Бичлэгийн тоо 3,329
Нийслэлчүүдийг Толгойт - Амгалан өртөөний хооронд тээвэрлэх “РА-2” маркийн 2 ширхэг Railbus-ыг ОХУ-ын “Трансмаш холдинг” компанийн “Метровагонмаш” үйлдвэрээс саяхан авчирч, Улаанбаатарчууд бид зураг хөргийг нь харан шагшин магтаж, тэр өдөртөө л бөөн баяр хөөрт  умбацгаасан билээ. 

Тэр гадна өнгө үзэмж, доторх тохижилт тав тухын хувьд бол үнэхээр хэлэх үггүй, сайхан “амьтан” юм,  хир тоос, шээс шивэр ханхалсан автобусанд чихэлдэн явдаг бидэндээ “тэнгэрийн унаа” л гэсэн үг.

Энэхүү сайхан унаа маань 100 км цагийн хурдтай довтолгон, Таваншар - Барс2 - Вокзал - Дундгол - Нарантуул - Улаанхуаран гэсэн буудлуудад зогсож, Толгойт - Амгалан өртөөний хооронд 47 минут л давхих аж. Цаг хугацааны хувьд ч үнэхээр боломжийн.

Түүнд зориулсан бүтээн байгуулалтын ажлууд ч нэлээн өрнөж байгаа бололтой. Тус бүр нь 300 сая төгрөгийн өртөг бүхий дөрвөн нам зогсоолт тавцан шинээр байгуулж, Толгойт өртөөний автозам зогсоолыг өргөтгөх, шугам хоолой шинээр барих, өргөтгөх, дуу чимээ тусгаарлагч хамгаалалтын хашаа барих гээд ихээхэн ажил өрнөж байна.

Харин тус унаагаар зорчих тасалбарын үнэ 2000 төгрөг гэхээр л жаахан асуудал үүсэх мэт санагдана. Жишээ нь, 21-р хороололд амьдардаг миний хувьд Таваншараас сууж таарах бололтой. Тэр хүртэл автобус, микро аль нэг унаагаар очно, тэр нь мэдээж дор хаяж 500 төгрөг. Хотын төв рүү ажилдаа очихын тулд Дундгол дээр бууж таарна. Тэгээд бас нэг унаанд сууна, 500 төгрөг. Ингээд нийтдээ 3000 төгрөгөөр нэг талдаа явж магадгүй нь.

Ингээд бодохоор л, хэр олон хүн зорчих бол оо гэсэн болгоомжлол төрж мэдэхээр. За тэр 3000 төгрөг хамаа алга, хурдхан сүнгэнээд ажилдаа очдог хэрэг гээд зориод очтол, 300-400 хүн тээвэрлэх ёстой унаанд нь 30-40 хүн л сууж байвал тэр дороо хөдлөөд давхих уу, эсвэл микронууд шиг “орилоод” зогсоод байх уу гэсэн бас нэг эргэлзээ төрж болзошгүй./Төмөрзам нарийн хуваарьтай тул бодвол цөөхөн удаа л явж таарах байлгүй  /

Энэ мэтчилэнгийн зүйлсийн талаар хүмүүст нэг мөр ойлголт өгөх хэрэгтэй мэт. Тэгээд ч, автобусаар 500 төгрөг төлөөд ажилдаа очдог хүмүүс тэр бүр 3000-аар “тансаглаад” яваад байх нь юу л бол, ялангуяа одооны энэ мөнгөний хомсдолтой үед.  Эхэн үедээ ч, “сонин дээрээ соохолзоно” гэгчээр хүн бүр бараг сууж үзэхийг хүсэх байх. Харин дараа нь яах бол?

Уг нь ч, иймэрхүү зүйлд санаа зовох нь мань мэтийн хувьд “Төрийн төлөө оготно боож үхэв” гэгч л болох байх даа. Гэвч улс маань асар их өр зээл тавиад, эдийн засгаа сайжруулахаар зүтгээд байгаа гэж бодохоор дуугүй хараад сууж бас тэвчихгүй нь, яг л “ипотекийн зээлтэй айлын” сэтгэхүйтэй болчихож. Яавал алдагдал багатай, ашигтай ажиллаж болох бол гэж байнгын бодоостой, энэ Railbus нь нийслэл дотроо ашиггүй байгаад байвал нэгэнт л төмөр замаар явдаг юм чинь өөр тийшээ явуулж болох болов уу, үгүй болов уу?, тасалбарын үнэ 2000-ыг жаахан багасгачихвал арай олон хүмүүс суучих болов уу  ч гэх шиг түмэн бодол толгойд эргэлдсээр...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/8120402/ca8/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
2009 “Давхар дээлтнүүд” ахмад настны бүтэн жилийн тэтгэврийн орлогоор сард цалинждаг 2014-05-31 3817
2008 Солонгос охин Миранда Керртэй адилхан болох гэж нүүрэндээ мэс хүргэжээ 2014-05-31 4175
2007 Гэдэснийхээ харвинг яаж багасгах вэ? 2014-05-30 4405
2006 113 настай ”бүсгүй” нөхөрт гарчээ 2014-05-30 3911
2005 Гадаад өр 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтлоо 2014-05-30 3374
2004 Дэлхийн баячуудын хүсээд ч авдаггүй төмөр хүлгийн эзэн хэн бэ? 2014-05-30 3800
2003 Дэлхийн хамгийн тарган эр жингээ хассан ч таалал төгсчээ 2014-05-27 4702
2002 Хулгайлагдсан 200 охидын хаана байгааг тогтоожээ 2014-05-27 4519
2001 Ангараг дээрээс булш илрүүлжээ 2014-05-26 4204
2000 Хүссэн хүүхдээ хэрхэн төрүүлэх вэ? 2014-05-26 4047
1999 Өмнөд Солонгост автобусны буудалд гал гарч долоон хүн амь үрэгджээ 2014-05-26 3891
1998 Google”-ийн жолоочгүй машин замын хөдөлгөөнд саадгүй оролцлоо 2014-05-25 3818
1997 Гитлер хочтой муурыг тамлажээ 2014-05-25 3965
» Railbus үнэхээр сайхан “амьтан” юм, гэвч... 2014-05-25 3621
1995 Амжилт хэнд ирдэг вэ? 2014-05-24 3450
1994 Гурван ихрийн ээж Ө.Ундармаа 27 насандаа зургаан хүүхдийн ээж боллоо 2014-05-24 3826
1993 2028 он гэхэд УБ хотод ядуу иргэн байхгүй болно 2014-05-24 3351
1992 Ч.Гансүхийн ээж: Нөхөр бид хоёр нэг тэрбумын орлоготой 2014-05-23 3691
1991 Б.Обама жуулчдыг гайхуулав 2014-05-23 3912
1990 Энэтхэгт орсон цусан борооны учрыг тайллаа 2014-05-23 3888
배너신청
자생병원

배너신청