Бичлэгийн тоо 3,329

Азийн олимпийн зөвлөл (OCA)-өөс хүүхэд, залууст тивийн наадмын тухай гүнзгий мэдлэг олгох, спортын сурвалжлагчийг багаас нь бэлтгэх зорилгоор “Өсвөрийн сэтгүүлчдийн хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа билээ. Манай тивийн арван оронд хэрэгжих энэхүү хөтөлбөрийн анхдагчаар Монгол Улс бүртгүүлж, 16 хүртэлх насны 53 сурагч уг арга хэмжээнд оролцлоо.

“Орчлон” сургуулийн есдүгээр ангийн сурагч Байгалийн Эрдэнэ хүү Азийн XVII наадмыг халуун цэгээс нь сурвалжлах, “Америк сургууль”-ийн Амарсайханы Анар охин 2014 онд БНСУ-ын Инчон хотноо тивийн “олимп”-ийн мэдлэг сорих шигшээ тэмцээнд оролцох эрхтэй боллоо. Азийн олимпийн зөвлөл (OCA) өөрийн гишүүн Үндэсний олимпийн хороодод спортын өсвөрийн сэтгүүлчдийг бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсний анхдагчаар манай улс бүртгэгдэв.

OCA, МҮОХ, “Инчон-2014” Азийн наадмыг ЗБХ –ноос явуулсан уг арга хэмжээнд “Орчлон”, “Улаанбаатарын Америк сургууль”, “Кингс Кидс”, Нэгдүгээр сургуулийн 16 хүртэлх насны 53 хүүхэд хамрагдсан. Уржигдар “Olympic House”-д “хөшгөө нээсэн”, уг ажиллагааны нээлтэд МҮОХны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга, Спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Отгонцагаан нар болон Азийн олимпийн зөвлөлийн ажилтнууд оролцож, сурагчдад амжилт хүссэн юм.

OCA-гийн хэвлэл мэдээллийн албаны редактор, Их Британийн иргэн спортын сэтгүүлчээр 30 гаруй жил ажиллаж байгаа Жереми Уолкер “Инчон-2014”-ийг сурвалжлах хүсэл тэмүүллээр цугларсан багачуудад спортын сэтгүүл зүйн анхан шатны мэдлэг олгох сонирхолтой хичээл заасны дараа оролцогчид ур чадварын шалгалт өгсөн. Тэдний дундаас Азийн XVII наадмыг сурвалжлах өсвөрийн сэтгүүлчээр Б.Эрдэнэ шалгарчээ.

Харин Азийн наадмын мэдлэг сорих асуулт хариултын тэмцээнд өчигдөр болсон бөгөөд А.Анар нөхдөө хошуучилж, хоёр жилийн дараа Инчон хотноо болох шигшээ тэмцээнд өрсөлдөх замаа зассан байна Тэднийг уншигчидтайгаа уулзуулья.

-Та бүхэнд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ уншигчидтай маань хуваалцана уу?

Б.Э: Баярлалаа. Энэ хөтөлбөрт ялалт байгуулна гэж огтхон ч бодоогүй. Англи хэлний олимпиадад миний өмнө орсон хүүхдүүдийг түрүүлнэ гэж тааварласан. Харин өөрийгөө түрүүлснийг сонсоод ихэд баярласан даа.

А.А: Цагаан сарын өмнө Азийн наадмын талаарх мэдээллийг цуглуулж бэлтгэсэн. Солонгост очиж үзэхийг мөрөөддөг болохоор түрүүлэхийн төлөө чармайсан.

-Ямар сэдвээр эссе бичих даалгавар авсан бэ?

Б.Э: 100 м-ийн гүйлтэд алтан медаль хүртсэн тамирчны тухай англи хэл дээр нийтлэл бичих сэдэв ирсэн. Өндөр түвшинд бичихийг чармайсан.

-Харин асуулт хариултын тэмцээнд бэлтгэсэн асуултуудаас чинь түлхүү орж чадав уу?

А.А: Орсон. Гэхдээ хэцүү асуулт таарсан нь ч бий.

-Та хоёр спортын ямар төрөл сонирхдог вэ?

