Бичлэгийн тоо 3,329

Гэр бүлийн явган хэрүүлгүй амьдрах 10 зарчим

Гэр бүлийн хэрүүл зөрчил гол төлөв жижиг сажиг зүйлээс гардаг. Аяга, шанага тойрсон хэрүүл том хэрүүл болон хувирахаас гадна хосуудын харьцаанд сэв суулгах аюултай. Иймд жижиг асуудалд онц ач холбогдол өгөлгүй шийдвэрлэх олон арга зам бий.

1. Гэр доторх үүргийг хуваарил
Хэрэв нөхөр чинь хүнсээ цуглуулахдаа үнэтэй, чанар муутайг нь авчихдаг бол түүнийг дэлгүүр явуулах шаардлагагүй. Харин нөхөртөө гэрийнхээ цахилгаан хэрэгслийн бүрэн бүтэн байдал, машин тэргээ хариуцуул.

2. Хариуцлагыг өөртөө ав
Мартамхай нөхрүүд байдаг. Нөхөр чинь жолооны үнэмлэх, түлхүүр мэтийг байсхийгээд хаячихдаг бол бүү бухимд. Уурлаад ч нэмэргүй. Асуудлыг энгийн боловч үр дүнтэй аргаар шийдэж болно. Та зүгээр л түлхүүр болон бичиг баримтыг нөхөртөө сануулах үүрэг өөртөө тавь. Энэ тохиолдолд та олон таагүй асуудлаас зайлсхийж чадна.

3. Зурагтаа ээлжилж үз
Хоёр зурагт байхгүй нөхцөлд маргаан гарах болно. Нэгдмэл шийдвэрт хүрч чадахгүй байвал тохирохыг хичээ. Хоёуланд сонирхолтой нэвтрүүлэг сонгох нь амаргүй тул нэг орой нөхөр чинь хөлбөмбөг, дараагийн өдөр та цуврал киногоо үзэхээр тохиролц.

4. Түүний ажлыг хий
Янз бүрийн нөхцөл байдлаас шалтгаалан нөхөр чинь үүрэгтэй ажлаа хийлгүй удсан байж болно. Уурлаж үглэхийн оронд та өмнөөс нь хийчих. Нөхөр чинь үүнийг анзаарч гэмшинэ. Гэр бүлийн амьдрал бол та хоёрын аз жаргалтай байх үндэс тул тунирхал зохисгүй.

5. Тушааж захирсан өнгөөр бүү харьц 
Тушааж, захирсан өнгө аястайгаар нөхөртэйгээ бүү харьцаарай. Хүсэлтээ эелдгээр хэлэхэд эрчүүд дуртай байдаг. Хийсэн зүйлийг нь магт, талархлаа илэрхийл. “Энэ хийх ёстой юм чинь” гэсэн байр сууринаас аль аль нь хандахгүй байвал олон таагүй асуудал танай гэр бүлийг тойрох болно. Чимээгүй талархал ч аятай биш. Үүнийгээ амаар илэрхийлж бай.

6. Зэмлэх цагаа ол
Нөхөр чинь ажлаасаа ядарч ирэхэд шууд л тоостой гутал, угаагаагүй оймсны тухай маргаан бүү дэгдээ. Ядарч ирсэн нөхөр чинь таны зэмлэлийг хүлээн авахгүй. Харин эсрэгээр адилхан уурлана. Цагийг нь олж яривал ямар ч асуудал шийдэгдэнэ. Жишээ нь,  сайхан хоол эсвэл сексийн дараа асуудлыг тавибал нөхөр чинь нэн таатай хүлээн авах болно.

