ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХӨГЖИЛ БОЛГОХ ГАРЦЫГ ЭРЭЛХИЙЛСЭН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
Уншсан 9303 vote 0 2012.03.06 16:29:25
“Хөгжилд хамтдаа” уриан дор гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Монголын эдийн засгийн чуулган 2012” өчигд өр Төрийн ордонд эхэллээ. Мон голын эдийн засаг жилд 17.3 хувиар өсөөд буй энэ үед зохион байгуулж байгаагаараа энэ удаагийн чуулган онцлогтой. Чуулганыг нээж Мон голын эдийн засгийн форумын тэргүүн, Ерөнхий сайд С.Батболд төр, хувийн хэвшлийнхэн гэрээний дагуу олон ажил хийж, 100 мянган айлыг сэргээгдэх эрчим хүчээр хангах зорилт тавиад буйгаа дуулгасан. Тэрбээр “Хэдийгээр манай экспортын хэм жээ нэмэгдсэн ч түүхий эд давамгайлсаар байна. Хүн амын дийлэнх хувийг залуучууд эзэлж байгаа ч цаашид ахмад настнуудын тоо ихсэх хандлагатай тул тэтгэврийн тогтолцооны талаар хэлэлцэх нь зүйтэй” гэв.
Энэ удаагийн чуулганд эрдэмтэн, судлаач, бодлого боловсруулагч гээд дотоод, га даадын 1000 гаруй төлөөлөл оролцож буй.Тэд Эдийн засгийн хөгжил: Хүр тээмжтэй өсөлт, Нийгмийн бодлого: Тэнцвэртэй өсөлт, Өрсөлдөх чадвар: Инно ваци ба Ногоон өсөлт гэсэн ерөнхий сэдвийг 11 салбар хуралдаанаар хэлэлцэх юм. Чуулганы нээлтийн үеэр ИБУИНВУ-ын Парламентын Төв Азийн бүлгэмийн тэр гүүн, Британи-Мон голын бүлгийн хамтарсан дарга Лорд Уэверли хэлэхдээ дэлхийн хам гийн хурдан өсөж буй эдийн засагтай орны нэг Монгол Улс нь Их Британийн төдийгүй дэлхийн анхаарлыг татаж байгааг дуулгав. Тэрбээр Монголын хөгж лийн үндсэн зорилтуудыг хан гах ажилд оролцоход бэлэн гэдгээ онцолсон. Нээлтийн дараа “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн загвар, стратеги” сэдвээр нэгдсэн хуралдаан өрнөлөө. Хуралдааныг сэтгүүлч Ц.Мөнхтөр хөтлөн явуулсан бөгөөд одоогийн төсөл, хөтөлбөрүүд дараагийн Парламентын үед үргэлжлэн хэ рэгжих боломжтой эсэхийг асуусан юм. Үүний хариуд С.Батболд “Энэ нь бараг боломжгүй. Монгол Улсыг 2021, эсвэл 2030 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх уриа лоозон, хүсэл мөрөөдлийн шинжтэй томоохон зорилтууд дэвшүүлсэн байгаа. Зорилтуудаа ямар үе шат тайгаар хэрхэн хэрэгжүүлэх нь эрх зүй болоод судалгааны хувьд ч тодорхойгүй. Шинээр сонгогдсон нь өмнөх Засгийн газрынхаа бодлогыг өөрчлөөд яваад байвал бидний зорилго биелэхгүй. Ер нь өрсөлдөх чадварынхаа үзүүлэлтээр 4-8 жилийн дараа хаана очих вэ, хүний хөгжлийн индексээр бид өнөөдөр хаана явж байна, цаашид ямар түвшинд очих талаарх төлөвлөгөөг төр засгийн хэмжээнд хийх ёстой” гэв.
Харин нийтлэлч Б.Батбаяр (Баабар) үүний эсрэг байр суурьтай байлаа. Тэрбээр зах зээл хөгжсөн орнуудад 4-5 жилээс их хугацаагаар төлөвлөгөө хийдэггүй. Хамгийн гол нь бид өнөөгийн байдлаа зөв тодорхойлох, тухайлбал, яг ямар түвшнээс эхлэн ядуу гэх вэ гэдгээ тогтоох хэрэгтэй гэсэн саналтай байсан. Үүний хариуд С.Батболд “Ер нь хаашаа яваад байна гэдэг чиг баримжаагаа мэдэж авах ёстой. Бусад орны хөгжлийн зөв загварыг сонгон авч хөгжлийн төсөөллөө гаргах нь зүйтэй. Хөгжсөн гэгддэг Солонгос өрсөлдөх чадварынхаа давуу талд түшиглэн 10-15 жилдээ аж үйлд вэрээ хөгжүүлнэ гэж төлөвлөсөн байх жишээтэй. Бас Катар улс хөгжлийнхөө 20 жилийн төсөөллийг гаргачихсан шүү дээ” гэв.
