Бичлэгийн тоо 3,329
Дэлхийд Монголын язгуур урлагийг сурталчилж, хөөмийг шинэ түвшинд гаргаж хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.Ариунболдтой ярилцлаа. Тус хамтлагийнхан таван өнгө салгаж хөөмийлсөн анхны уран бүтээлчид юм.

-“Хөсөгтөн” хамтлагаар сонин сайхан юу байна вэ?

-Манай хамтлаг ҮДБЭЧ-ын бүрэлдэхүүнд байдаг. Он гарсаар чуулгынхаа уран бүтээлд оролцоод явж байна. Саяхан “Алтан ураг”, “Арга билэг”, “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн” зэрэг этник хамтлагууд хамтарч тоглосон. Язгуур урлаг орчин цагийн хөгжимтэй хэрхэн хоршиж буй болон манай хамтлагууд ямар хэмжээнд байгааг харуулъя гэж бодсон. Өнгөрсөн он манай хамтлагийн хувьд уран бүтээлийн олз омог дүүрэн, өгөөжтэй жил байлаа. ВВС телевизийн урилгаар Английн хатан хааны ордны Рояал Алберт Холлд тоглосон. Урлагт зүтгэж буй хүн бүр тайзан дээр нь гарахыг мөрөөддөг есөн том театрын нэг шүү дээ. Мөн Японы NHK телевизтэй хамтран ажиллаж, ардын урлагийн гайхамшгийг сурталчилсан нэвтрүүлэгт оролцлоо. Энэ онд шинэ уран бүтээлдээ түлхүү анхаарна. Хоёр дахь цомгоо гаргахаар төлөвлөж байгаа. Мөн гадаадын нэлээд хэдэн оронд тоглоно.

-Хатан хааны ордонд тоглоход ямар мэдрэмж төрсөн бэ?

-Би олон оронд тоглосон. Гэхдээ тийм алдартай тайзан дээр гарч амжаагүй байсан. Хориод жил урлагт зүтгэж, бэлтгэгдсэн, янз бүрийн хүмүүсийн өмнө тоглож явсан болохоор сандрал гэгчийг бараг мартсан гэж бодож байлаа. Гэтэл Рояал Алберт Холлын тайзан дээр гарахад сандарсан шүү. Биднийг тоглоод дуусахад 5000 хүн зэрэг босоод алга ташсан. Үзэгчдэд талархан ёслох тэрхэн зуур “Монголын язгуур урлаг ямар агуу юм бэ, бид ямар агуу соёлтой ард түмэн юм бэ, би ямар азаар урлагтай амьдралаа холбов оо” гээд олон зүйл бодож, бахархаж, омогшсон.

-Таван өнгө салгаж хөөмийлөх санаа хэдийд төрөв?

-2002 онд Олон улсын хөөмийн наадам Ховд аймагт болсон юм. Түүнд манай чуулгаас нэлээн олон хүний бүрэлдэхүүнтэй баг оролцсон. Олуулаа явж байгаагийн хэрэг юү билээ, хоолой салгаж үзье гээд Мон гол ардын “Хүүш Дамдин” дууг дөр вөн хоолой салгаж хөөмийлсөн нь тухайн үед их амжилттай болж, ма най хан Гран при шагнал авсан. Үүнээс хойш ийм хамтлаг байгуулбал зүгээр юм байна гэж бодоод явсан.

-Олон жил бодож явжээ?

-Тийм шүү. Боломж, нөхцөл нь бүрдэхгүй байсан юм. Гурван жилийн өмнө манай чуулгын уран бүтээлчид “Хөөмийн түрлэгтэй эх орон” гэдэг тоглолт тавьсан. Энэ тоглолтын найруулагчаар ажилласан Д.Ганболд бид нэг үеийнх. Д.Ганболд тэр тоглолтыг хийж байхдаа намайг дуудаж, сонирхолтой үзүүлбэр үзүүлэх баг бүрдүүл гэсэн. Тухайн үед тоглолтод зориулж өнгө салган хөөмийлөх үзүүлбэр бэлдээд цаашид хамтарч уран бүтээл хийж болох юм гэж санаа нийлсэн. Ингээд хамтлагаа байгуулснаас хойш гурван жилийн нүүр үзэж байна. Гурван жил гэдэг сонсоход бага мэт хэрнээ ажил хийгээд явахад чамгүй урт хугацаа юм. Өнгөрсөн хугацаанд манай хамтлаг чамлахааргүй амжилтад хүрлээ. Дотоод, гадаадын сонсогчдод зохих хэмжээний нэр хүндтэй болсон. Манай хамтлагийн гишүүд ҮДБЭЧ-ын Төрийн их найрал хөгжмийн бүрэлдэхүүнд багтдаг.

