Хулгайлагдсан 200 охидын хаана байгааг тогтоожээ
Хулгайлагдсан 200 гаруй сурагч охины байгаа газрыг тогтоолоо гэж африкийн Нигери улсын зэвсэгт хүчний жанжин штабын дарга Алекс Бадех мэдэгдсэнийг Франс пресс агентлаг мэдээлжээ.
“Тэд хаана байгааг бид мэдэж авсан нь охидын хувьд сайхан мэдээ юм, гэхдээ яг хаана гэдгийг та нарт хэлж чадахгүй нь” гэж Балдех сэтгүүлчдэдмэдэгдсэн байна.
Охидыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд хулгайлсан билээ. Лалын “Боко Харам” бүлэглэлийнхэн Борно мужийн Шибок суурингийн охидын дотуур байранд халдаж, 276 сурагч охиныг хулгайлсан байна. Сүүлд тэндээс 53 охин олзноос бие даан оргож чадсан бөгөөд бусад нь хэрхсэн нь одоо болтол тодорхойгүй байгаа юм. Зарим мэдээгээр, террористууд охидыг цааш нь худалдахаар төлөвлөж байгаа ажээ.
Америкийн ерөнхийлөгч Барак Обама шинжээчдийн бүлгийг Нигери улс руу явуулсан бөгөөд тэд хулгайлагдсан сурагч охидыг эрж хайх ажилд оролцож байгаа.
С.Инда