Бичлэгийн тоо 3,329

2028 он гэхэд УБ хотод ядуу иргэн байхгүй болно

Bookmark and Share

2028 он гэхэд УБ хотод ядуу иргэн байхгүй болно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжин баталснаар үдээс хойшхи чуулганы хуралдааныг өндөрлөсөн. Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-аас баталснаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл хэрэгжих боломжтой юм.

Зээлийн нөхцлийн тухайд, Азийн хөгжлийн банкаас хийгдэх 20 сая ам.долларын хөрөнгийг манай тал жилийн хоёр хувийн хүүтэйгээр авч, 25 жилийн хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээжээ. Ингэхдээ эхний таван жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр Азийн хөгжлийн банктай тохиролцжээ. Түүнийг нийгмийн даатгалын сангууд болон нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийн интернэтэд суурилсан идэвхитэй горимоор ажиллах нэгдсэн мэдээллийн сан үүсгэж, иргэд өөрсдийн оршин сууж буй газраас Нийгмийн даатгалын болон халамжийн үйлчилгээний талаар мэдээлэл авах, даатгал болон халамжийн үйлчилгээнд хамрагдах боломж бүрдэх гэнэ. Мөн нийгмийн халамжийн мөнгөн тэтгэмжийн тогтолцоог шинэчлэх, нийгмийн халамжийн хавтгайрсан давхардсан үйлчилгээг үр оновчтой эзэндээ хүрсэн болгоход зээлийг зарцуулах ажээ.

Эл асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийн өмнө УИХ-аар Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж гишүүдийн 81.1 хувийн саналаар баталсан юм. Тодруулбал, чуулганы нэгдсэн хуралдаанд 60 гишүүн оролцсоноос 41 нь зээлийн хэлэлцээрийг байгуулах нь зүйтэй хэмээн үзэж дэмжсэн. Ингэснээр гэр хороолол дэд бүтцийн шугам татах, иргэдэд зээл олгох замаар байшинг нь сайжруулах, бичил болон жижиг дунд үйлдвэрлэлийн зээл олгож ажлын байр нэмэгдүүлэх. 2028 он гэхэд Улаанбаатар хот ядуу амьдралтай иргэн бараг байхгүй болно. Мөн агаарын бохирдол эрс буурна гэж УИХ-ын гишүүд үзлээ. Эхний ээлжинд 224 сая ам.долларын зээлийг Азийн хөгжлийн банкнаас авах юм.

zaluu.com

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8118768/a4e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2009 “Давхар дээлтнүүд” ахмад настны бүтэн жилийн тэтгэврийн орлогоор сард цалинждаг 2014-05-31 3817
2008 Солонгос охин Миранда Керртэй адилхан болох гэж нүүрэндээ мэс хүргэжээ 2014-05-31 4175
2007 Гэдэснийхээ харвинг яаж багасгах вэ? 2014-05-30 4405
2006 113 настай ”бүсгүй” нөхөрт гарчээ 2014-05-30 3911
2005 Гадаад өр 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтлоо 2014-05-30 3374
2004 Дэлхийн баячуудын хүсээд ч авдаггүй төмөр хүлгийн эзэн хэн бэ? 2014-05-30 3800
2003 Дэлхийн хамгийн тарган эр жингээ хассан ч таалал төгсчээ 2014-05-27 4702
2002 Хулгайлагдсан 200 охидын хаана байгааг тогтоожээ 2014-05-27 4519
2001 Ангараг дээрээс булш илрүүлжээ 2014-05-26 4204
2000 Хүссэн хүүхдээ хэрхэн төрүүлэх вэ? 2014-05-26 4047
1999 Өмнөд Солонгост автобусны буудалд гал гарч долоон хүн амь үрэгджээ 2014-05-26 3891
1998 Google”-ийн жолоочгүй машин замын хөдөлгөөнд саадгүй оролцлоо 2014-05-25 3818
1997 Гитлер хочтой муурыг тамлажээ 2014-05-25 3965
1996 Railbus үнэхээр сайхан “амьтан” юм, гэвч... 2014-05-25 3621
1995 Амжилт хэнд ирдэг вэ? 2014-05-24 3450
1994 Гурван ихрийн ээж Ө.Ундармаа 27 насандаа зургаан хүүхдийн ээж боллоо 2014-05-24 3826
» 2028 он гэхэд УБ хотод ядуу иргэн байхгүй болно 2014-05-24 3351
1992 Ч.Гансүхийн ээж: Нөхөр бид хоёр нэг тэрбумын орлоготой 2014-05-23 3691
1991 Б.Обама жуулчдыг гайхуулав 2014-05-23 3912
1990 Энэтхэгт орсон цусан борооны учрыг тайллаа 2014-05-23 3888
배너신청
자생병원

배너신청