Бичлэгийн тоо 3,329
Баясгалант
хэмээх хар усан луу жил гарлаа. Луу хэмээгч тэнгэрийн догшин амьтныг
бэлгэдсэн жилүүд ер нь хатуу ширүүн байдаг нигууртай аж. Харин гарч буй
жил сүүлийн таван удаа тохиож буй луу жилийн дотор хамгийн зөөлөн нь
учраас хүн бүхэнд өгөөжөө хайрлах гэнэ. Түүнчлэн хур бороо тэгш сайхан
байх тул тариа будаа арвин хурааж, мал сүрэг тарга тэвээрэг сайтай байх
тухай хамба лам нар айлдаж байна.
Туулай жилээ үдэж, луу жилээ угтах заагаар нийслэлийн удирдлагууд бурхан шашны төвүүдэд очиж, иргэдийнхээ ажил амьдралыг даатган ном хуруулсан юм. Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Гандантэгчэнлин хийдийн лам хувра гуудаар ном хуруулсан бол нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг битүүний өдрийн морин цагт Мамба дацан хийдэд зочилсон.
Ийнхүү Улаанбаатар хотын буддын шашны төв хийдүү дийн хамба нар нийслэлчүүддээ эрүүл энх байж, луу жилдээ санасан бүхэн нь номын ёсоор сэтгэгчлэн бүтэхийг ерөөв.