Бичлэгийн тоо 3,329
Гитлер хочтой муурыг тамлажээ
Нийтэлсэн: 1 өдрийн өмнө

Хар цагаан зүсмийн энэ муурыг хошуун дээрх толбоос нь болж Адольф Гитлер гэж хочилдог.
Харин түүний эзэн 26 настай Кирсти Спароу “Муур маань их бүрэг, номхон дөлгөөн зантай, эрхлэх дуртай” гэж ярьж байна.
Гэтэл өнгөрсөн долоо хоногт хэсэг балмад этгээд өөрийгөө хамгаалах чадваргүй хөөрхий амьтныг зодож тамлан, хогийн саванд хаяжээ.
Кирсти Спароу муураа гэртээ ирээгүй болохоор интернэтэд зар өгчээ. Аз болоход хөрш нь нэг хоногийн дараа 7 настай муурыг олжээ. Үхэхийн даваан дээр байгаа муураа Кирсти малын эмч дээр аваачив. “Би түүнийг хараад итгээгүй, нүд нь хавдаж, гантиг шиг болчихсон. Аймаар” гэж тэр ярилаа.
Кристи дэлгүүрт ажилладаг бөгөөд жирэмсний амралтаа саяхан авчээ. Гэвч тэр муурынхаа амийг аврахын тулд мэс засалд нь 960 доллар төлжээ. Гэхдээ малын эмч түүнийг амьд үлдэнэ гэхэд итгэхгүй байна.
Ямар хүмүүс энэ хэргийг хийсэн нь тодорхойгүй байна. Глостерширын Цагдаагийн газар хэргийг мөрдөж эхэлжээ.