Нэгдсэн хуралдааны үеэр оролцогчдын хэлсэн үгийг товчлон хүргэе. АН-ын дарга Н.Алтанхуяг: Уул уурхайгаас хэтэрхий хамааралтай эдийн засгийг бүтцээ төрөлжүүлж, орлогын ялгааг багасган, иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэх хэрэгтэй.
Ерөнхий сайд асан Д.Содном: Чуулганаас гарах саналуудын хамгийн оновчтойг нь сонгож, хөгжлийн урт хугацааны бодлого боловсруулах нь зүйтэй. Мөнгө амлах биш, Монголоо хэрхэн хөгжүүлэх талаар цэгцтэй бодлого боловсруулах хэрэгтэй. ҮХШХ-г яамны статустай болгох нь зүйтэй байх. Өөрөөр хэлбэл, бүх яам наас гарч байгаа саналыг нэгтгэн, бодлого болгох үү рэгтэй байгууллага байх хэрэгтэй.
УИХ-ын гишүүн С.Оюун: Монгол чуудын өмнө уул уурхайгаа түшиглэн орлого олж чадах, чадсан тохиолдолд орлогоо зөв зарцуулах, гуравдугаарт, эдийн зас гаа төрөлжүүлж чадах уу гэсэн асуудал бий. Аль нам сонгуульд ялахаас үл хамааран бодлогоо зөв тодорхойлж чадвал хөгжих бо ломж бий. Байгалийн баялгийн сантай болох нь чухал гэв. Өчигдөр өрнөсөн салбар хуралдааны нэг нь “Баялгийн орлогын зохистой удирдлага, эдийн засгийн төрөлжилт” сэдэв байв. Энэ үеэр уул уурхайгаас хамааралтай байхын эерэг болон сөрөг талыг хөндөж хэлэлцлээ.
Тус салбар хуралдаанд оролцсон “Гэрэгэ Партнерс” компанийн Партнер Г.Рагчаасүрэн “Уул уурхайгаас орж ирэх орлого асар их. Үүнийг зөв зохистойгоор удирдаж чадвал ашиг тус нь ард түмэнд хүрнэ. Харин гадаадаас их хэмжээний ва лют орж ирснээр эдийн засагт тогтворгүй байдлыг үүсгэж байгаа сул тал бий. Зөвхөн нэг удаагийн бус, урт хугацааны тогтворгүй байдлыг бий болгож байгаа” гэлээ. Мөн дээрх салбар хуралдааны үеэр “Монголчууд эдийн засгаа төрөлжүүлэх ёстой. Тухайлбал, уул уурхайгаас гадна мал аж ахуй, аялал жуулчлал, мэдээллийн технологи, нефтийн эцсийн бүтээгдэхүүн боловсруулах, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд бодлогоо чиглүүлж, хүний нөөцөө бэлдэж, хөрөнгө оруулалтаа хийх нь зүйтэй” гэж УИХын гишүүн Ч.Сайханбилэг ярилаа. Тэрбээр Африкийн Ботсван, Латин Америкийн Чили улс уул уурхайгаасаа гадна 5-7 салбарыг хөг жүүлэхээр тө- лөвлөсөн байдгийг са нууллаа. Өөр нэгэн салбар хуралдаан болох “Өрсөлдөх чадвар: Инноваци ба Ногоон өсөлт-Инновацийн ор чин, технологийн гарц” сэдвээр төлөө лөгчид саналаа солилцсон. Энэ үеэр УИХаас Инновацийн хуулийг батлах гэж байгааг бодлого боловс руулагчид дуулгав. Уг хуу лийн зо рил го нь шинж лэх ухааны шинэ мэдээлэл, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжих явдал аж. Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн дарга Б.Болд тус салбар хуралдаанд оролцох үеэрээ авууштай са налуудыг хэлж байв. “Монгол залуусаа Өмнөд Африкийн нүүрс шингэр үүлэх үйлдвэрт ажил луулж болно шүү дээ. Германд дээрх үйлдвэрийн технологи өн дөр хэмжээнд хөгжсөн байдаг. Түү нийг нь мэдэхгүй болохоор бид олон тэрбумын хөрөнгөө нефть шингэрүүлэх үйлдвэртээ оруулах гэж байна. Инновацийн төслүүдийг санхүүжүүлэх чиглэлд хамтарч ажиллахад бэлэн” гэж байв. “Монголын эдийн засаг чуулган 2012” өнөөдөр “Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу”, “Эдийн засгийн өсөлт ба санхүүгийн салбар”, “Эрүүл мэндийн салбар: Асуудал ба шийдэл” зэрэг сэдвээр үргэлжилнэ.