Бичлэгийн тоо 3,329
АНУ-ын
Агаарын цэргийн Академийн профессор, улс төрийн шинжлэх ухааны онолч,
Фулбрайтын шагналт доктор, хатагтай Фран Пилч Монгол Улсад түр
хугацаагаар ажиллахаар өчигдөр ирлээ. Дэлхийд нэр хүндтэй энэхүү
хатагтайн цэрэг, дайны гэмт хэрэг, аймаглан устгалт, хүний эрхийн
сэдвээр дагнасан цуврал лекц нь улс төр судлалд үнэтэй хувь нэмэр
оруулсан гэгддэг. Тэрбээр Монгол Улсын Олон улсын харилцааны сургуульд
бүтэн улирал багшлах агаад Олон улсын хууль, Олон улсын харилцаа болон
АНУ-ын гадаад бодлого гэсэн сэдвээр хичээл заах юм байна.
“Монгол Улсыг зориуд сонгож, багшлахаар ирж байгаа минь учиртай. Энэ орон миний гайхлыг төрүүлэх юм. Хятад, Орос гэсэн хоёр том гүрний дунд тусгаар тогтнол, үндэстний бие даасан шинжээ өдий болтол хадгалан, тэр тусмаа ардчил - лын замаар амжилттай замнаж чадаж буйн учрыг дэргэдээс нь судлахыг хүслээ. Миний туслалцаа хаана хэрэгтэй, үнэ цэнэтэй байна вэ, тэнд л очихыг би зорьдог. Иймээс Монголд ирж байна” хэмээн тэрбээр ярьжээ.
“Өнөөдөр” сонин хатагтай Фран Пилчийн дэлгэрэнгүй ярилцлагыг уншигчдадаа ойрын дугаараараа хүргэх болно.