Хятадын Шинжиан мужийн Бачу-д нэгэн сонирхолтой хуримын ёслол болжээ. Гэрлэж буй хосын сүйт бүсгүй нь 113 настай, сүйт хархүү нь 70 настай гэнэ. Тэдний хайрын романс зургаан сарын өмнөөс эхтэй аж. Гэрлэсэн хосууд ахмадын асрамжийн газарт байдаг бөгөөд анх сүйт бүсгүй болох Азатихан Савути өөрийн гэрлэж буй залуу болох Аймти Ахэмти-д өөрийн хоолноосоо илүүчлэх зэргээр тун их санаа тавьж асардаг байжээ. Хоолны цаг болоход үргэлж хоол нэмж өгч, нэг үгээр түүнийг өддөг байсан гэдэг. Энэ нь хэдий 70 насны босгыг давж яваа ч гэлээ Аймти-д сайхан санагдаж 113 настай "бүсгүй"-д гэрлэх санал тавьжээ. Харин Савути би чамд дэндүү хөгшиднө хэмээн саналыг нь татгалзсан хэдий ч хоёр дахаа гэрлэх саналыг нь зөвшөөрч асрамжийн газраа хуримаа хийжээ. Хос залуус бие биедээ үнэнч байхаар тангараглаж гартаа цэцэг барьжээ. Тэдний хэлж буйгаар хэдэн настай байх нь хамаагүй, нэг нэгнээ ойлгож хайрлаж л байвал бидэнд жаргалтай сайхан байна гэжээ.
И.МӨНХЦЭНГЭЛ