Энэ
жилийн мотоциклийн Азийн АШТ таван гараанаас бүрдэх бөгөөд үүний нэг нь
буюу дөрөв дэх гараа Улаанбаатар хотноо болох юм. Түүнчлэн есдүгээр
сарын 24-25-нд Бельги улсад мотоциклийн бартаат замын багийн ДАШТ
зохиогдоно. Эдгээр тэмцээнүүдэд оролцох манай тамирчид бэлтгэлээ эртнээс
базаагаад эхэлжээ. Тухайлбал, ОУХМ Э.Халиунболд Америкт бэлтгэлээ хийж
буй бөгөөд түүний бүх зардлыг “Алтай констракшн” компанийн гүйцэтгэх
захирал Х.Батбаасан хариуцаж байгаа юм.
Мотоциклийн Азийн АШТ-ий хуваарийг танилцуулбал: 1-р шат: III.24-25 Филиппин улс, Пуэрто Принцеса хот 2-р шат: IV.25-26 Малайз улс, Теренгану хот 3-р шат: V.15-16 Индонези улс, Сурабаяа хот 4-р шат: VI.8-10 Монгол улс, Улаанбаатар хот 5-р шат: X.17-18 Иран улс, Тегеран хот Автоспорттой холбоотой өөр нэг мэдээ дуулгахад автомашин, мотоциклийн холын зайн ралли уралдаан наймдугаар сарын 20-25-нд Монгол-ОХУ, Буриадын нутгаар дамжин зохиогдохоор болжээ.
Раллиг зохион байгуулах хорооны анхдугаар хуралдаан Бээжин хотноо болоход МАМСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Очирсүх оролцсон байна.