Б.Э: Волейбол, теннис сонирхдог.Хүндэлдэг тамирчин Испанийн Р.Надаль.

А.А: Теннис, усанд сэлэлтийн спортод дуртай.

-Ирээдүйд ямар мэргэжил эзэмших вэ?

Б.Э: Эмч, эсвэл сэтгүүлч болно.

“FUN RUN”

Үндэсний соёл амралтын хүрээлэнд болсон хөгжөөнтэй гүйлтийн тэмцээнд 400 гаруй сурагч хурд сорихоор бүртгүүлжээ. Уг гүйлтийн өмнө хайрах хүйтнийг үл хайхарсан хөвгүүд зодог шуудгаа өмсөн бөх барилдаж, бүжин наадаж, ая дуугаа өргөсөн нь цугларсан олныг хөгжөөв. МҮОХны ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүүхдүүдэд өндөр амжилт хүссэн бол Азийн олимпийн зөвлөлийн төлөөлөгч Вахид Кардани, “Инчон-2014”-ийн ЗБХ-ны зочдыг өлчир жаалууд гайхашруулж орхисон. Уралдаанд хөвгүүдээс Энгүүнсанаа (IV анги), Билгүүтэй (VIII), Эрдэнэ-Очир (IX), Саранцогт (XI), охидоос Алтжин (III анги), Даваанасан (VIII), Сэмжид (IX),Солонго (XI) нар нас насандаа өнгөллөө.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5866619/371/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1109 “Болор цом”-ын эзэн бүсгүйчүүд чуулна 2012-03-07 8909
1108 МОНГОЛ ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН ТОГЛОГЧ БОЛНО 2012-03-07 7707
1107 600 000 дээш төгрөгний цалинтай 1000 нээлттэй ажлын байр зарлалаа 2012-03-06 10362
1106 ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙГ ХӨГЖИЛ БОЛГОХ ГАРЦЫГ ЭРЭЛХИЙЛСЭН ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ 2012-03-06 9303
1105 СҮМОД ШИНГЭСЭН МОНГОЛ ХӨЛС 2012-03-05 6917
1104 ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХЭНИЙГ Ч МОНГОЛЫН ТӨР ӨРШӨӨХГҮЙ 2012-03-02 7215
1103 Д.АРИУНБОЛД: Хатан хааны ордонд, 5000 хүн зэрэг босоод алга ташихад язгуур урлагаараа бахархсан 2012-03-02 8748
1102 Л.ГЭГЭЭ: Жилд 80.000 еврогийн цалин авна 2012-03-02 7942
1101 800 МЯНГАН ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ ӨРХ 50 САЯЫН ЗЭЭЛ АВЧ БОЛНО 2012-03-01 7846
» АЗИЙН НААДМААР АМЬСГАЛСАН ХҮҮХДҮҮД 2012-03-01 9063
1099 Монголд “мэндэлсэн” Месси 2012-03-01 7834
1098 АЗИЙН НААДМЫГ ХЭН СУРВАЛЖЛАХ ВЭ? 2012-02-29 9415
1097 Монголчуудын 30.6 хувь нь ИНТЕРНЭТ ХЭРЭГЛЭГЧ 2012-02-29 10799
1096 Жил бүр хоёр оюутныг Масан их сургуулийн тэтгэлэгт хамруулахаар болжээ 2012-02-29 8189
1095 ХБК-ийн сурагчид “Карнеги” холлд урилгаар тоглов 2012-02-28 8476
1094 Морин хуурын эгшигт уярах өдрүүд айсуй 2012-02-28 9724
1093 “Prophecy Coal” компани Торонтогийн хөрөнгийн биржид хувьцаагаа арилжиж эхэллээ 2012-02-28 8945
1092 Мотоциклийн бартаат замын Азийн АШТ Монголд зохиогдоно 2012-02-27 9127
1091 Дагуурын талыг ЮНЕСКО-гийн өвд бүртгүүлнэ 2012-02-27 8912
1090 Нийслэлийн удирдлагууд иргэддээ ном хуруулав 2012-02-27 9222
배너신청
자생병원

배너신청