Бичлэгийн тоо 3,329
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэй яруу найрагчид өнөөдөр оюутан залуустай уулзана. “Сонгодог урлаг-яруу найраг” сэдэвт уг арга хэмжээнд соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Дулмаа “Болор цом”-ын эзэн Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг болон сүүлийн үед нэрд гарч буй залуу яруу найрагч бүсгүйчүүд оролцож, шүлэг найргийнхаа дээжээс унших аж. Мөн морин хуур, хийл хөгжимчид Монголын болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг эгшиглүүлнэ.