7. Түүнд санаачилга гаргах боломжийг олго
Эхнэрүүдийн нэг алдаа бол нөхрийнхөө өмнүүр орж бүгдийг хийчихдэг гэмтэй. Ор дэрнийхээ хэрэглэлийг нөхөр чинь угаах гэтэл “Алив би. Чи чадахгүй” гэж та дургүйлхдэг бол дараагийн удаа нөхрөөрөө юм хийлгэх оролдлого тань талаар болж мэднэ. Сэтгэлд хүрэхгүй хийсэн ч нөхрийнхөө аливаа санаачилгыг дэмжиж бай. Урамшсан нөхөр улам сайн хийхийн тулд танаас зөвлөгөө авах болно.

8. Тодорхой хэл
Нөхрөө дэлгүүр явуулах гэж байгаа бол захиасаа тодруул. “Орой идчих юм аваад ир гэвэл нөхөр чинь загасны консерв, йогурт, өнжсөн боов, боорцог мэтхэнийг аваад ирэх магадлалтай шүү.

9. Боломжгүй шаардлага бүү тавь
Нөхөр чинь заавал хэн нэгэнтэй адилхан байх ёстой гэж үү. Хөршийн нөхөр маш овсгоотой, ажилсаг нэгэн байж болно. Гэхдээ нөхрөө түүнтэй бүү харьцуул. Нөхөрт чинь түүнээс илүү олон давуу, сайн чанар байгаа гэдэгт итгээрэй.

10. Зарим зүйлд хошин талаас нь ханд
Нөхөр чинь өндгөө шарах гээд дахиад түлчихсэн үү. Маанаг, тэнэгээр нь дуудах гэж бүү яар. Эмгэнэл биш биз дээ. Харин “өндөг түлдэггүй нөхөртэй суухаас” гэж хошигно. Хуримтлагдсан таагүй энерги замхран одохыг та мэдэрнэ.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8450444/c68/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2529 “Apple” борлуулалтаараа түүхэн амжилт тогтоожээ 2015-01-28 2120
2528 Жирэмсэн эмэгтэй хэт таргалахгүй байх бүрэн боломжтой 2015-01-28 2121
2527 Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнд Х.Монголжин гэж нэр хайрлажээ 2015-01-28 2023
2526 Жолооч та камерын бичлэг шүүлгэхдээ 2015-01-27 2222
2525 Коби Брайнт мэс ажилбарт орно гэж Лэйкерсийн зүгээс мэдэгдлээ 2015-01-27 2017
2524 Солонгос иргэдтэй гэрлэсэн, иргэншилээ солиулаагүй Монгол улсын 2,351 иргэн байна 2015-01-27 2126
2523 Хамгийн ашиггүй гэмээр мартагдсан бүтээлүүд 2015-01-26 2185
2522 Хятад эмэгтэй 39 хүүхэд өргөж авсныхаа төлөө шийтгүүлэв 2015-01-26 2204
2521 Таны арьсыг хөгшрүүлдэг 7-н зүйл 2015-01-26 2086
2520 Ер бусын 9 үйлчилгээ 2015-01-25 2106
2519 Роналдо гурван тоглолтоор бандуулж магадгүй боллоо 2015-01-25 2105
2518 Гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 12 асуулт 2015-01-25 2018
2517 Оддын мэдээлэл: Өнгөрөгч долоо хоногийн сонин сайхан 2015-01-24 2093
2516 Т.Билгүүн амьдралдаа “буруу эргэлт” хийсэн удаа үгүй 2015-01-24 2299
2515 69 дэх их аварга Хакүхо сүмогийн дээд амжилт тогтоов 2015-01-24 2152
2514 Халинка Миргаева, Оросын Анжелина Жоли 2015-01-22 2018
2513 Тэрбумтан шиг “үрцгээе”-2 2015-01-22 2018
2512 Тэрбумтнууд шиг “үрцгээе”-1 2015-01-22 2151
» Гэр бүлийн явган хэрүүлгүй амьдрах 10 зарчим 2015-01-20 2692
2510 Сураггүй болсон хүүхдүүдийг фэйсбүүкээр хайна 2015-01-20 2229
배너신청
자생병원

배너신청