Бичлэгийн тоо 3,329
“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж болон албаны хүмүүс өчигдөр мэдээлэл хийлээ. 100 мянган орон сууцны 75.000-ыг Улаанбаатарт, үлдсэнийг орон нутагт барихаар төлөвлөжээ. Иргэдэд 55 ам.метрээс дотогш талбайтай орон сууц зээлээр авахад 50 сая хүртэлх төгрөгийн, сарын 0.5 хувийн хүүтэй зээл олгоно. Жишээ нь, 796 мянган төгрөгийн орлоготой өрх 20 жилийн хугацаанд сард 358 мянган төгрөгийн зээл төлнө. Харин 636 мянган төгрөгийн орлоготой бол 40 сая төгрөгийн зээл авч, 286 мянган төгрөгийг сар тутам төлөх боломжтой гэсэн тооцоо гаргажээ. Орон сууц зээлээр авахыг хүссэн иргэд авах байрныхаа үнийн дүнгийн 10 хувийг төлөх чадвартай, сонгосон байр нь 55 ам.метрээс дотогш талбайтай, орон сууцны барилгын ажлын гүйцэтгэл нь 50 хувиас дээш байх ёстой гэсэн үндсэн шалгуур тавьж байна.

Мөн анх удаа орон сууц авч буйгаа Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраар нотлуулсан байх ёстой гэнэ. Орон сууц хүссэн иргэд материалаа бүрдүүлж, Орон сууц санхүүжилтийн корпорацид хандана. Тус корпораци зээлд хамрагдах бодит бололцоотой хүмүүсийн материалыг гэрээ байгуулсан арилжааны банкуудад шилжүүлнэ. Банк судалгаа хийгээд боломжтой гэж үзсэн тохиолдолд зээл олгох юм байна. Шинээр баригдаж буй орон сууцны зах зээлийн үнэ ам.метр тутамд доод тал нь 1.3 сая төгрөг байна. “Төрөөс барилгын компаниудад үнээ буулгахыг шахах боломжгүй бөгөөд эрэлт, нийлүүлэлтийг зөв удирдах замаар орон сууцны үнэд нөлөөлнө. Орон сууцны үнэ юунаас болж өсөөд байгаад бодитой дүгнэлт хийнэ. Барилгын материалын үйлд - вэрлэлийг нэмэгдүүлнэ. Төрөөс барилга барих газар, дэд бүт цийг нь шийдээд өгнө. Үүн дээр тулгуурлаад орон сууцны нэг ам.метр талбайн үнийг нэг сая төг рөг болгох тухай ярьж, эхнээсээ хамтын ажиллагааны гэрээнд тусгаж байгаа” гэж Ц.Дашдорж сайд хэлээд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр 2016 он хүртэл хэрэгжихийг сануулав.

ЗТБХБЯ-ныхан уг хөтөлбөрийн хүрээнд барилгын компаниудтай хамтарч ажиллах гэрээ байгуулаад эхэлжээ. Иргэд гэрээ байгуулсан компаниудын барилгаас орон сууцаа сонгох юм. Эндээс харахад 1.6 жилийн до тор ашиглалтад орох 28.3 мянган орон сууц байгаа бөгөөд иргэд эндээс сонголт хийх боломжтой гэнэ. “100 мянган ай лын орон сууц” хөтөлбөрийг хэрэгж үүлэхийн тулд Засгийн газраас 200 тэрбум төгрөгийн бонд гаргахаар болсон. Хөтөлбөрийг хэрэг жүүлэх явцад цаашид жил тутам ийм хэмжээгээр бонд гаргана гэдгийг салбарын сайд нь онцолсон. Хөтөлбөрийг хэрэгж үүлэхтэй холбоотой бэлтгэл ажлуудыг шуурхай хийж эхэлсний нэг нь Орон сууц санхүүжилтийн корпорациас гаргах журам гэнэ. Тэд журмыг энэ долоо хоногт багтаан гар гаж, энэ сарын 10- наас эхлэн орон сууц зээлээр авахыг хүссэн ир гэ дийн материалыг хүлээж авахаар тө лөвлөжээ. Энэ талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудын вэб сайт болон 1907 дугаарын утсаар авч болох юм байна.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5866627/f08/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1109 “Болор цом”-ын эзэн бүсгүйчүүд чуулна 2012-03-07 8909
1108 МОНГОЛ ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН ТОГЛОГЧ БОЛНО 2012-03-07 7707
1107 600 000 дээш төгрөгний цалинтай 1000 нээлттэй ажлын байр зарлалаа 2012-03-06 10362
1106 ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХӨГЖИЛ БОЛГОХ ГАРЦЫГ ЭРЭЛХИЙЛСЭН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2012-03-06 9303
1105 СҮМОД ШИНГЭСЭН МОНГОЛ ХӨЛС 2012-03-05 6917
1104 ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЭНИЙГ Ч МОНГОЛЫН ТӨР ӨРШӨӨХГҮЙ 2012-03-02 7215
1103 Д.АРИУНБОЛД: Хатан хааны ордонд, 5000 хүн зэрэг босоод алга ташихад язгуур урлагаараа бахархсан 2012-03-02 8748
1102 Л.ГЭГЭЭ: Жилд 80.000 еврогийн цалин авна 2012-03-02 7942
» 800 МЯНГАН ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ӨРХ 50 САЯЫН ЗЭЭЛ АВЧ БОЛНО 2012-03-01 7846
1100 АЗИЙН НААДМААР АМЬСГАЛСАН ХҮҮХДҮҮД 2012-03-01 9063
1099 Монголд “мэндэлсэн” Месси 2012-03-01 7834
1098 АЗИЙН НААДМЫГ ХЭН СУРВАЛЖЛАХ ВЭ? 2012-02-29 9415
1097 Монголчуудын 30.6 хувь нь ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭГЧ 2012-02-29 10799
1096 Жил бүр хоёр оюутныг Масан их сургуулийн тэтгэлэгт хамруулахаар болжээ 2012-02-29 8189
1095 ХБК-ийн сурагчид “Карнеги” холлд урилгаар тоглов 2012-02-28 8476
1094 Морин хуурын эгшигт уярах өдрүүд айсуй 2012-02-28 9724
1093 “Prophecy Coal” компани Торонтогийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжиж эхэллээ 2012-02-28 8945
1092 Мотоциклийн бартаат замын Азийн АШТ Монголд зохиогдоно 2012-02-27 9127
1091 Дагуурын талыг ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлнэ 2012-02-27 8912
1090 Нийслэлийн удирдлагууд иргэддээ ном хуруулав 2012-02-27 9222
배너신청
자생병원

배너신청