-Танай хамтлагийг ямар урсгалаар уран бүтээлээ туурвидаг гэх нь зөв бэ?

-Этник баллад, чилаут. Чилаут (Chill out)-ыг амирлангуй хөгжим гэдэг. Стресст орсон хүмүүсийг тайвшруу лах, тархийг нь амраах зорил гоор хөгжмийн энэ урсгалыг бий болгосон. Дэлхий дахинд 1990-ээд оноос эрчимтэй хөгжсөн. Монголд чи лаут урсгалаар уран бүтээл хийдэг хамтлаг, дуучин ховор. Монголчууд стрессийн тухай их ярих болсон энэ үед чилаут хөгжим стрессээ тайлахад нь туслах болов уу гэж бодоод бид энэ урсгалыг сонгосон.

-Таван өнгө салгаснаар “Хөсөгтөн” хамтлаг хөөмийн урлагт шинэчлэл хийсэн гэж хэлж болох уу?

-Монгол хөөмийн урлагт сонгодог ур лагийн олон хоолой салгах арга барилыг оруулж ирсэн нь цоо шинэ үзэг дэл болсон. Энэ бол нэг талаас хөө мийн урлагт оруулсан бидний хувь нэмэр, шинэчлэл. Нөгөө талаас “Хөсөгтөн” хамтлагийн онцлог.

-Хөөмийг Монголынх гэдгийг олон улсад баталж яваа залуус гэж та нарыг магтахыг сонсож байлаа?

-Хөөмий аль улсаас үүсэлтэй талаар маргалдаж, булаалдах асуудал бишгүй байдаг. Манай хамтлаг олон улсын томоохон наадмуудад оролцож, дараалсан уралдаан тэмцээнүүдээс Гран приг нь авсан. Өрсөлдөгчид болон үзэгчдэд хөөмий гарцаагүй Монголынх юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлж чадсан болов уу гэж бодож байна. Бид тайзан дээр гараад хөөмийн үүсэл, хөгжил яалт ч үгүй Монголд байгааг харуулж чаддаг.

-Урлагийн олимпийн хаалтыг товлосон хугацаанаас нь урагшлуулсан тухайгаа яриач?

-МЭӨ үеэс Спорт, урлагийн олимпийг хамтад нь зохион байгуулж байгаад МЭ III зуунаас урлагийн олимп нь орхигдож, спортын олимп нь хөгжиж дэвжээд явсан юм билээ. Тэгээд 1990- ээд оноос урлагийн олимпийг сэргээн зохион байгуулж эхэлсэн. Урлагийн олимп “Delphic” наадам таван жилд нэг удаа болдог шүү дээ. 2009 онд БНСУ-ын Чэжүд болсон “Delphic-3” наадамд 54 орны 1600-гаад уран бүтээлч оролцсон юм. Монголоос олон хүний бүрэлдэхүүнтэй баг явсан. Очоод манайхан тэсрэлт хийж чадсан. Манай хамтлаг акапелла төрөлд оролцсон юм. Дэлхий дахинд олон зуун жил хөгжсөн акапелла төрөлд хэдхэн залуу хоолой салгаж хөө- мийлөөд амжилт гаргана гэдэг бүтэхгүй асуудал шиг санагдаж байлаа. Гэвч Монгол хөөмий гайхамшигтай болохоор хүний тоо цөөддөггүй юм билээ. Урлагийн олимпод өрсөлдсөн олон найрал дуучин дундаас бид шалгарч, алтан медалийг нь авсан. Тэнд очсон Монголын уран бүтээлчид мөнгө санхүү муутай байсан болохоор наад мын хаалтаас нэг өдрийн өмнө нутаг буцах болж, явахаар бэлтгэж бай тал наадмын зохион байгуулагч бидэнтэй уулзаж, “Монголчууд үнэхээр гайхамшигтай байна. Та нарыг биширч байна” гээд манай хөөмийг онцолсон. Тэгээд хаалтын ёслолд та нар байхгүй байж болохгүй. Тиймээс хаалтын ёслолоо нэг өдрөөр урагшлуулъя гэсэн.

