
ОХУ-н Эрхүү хотноо Дөрөвдүгээр сарын 24-27 өдөрүүдэд Ялалтын баярын нэрэмжит Улсын сургуулиудын Олон улсын тэмцээн бага, өсвөр, залуучууд гэсэн гурван насны ангилалаар амжилттай явагджээ. Уг тэмцээнээс монголын баг тамирчид арвин их медальтай ирсэн байна. Нийт 40 хүний бүрэлдхүүнтэй багт 29 тамирчин,4 дасгалжуулагч,2 шүүгч,бусад албаны хүмүүс явжээ. Багийн ахлагчаар МСБТСДС-н Захирал, Доктор,Професер Ч.Зоригтбаатар,Багийн ивээн тэтгэгчээр ''Вест буйдан '' ХХК-ний Захирал Ү.Батбаяр,Дасгалжуулагчаар “МСБТСДС”-н Ахлах дасгалжуулагч спортын мастер Дашбурам,Орхон аймгийн “Эрдэнэт бокс” клубын дасгалжуулагч Б.Пүрэвочир,УБЭҮ-н “Хангарьд” клубын дасгалжуулагч спортын мастер С.Баттулга,Дархан-Уул аймагийн “Бурхан Халдун” клубын дасгалжуулагч спортын мастер Г.Төгсбаяр нар явсан бол Шүүгчээр Олон улсын боксын холбоо/AIBA/-ний 1 одтой шүүгч ОУХМ Б.Атарбаяр,Олон улсын боксын холбоо/AIBA/-ний 1 одтой шүүгч О.Мандахбаяр нар ажиллаж тус бүр ажил үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн байна.
Ингээд 23-н тамирчны медальт байрт шалгарсан байдлыг танилцууллаа.
1.Б.Төгөлдөр /Ширэн бээлий/ 44 кг Алт медаль
2.О.Гантогтох /Эрдэнэт бокс/ 46 кг Алтан медаль
3.Д.Мөнх-Эрдэнэ /БГД/ 49 кг Алтан медаль
4.М.Гансүх /Алтан бээлий/ 54 кг Алтан медаль
5.О.Бямба-Эрдэнэ /Ширэн бээлий/ 64 кг Алтан медаль
6.Э.Элбэг /Барселона/ 66 кг Алтан медаль
7.Ө.Төрбат /Эрдэнэт бокс/ 34 кг Мөнгөн медаль
8.Н.Гансүх /Хангарьд/ 52 кг Мөнгөн медаль
9.О.Лхагвацэцэг /Бурхан Халдун/ Эм 54 кг Мөнгөн медаль
10.Э.Шижирбаатар /Барселона/ 57 кг Мөнгөн медаль
11.Р.Өнөболд /Чоно бокс/ 60 кг мөнгөн медаль
12.М.Түвшинзаяа /МСБТСДС/ 66 кг Мөнгөн медаль
13.О.Баярсайхан /Эрдэнэт бокс/ 75 кг Мөнгөн медаль
14.Г.Хатантөр /МСБТСДС/ 32 кг Хүрэл медаль
15.Ж.Гомбо-Эрдэнэ /Чоно бокс/ 32 кг хүрэл медаль
16.Б.Батмөнх /Бурхан Халдун/ 48 кг Хүрэл медаль
17.Э.Мөнхбат /МСБТСДС/ 48 кг Хүрэл медаль
18.Б.Гантулга / Хөх чоно/ 52 кг Хүрэл медаль
19.Д.Дэлгэрмөрөн /МСБТСДС/ Эм 54 кг Хүрэл медаль
20.Б.Сүххуяг /Хангарьд/ 54 кг Хүрэл медаль
21.Я.Төртулга /МСБТСДС/ 54 кг Хүрэл медаль
22.Т.Улаанбаатар /Эрдэнэт бокс / 60 кг Хүрэл медаль
23.Х.Мөнхсайхан /МСБТСДС/ 81 кг Хүрэл медаль