Бичлэгийн тоо 3,329
дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгчийн аж амьдралтай танилцаарай
Уншсан 4295 vote 0 2014.05.04 15:08:40дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгчийн аж амьдралтай танилцаарай

Уругвайн Ерөнхийлөгчийн "орд харш".

Ерөнхийлөгч ба тэргүүн хатагтай.

Уругвайн Ерөнхийлөгч тусгай хамгаалалтгүй, дуут дохиотой тансаг машины цуваа ч түүнд байхгүй, бас гэрийн зарц үйлчлэгч ч байхгүй. 
Ерөнхийлөгч өөрөө трактор барьж, хувийн 1 гектар газраа хагалдаг.

Ерөнхийлөгч 1945 долларын үнэтэй хуучин фольксваген машинаа өөрөө унадаг.

Кордано хүлэмжиндээ тарьсан балжингарма цэцгээ мэдээж өөрөө арчилдаг.

Эгэл амьдралаар амьдрахад ард түмэнтэйгээ төдийгүй байгаль дэлхийдээ ойр байхад тустай.

Харин энэ Ерөнхийлөгчийн "зуны өргөө" бололтой, сурвалжлагч яагаад ч юм энэ зурганд тайлбар өгсөнгүй.

Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч хэмээн алдаршсан Уругвай улсын төрийн тэргүүн Хосе Альберто Мухика Кордано хэрхэн амьдардаг талаар зургаар өгүүлье.
Ерөнхийлөгч Кордано цалингийнхаа 90%-ийг буяны үйлст хандивладаг талаар манай сайт өмнө мэдээлсэн.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн цалин 12500 ам.доллар бөгөөд үүний 90 %-иар буян үйлдэхээр 1250 ам.доллар түүнд үлддэг. Энэ мөнгөөр л Ерөнхийлөгч Кордано эхнэрийнхээ хамт амь зуулгаа залгуулдаг аж.

Хосе Альберто Мухика Кордано 14 жил цэргийн шоронд хоригдсон хүн. Иймээс тэр одоо ч эгэл амьдралыг эрхэмлэж, Монтевидеогоос холгүй даруухан байшинд амьдардаг. Эхнэр нь ингэж амьдрахыг сайшаадаг, өөрөө цагтаа партизаны хөдөлгөөнд зэвсэг барин тэмцэж явжээ. Харин дараа нь зэр зэвсгээ хүрз, тармуураар сольсон ч нутгийн иргэд түүнийг бурханчлан шүтсэн хэвээр.
Уругвайн Ерөнхийлөгч тансаг костюмаар гангарах нь байтугай зангиа ч зүүдэггүй. Бас гар утас, зээлийн карт ч байхгүй. Харин түүнд 1 гектар газар бий. Газраа өөрөө хагалдаг гээд төсөөл дөө. Ерөнхийлөгч болсны дараа хийсэн түүний хамгийн том наймаа бол 1945 долларын үнэтэй хуучин фольксваген машин.
Ард түмний төлөө зүтгэнэ гэж гарч ирсэн Уругвайн Ерөнхийлөгч ам хэлээр бус бодит амьдралаараа өдөр бүр ингэж баталж байдаг. Ингээд та бүхэнд нэрийг нь үл мэдэх нэгэн хүний зохиосон шүлгийг хүргэж байна.
Мөнгө их хураалаа гээд
Мянган жил амьдрах биш дээ.
Ард түмнийхээ төлөө гэсэн
Ам тангарагаа умартаж
Агуу эх орноо шулж идээчид
Авилгач, шунахай этгээдүүд ээ
Үйлийн үрийг өөрөө эдэлдэггүй юм гэхэд
Үр хойч тань 9 үедээ шанална шүү дээ
Энэ хорвоогийн жаргал зуурдынх
Эргээд Монголдоо төрөхийг хүсвэл
Мөнгө их хураалаа гээд
Мянган жил амьдрах биш дээ.
Ард түмнийхээ төлөө гэсэн
Ам тангарагаа умартаж
Агуу эх орноо шулж идээчид
Авилгач, шунахай этгээдүүд ээ
Үйлийн үрийг өөрөө эдэлдэггүй юм гэхэд
Үр хойч тань 9 үедээ шанална шүү дээ
Энэ хорвоогийн жаргал зуурдынх
Эргээд Монголдоо төрөхийг хүсвэл
Алт мөнгөнд шунахын оронд
Ариун, шударга хөдөлмөрлө

www.mnews.mn