-Та Дэлхийн хөөмийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн байх аа?

-Хөөмий судлаачдын олон улсын эрдэм шинжилгээний хурал Лондонд өнгөрсөн онд болж, арваад орны эр дэмтэд илтгэл тавьсан юм. “1990-ээд оноос хойших хөөмийн хөгжил ба судалгаа” сэдэвт илтгэл тавьсныг маань эрдэмтэн судлаачид их анхаарч, сонирхсон. Тэр хурлаас Дэлхийн хөөмийн холбоог байгуулж, Ховд аймгийн Чандмань суманд ажиллаж, амьдардаг хөөмийч Цэрэндаваа ах Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Холбооны удирдах зөвлөлд Канад, Англи, Герман, Франц, Монгол зэрэг орны есөн төлөөлөгчийг сонгосны нэг нь би. Дэлхийн хөөмийн холбоонд Монгол хөө мийн талаар дуу хоолойгоо хүргэнэ гэдэг хүндтэй үүрэг гэж боддог.

-Хөөмийг хэзээнээс сонирхож, сурав?

-Би Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Улаанбаатар хотод өссөн. III, IV хорооллын Харанхуй дэнжид хүн болсон. 13 настайдаа ХБК-д элсэж, их хуурч мэргэжил эзэмшээд 1993 онд ҮДБЭЧ-д орсон. 1990-ээд оны дунд үеэс хөөмийг сонирхож, бие даан оролдож сурсан. Бие дааж сур сан гэхэд мэргэжлийн түвшинд хөө мийл дөг болов уу гэж боддог.

-Таны зохиосон цөөнгүй бүтээл ҮДБЭЧ-д тоглогддог. Хөгжмийн зохиолчийн мэргэжлийг хаана эзэмшив?

-Би чуулгад ажиллахын хажуугаар СУИС-д суралцаж, хөгжимчин, хөгжмийн зохиолч мэргэжлийг эзэмшсэн. Үндэсний их найрал хөгжмийн бүрэлдэхүүнд хөгжимчнөөр ажиллахын зэрэгцээ хөгжмийн зохиолч мэргэжлээрээ чуулгынхаа урын санд хувь нэмрээ оруулдаг. Ихэвчлэн Монголын уламжлалт зан үйл, ахуйг харуулсан ардын бүжгийн хөгжим зохиодог. Хамгийн сүүлд А.Даваахүүгийн дэглэсэн “Ташууртай бүжиг”, Төрийн шагналт С.Сүхбаатарын дэглэсэн “Алтан дөрөө” зэрэг бүжгийн хөгжмийг зохиосон. Мэргэжлийн байгууллагад ажиллаж байгаагийн хувьд хөгжмийн то моохон хэмжээний зохиолоо чуулгадаа тоглуулдаг. “Жингийн цуваа” морин хуурын гоцлол, “Аниргүйн чимээ” ятгын дөрвөлд зориулсан концерт гээд дан хөгжмийн бүтээл олон бий.

-Төрийн их найрал хөгжмийн их хуурч гэдэг их үүрэг, хариуцлага хүлээдэг ажил байх?

-Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, нийгэм хямарч байсан хэцүү үед урлагийн байгууллагын ажилт нууд ганзагын наймаанд явах нь явж, өөр байгууллагад шилжих нь шилжсэн. Хөгжимчид гараад явчихсан, Үндэсний найрал хөгжимд маань их хуурч байхгүй болсон үед би ҮДБЭЧ-д их хуурчаар орж байлаа. Их хуур хамгийн бүдүүн эгшиг гаргадаг, басс хөгжим болохоор оркестрийн үндсэн суурь гэдэг. Хөгжим бүжгийн дунд сургууль төгссөн жаахан хүү Үндэсний найрал хөгжмийн суурь хөгжмийг ганцаараа тоглодог байлаа. Тэр үеийг бодвол одоо урлаг буцаад сэргэлээ. Үзэгчид театрт ирдэг болсон. Улс орны эдийн засаг сайжирч, төр засаг бага сага ч гэсэн харж үзэж байна.

