
2520 Ер бусын 9 үйлчилгээ 2015-01-25 2106
2519 Роналдо гурван тоглолтоор бандуулж магадгүй боллоо 2015-01-25 2105
» Гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 12 асуулт 2015-01-25 2018
2517 Оддын мэдээлэл: Өнгөрөгч долоо хоногийн сонин сайхан 2015-01-24 2093
2516 Т.Билгүүн амьдралдаа “буруу эргэлт” хийсэн удаа үгүй 2015-01-24 2299
2515 69 дэх их аварга Хакүхо сүмогийн дээд амжилт тогтоов 2015-01-24 2152
2514 Халинка Миргаева, Оросын Анжелина Жоли 2015-01-22 2018
2513 Тэрбумтан шиг “үрцгээе”-2 2015-01-22 2018
2512 Тэрбумтнууд шиг “үрцгээе”-1 2015-01-22 2151
2511 Гэр бүлийн явган хэрүүлгүй амьдрах 10 зарчим 2015-01-20 2692
2510 Сураггүй болсон хүүхдүүдийг фэйсбүүкээр хайна 2015-01-20 2229
배너신청
자생병원

배너신청