Бичлэгийн тоо 3,329
Т.Билгүүн амьдралдаа “буруу эргэлт” хийсэн удаа үгүй
Нийтэлсэн: 6 цагийн өмнө

Их сургуулийн хоёрдугаар курсийн оюутан байх цагаасаа “Шинэ үе”-ийн Т.Билгүүн гэж дуудуулах болсон тэрбээр анх тайзан дээр гарсныхаа дараа “Би ч жүжигчин болох болоогүй юм байна даа” гэж бодож байсан гэдэг.

 

 

Тэгвэл түүнийг хорвоогоос одсон тухай уйт мэдээ монголчуудыг тэр чигээр нь гунигт автуулж, харуусал тээлгээд амжлаа. Энэ бүхэн Төмөр замд өссөн дэггүй хөвгүүн аль хэдийнэ жүжигчин болж чадсныг илтгэж байгаа биз ээ.

 

 

Тэрээр нийслэлийн унаган иргэн бөгөөд Төмөр замд бага насаа өнгөрөөжээ. Зулай зулайгаа гишгэж төрсөн ахтай учраас “даруулгатай”, ганц охин дүүтэй учраас ахын энтэй ах байж, үлгэрлэн дуурайлгах “даалгавартай” өссөн байна. Гэхдээ хөвгүүдийн төрөлхийн зангаар хааяахан дэггүйтчихнэ. Т.Билгүүн сахилгагүйтмээр санагдахаараа ээж, аавдаа унадаг дугуйгаар Зайсан руу давхичихдаг байсан гэнэ. Энэ л түүний хамгийн том дэггүйтэл байжээ.

 

 

Тэрээр сурагч насныхаа тухай “Манай анги ёстой л “Хэцүү анги” байсан даа. Нийгмийн идэвхигүй, сурлага маруухан, бүх уралдаан тэмцээнээс хойш суудаг. Магадгүй кинон дээр гардаг “Хэцүү анги” манай ангийн хажууд харин ч амархан анги санагддаг” хэмээн дурссан удаатай. Гэвч “Хэцүү анги”-ийн Т.Билгүүн амьдрал дээрээ тийм ч их зантай, хөдөлгөөнтэй нэгэн байсангүй.

 

 

Ихэвчлэн хэл амтай, энд тэндгүй үсэчсэн дүрд тоглодог болохоор нь хүмүүс түүнийг нэлээд хөдөлгөөнтэй хүн хэмээн ойлгодог нь нууц биш. Харин Т.Билгүүн амьдрал дээрээ тун ч даруухан, дуу цөөтэй нэгэн. Түүнтэй анх танилцаж байгаа хүмүүсийн дийлэнх нь “Ийм дуу цөөтэй байсан юм уу. Жаахан юм ярь л даа” хэмээн аргадангуй гуйдаг байсан гээд бод л доо.

 

 

Хэдийгээр өдөр бүр шахам хошин шогийн тоглолттой байж, хүмүүст тэвэр тэврээр инээд бэлэглэдэг ч гэлээ тэрбээр өнгөрсөн жил “Намайг хүмүүс хошин шогийн жүжигчин гэж зуун хувь хүлээн зөвшөөрөөгүй байна” хэмээн даруухан “загнаж” байсан. Түүний дэлгэцийн анхны бүтээл нь “Буруу эргэлт” кино. Магадгүй энэхүү киноны дэврүүн омголон найзуудаасаа илт ялгарах даруухан, дуу цөөтэй, бодлогошронгуй тэр залуугийн дүр бодит амьдрал дээрх Т.Билгүүнтэй нэлээд төстэй ч байж мэдэх юм.

