Бичлэгийн тоо 3,329

"Жонон”

Уншсан 8426 vote 0 2012.02.07 16:59:45

“ЖОНОН” Хамтлагийн бүрэлдэхүүн

Д.Мөнх-Оргил-бөмбөрчин

И.Цэрэнбямба-морин хуурч

Д.Мөнхсайхан-морин хуурч

Б.Намуундэлгэр-морин хуурч

Б.Цогбаяр-лимбэчин

Б.Намуун-ятгачин

Э.Золбоо-гитарчин

А.Нямжав-ёочин

 ...Сайн хүлгээсээ салсандаа ихэд гашуудан Хөхөө Намжил жонон хар мориныхоо урт сайхан дэл, сүүлийг хайчлан авч, толгойлон утаслаж, нимгэн газрын арьснаас нь өвчиж шир болгон нандигнажээ. Дараа нь банз модыг авдарлан дархалж, өвчиж авсан арьсаараа хөндий цараа ширлэн, орой дээр нь ухаант хүлгийнхээ толгойг сийлж мөнхлөв. Модон чихнээс хялгасан утсаа хоёр эгнээ болгон зүүгээд авдрыг давуулан ёроолд нь бэхлэв. Бас нарийн бургас модны хоёр үзүүрийг хялгасан утсаар холбож, нааш цааш татах хөвч хийв. Хөвчөө нарсан модны давирхайгаар тослоход гарах дуу уран яруу болоод олон өнгөтэй болохыг мэдэв ээ... “Хоёрхон чавхдаст хорвоог багтаасан” морин хуу рын эл домгийг мэдэхгүй монгол хүн ховор. Домогт өгүүлсэн жонон хар морины тухай бодох бүрт хаа нэгтээгээс хуурын гунигт аялгуу эгшиглэх шиг болдог. Гэхдээ цөхрөнгөө барсан уйтгар гуниг биш, хуучин дурсамж сэдрэх, эсвэл навч унахыг харахад төрдөг шиг тийм гэгээн гуниг. “Жонон” хамтлагийн “Love me soul”-ыг сонсоход үүнтэй адил мэдрэмж төрсөн юм. Солонгосын хип хоп/дэнс хамтлагийн эл дууг үндэсний хөгжмийн зэмсгээр тоглосныг сонсоход илүү уянгалаг, яруу болсон шиг санагдсан.

“Морин хуураар хөгжимдөж болохгүй аялгуу гэж байдаггүй. Тухайлбал, бид “Beatles” хамтлагийн дуунуудыг үндэсний хөгжмийн зэмсгээр тоглосон. Хүмүүсийн сайн мэддэг гадаад дууг ардын хөгжмөөр тоглохыг шүүмжлэгчид ч цөөнгүй. Гэхдээ гаднын зүйл рүү хэт хошуурч буй залуусыг үүгээр дамжуулан эргээд уламжлалт соёл руу татаж болно шүү дээ. Угаас даяаршлын энэ нийгэмд бидний ялгарах үнэ цэнэтэй цорын ганц зүйл бол үндэсний соёл урлаг, уламжлал” хэмээн тэд ярьж байна.

Сүүлийн үед залуу уран бүтээлчид уламжлалт зэмсгийг орчин үеийн хөгжмийн урсгалтай сүлэн, шинэ бүтээл туурвих нь их болжээ. “Алтан ураг”-аас эх тэй энэ төрлийн уран бүтээлчдийн эгнээ “Хөсөгтөн”, “Арга билэг”, “Домог”-оор өртөөлсөөр байна. Тэдний нэг нь “Жонон” хамтлаг.

