Бичлэгийн тоо 3,329
Английн
“Telegraph” сэтг үүл загасчлахад хамгийн тохиромжтой арван газрыг
нэрлэжээ. Тус сэтгүүл энэ онд аяллын цоо шинэ маршрутуудыг санал
болгосноос загас агнуур сонирхдог жуулчдад Монголын Дэлгэр мөрөнд очихыг
зөвлөсөн байна.
“Дэлгэр
мөрөнд яргай загас олон бий. Энэ гол цэнгэг, дэлхийн өөр хаана ч байхгүй
ховор, сонин төрлийн загас элбэгтэй” хэмээн “Telegraph”-ийн аяллын
хөтөч Жереми Уэйд бичжээ. Уг жагсаалтад Угандагийн Муркисон хүрхрээ,
Энэтхэгийн Рамганга гол, Конгын Конго мөрөн, Аляскийн Кларк нуур багтсан
байна.