 

Харин хамгийн сүүлд “Ганц бие хатагтай нар” кинонд бүтээсэн сэтгэл зүйч Батаагийн дүр олон хүний сэтгэлд хүрсэн. Магадгүй тэрээр энэ  л дүрээрээ олон хүний сэтгэлд мөнхрөн үлдсэн биз ээ. Арга залиар дүүрэн, хүний толгойг эргүүлэхдээ гаргууд Батаа амьдрал дээрээ хэзээ ч “Буруу эргэлт” хийж байгаагүй, мөн “Ганц бие хатагтай нар”-т сээтэн хаяж яваагүй нэгэн.

 

 

“Жилийн 200 хоногийг ажил дээрээ өнгөрөөдөг болохоор эмэгтэй хүнийг хайр халамжаар дутаачих байлгүй дээ” гэсэн чин сэтгэлээр олон жил ганц бие явсан. Тэрээр гэр бүлийн амьдрал зохиогоод гуравхан жилийг ардаа үдэж байсан билээ.

 

Т.Билгүүн архидан, согтуурлаа, зодоон цохион хийлээ, хүүхэн шуухантай холбогдлоо гэсэн мэдээ та хэзээ ч уншиж байгаагүй. Хайгаад ч олохгүй. Энэ бол хорвоод амьдарсан богинохон хугацаандаа цаг үргэлж зөв хүн байж чадсных нь нотолгоо. Тиймдээ ч өдгөө түүнийг таньдаг болоод таньдаггүй мянга мянган хүн Т.Билгүүнийг харуусал дүүрэн сэтгэлээр ертөнцөөс үдэж байна.

 

 

Алтан дэлхий, аав ээж, ах дүү, анд нөхөд, ард түмэндээ эргэн төрөх болтугай.

Ум мани бадми хум.

www.mnews.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8455818/5d2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2529 “Apple” борлуулалтаараа түүхэн амжилт тогтоожээ 2015-01-28 2120
2528 Жирэмсэн эмэгтэй хэт таргалахгүй байх бүрэн боломжтой 2015-01-28 2121
2527 Ерөнхийлөгч гурван сая дахь иргэнд Х.Монголжин гэж нэр хайрлажээ 2015-01-28 2023
2526 Жолооч та камерын бичлэг шүүлгэхдээ 2015-01-27 2222
2525 Коби Брайнт мэс ажилбарт орно гэж Лэйкерсийн зүгээс мэдэгдлээ 2015-01-27 2017
2524 Солонгос иргэдтэй гэрлэсэн, иргэншилээ солиулаагүй Монгол улсын 2,351 иргэн байна 2015-01-27 2126
2523 Хамгийн ашиггүй гэмээр мартагдсан бүтээлүүд 2015-01-26 2185
2522 Хятад эмэгтэй 39 хүүхэд өргөж авсныхаа төлөө шийтгүүлэв 2015-01-26 2204
2521 Таны арьсыг хөгшрүүлдэг 7-н зүйл 2015-01-26 2086
2520 Ер бусын 9 үйлчилгээ 2015-01-25 2106
2519 Роналдо гурван тоглолтоор бандуулж магадгүй боллоо 2015-01-25 2105
2518 Гэрлэхээсээ өмнө хайртаасаа заавал асуух 12 асуулт 2015-01-25 2018
2517 Оддын мэдээлэл: Өнгөрөгч долоо хоногийн сонин сайхан 2015-01-24 2093
» Т.Билгүүн амьдралдаа “буруу эргэлт” хийсэн удаа үгүй 2015-01-24 2299
2515 69 дэх их аварга Хакүхо сүмогийн дээд амжилт тогтоов 2015-01-24 2152
2514 Халинка Миргаева, Оросын Анжелина Жоли 2015-01-22 2018
2513 Тэрбумтан шиг “үрцгээе”-2 2015-01-22 2018
2512 Тэрбумтнууд шиг “үрцгээе”-1 2015-01-22 2151
2511 Гэр бүлийн явган хэрүүлгүй амьдрах 10 зарчим 2015-01-20 2692
2510 Сураггүй болсон хүүхдүүдийг фэйсбүүкээр хайна 2015-01-20 2229
배너신청
자생병원

배너신청