-Ийм олон ажлын хажуугаар гэр бүлдээ цаг зав гаргаж амжиж байна уу?

-Залуу хүмүүст гэр бүлдээ анхаарал тавих, хамт байх цаг зав хэрэгтэй. Энэ бүгдийг зохицуулна гэдэг жаахан асуудалтай л байдаг юм. “Хүн завгүй байх тусам жаргалтай” гэдэг үгийг лоозон болгочихоод яваад байна.

-Төсвийн цалин амьдралд тань хүрэлцэж байна уу?

-Өөр салбарт орж, өөр зүйл хийж чадахгүйгээс хойш цалин багатай гээд бид яах юм бэ. Тэртэй тэргүй нийгмээрээ ядуу байна шүү дээ. Ямар нэг байдлаар амьдрах л ёстой. Олдсон зүйлээ яаж үр бүтээлтэй зарцуулах вэ, боломжоо яаж зөв ашиглах вэ гэдгээ л бодох хэрэгтэй. Манай улстөрчид гадаад дотоодод явах, нүүр тахлах болоход урла гийнхныг л урдаа барьдаг. Тэгээд бусад үед мартчихдаг. Урлагийнхан гэж байнга л инээд алдаж, дуулж хуурдсан хүмүүс байдаг, ард нь амьдралын элдэв асуудал, зовлон бэрхшээл байдаггүй гэж ойлгодог шиг байгаа юм. Ур лагийнхан тэр бүр жагсаад, зовлон тоочоод явах биш. Ямар ч байсан хүнээс дутахгүй ажлаа хийх ёстой гээд л зүтгэчихдэг хүмүүс дээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5871085/51f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1109 “Болор цом”-ын эзэн бүсгүйчүүд чуулна 2012-03-07 8909
1108 МОНГОЛ ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН ТОГЛОГЧ БОЛНО 2012-03-07 7707
1107 600 000 дээш төгрөгний цалинтай 1000 нээлттэй ажлын байр зарлалаа 2012-03-06 10362
1106 ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХӨГЖИЛ БОЛГОХ ГАРЦЫГ ЭРЭЛХИЙЛСЭН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2012-03-06 9303
1105 СҮМОД ШИНГЭСЭН МОНГОЛ ХӨЛС 2012-03-05 6917
1104 ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЭНИЙГ Ч МОНГОЛЫН ТӨР ӨРШӨӨХГҮЙ 2012-03-02 7215
» Д.АРИУНБОЛД: Хатан хааны ордонд, 5000 хүн зэрэг босоод алга ташихад язгуур урлагаараа бахархсан 2012-03-02 8748
1102 Л.ГЭГЭЭ: Жилд 80.000 еврогийн цалин авна 2012-03-02 7942
1101 800 МЯНГАН ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ӨРХ 50 САЯЫН ЗЭЭЛ АВЧ БОЛНО 2012-03-01 7846
1100 АЗИЙН НААДМААР АМЬСГАЛСАН ХҮҮХДҮҮД 2012-03-01 9063
1099 Монголд “мэндэлсэн” Месси 2012-03-01 7834
1098 АЗИЙН НААДМЫГ ХЭН СУРВАЛЖЛАХ ВЭ? 2012-02-29 9415
1097 Монголчуудын 30.6 хувь нь ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭГЧ 2012-02-29 10799
1096 Жил бүр хоёр оюутныг Масан их сургуулийн тэтгэлэгт хамруулахаар болжээ 2012-02-29 8189
1095 ХБК-ийн сурагчид “Карнеги” холлд урилгаар тоглов 2012-02-28 8476
1094 Морин хуурын эгшигт уярах өдрүүд айсуй 2012-02-28 9724
1093 “Prophecy Coal” компани Торонтогийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжиж эхэллээ 2012-02-28 8945
1092 Мотоциклийн бартаат замын Азийн АШТ Монголд зохиогдоно 2012-02-27 9127
1091 Дагуурын талыг ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлнэ 2012-02-27 8912
1090 Нийслэлийн удирдлагууд иргэддээ ном хуруулав 2012-02-27 9222
배너신청
자생병원

배너신청