“Соёлын дээд сургуулийн дуу хөгжмийн багшийн ангийн найзууд нийлж, 2006 онд ятга, морин хуур зэргийг гитар, бөмбөртэй хослуулан тоглож үзсэн юм. Тэгэхэд бидэнд ч, сонссон зарим хүнд ч сайхан санагдаж, “Innovation” нэртэй хамтлаг байгуулсан. Төгсөх жилийн тайлан тоглолтод “Бригад” олон ангит киноны дууг тоглож байлаа. Биднийг тоглолтод оролцоход хөтл өгчид нь хамтлагийн нэрийг байнга андуурдаг. Тиймээс монгол нэртэй болохоор шийдсэн. Морин хуур үүссэн домгийн гол баатар нь хар мориноос сэдэвлэн “Жонон” хэмээх нэр өгсөн. Рок, жааз урсгалыг үндэсний хөгжимтэй хослуулдаг хамтлагууд байна. Зарим нь орчин үеийн чиг лэлтэй холилгүй, ардын урлагаар нь хөгжүүлдэг. Бидний хувьд залууст зориулж, урсгал чиглэл хамаарахгүй сонсголонтой, сайн хөгжим бүтээхийг зорьдог. Энэ нь манай хамтлагийн онцлог болов уу” хэмээн хамтлагийн ахлагч Д.Мөнх-Оргил ярив.

Гадаад уран бүтээлийг монгол хөгжмийн зэмсгээр тоглох нь сонирхолтой төдийгүй сайхан сонсогддог. Түүнчлэн энэ нь сонсогчдод өөрсдийгөө таниулах том боломж. “Жонон” хамтлагийн уран бүтээлчид “Abba”, “Beatles”, “Clon”-ы хит дуунуу даас тоглосон нь залууст их хүрсэн. Гэхдээ тэд өөрсдөө ч шинэ ая, дуу зохиож, найруулсан. Энэ тоо 50 хүрсэн гэнэ. Тиймээс ч удахгүй шинэ цомгоо гаргахаар ажиллаж буй.

“Хамтлаг байгуулагдаад тав, зургаан жил өнгөрсөн ч одооноос л анхны тоглолтын тухай ярьж эхэлж байна. Эхний жилүүдэд өөрсдийгөө боловсруулж, хөгжмөө сайн тоглодог болохыг чухалчилсан нь энэ. Анх хамтлаг бүрэлдэж эхлэх үед УГЗ н.Аюуш багш маань үнэтэй зөвлөгөө өгсөн.Ганцаараа хөгжимдөх, хамтлагаараа тоглохын учир, хариуцлагатай байхаас эхлээд олон зүйлийг багш бидэнд заасан юм. Түүнчлэн гэр бүлийнхэн, нэгэн үеийн уран бүтээлч болох “TV Cocktail”, “Guys”, “A sound”-ынхан зөвлө- гөө өгдөг” гэж “Жонон”-гийнхон хэллээ.

Харин урлаг бүтээж буйн учрыг нь асуувал “Хүрэх цэг хаана байхыг тодорхойлж мэдэхгүй юм. Өөрөөр хэлбэл, хөгжим биднийг хаана аваачихыг таашгүй. Хамгийн гол нь бид дуртай зүйлээ хийж байна. Хүн хайртай, дуртай ажлаа хийж байхдаа аз жаргалтай, сэтгэл хангалуун байдаг шүү дээ. Зорилго гэхээс илүүтэй мөрөөдлийн тухай яривал монгол залуус ядаж нэг аялгууг морин хуураар тоглож сураасай. Сүүлийн үед айл бүр гэртээ морин хуур залах болсон. Харамсалтай нь морин хуур ердөө тавилганы үүрэг л гүйцэтгэх болж. Тэгвэл бидний уран бүтээлийг сонсож, үүгээр дамжуулан хуур тоглож сураасай” хэмээв.

Залуус үндэсний урлагаас илүүтэй орчин үеийн хөгжмийг таашаах хандлагатай байдаг. Энэ тохиолдолд “Жонон”-д залуусын хөгжмийн сонирхлыг татах боломж бий болов уу. “Бид хотын, хөдөөгийн хөгжим гэж ангилах болж. Нийтийн дууг тийн зааглаж болох ч үндэсний хөгжмийг тэрнийх, минийх гэх боломж огт үгүй.Чин үнэнийг хэлэхэд, би анх оюутан болсон хойноо морин хуурын аялгуу сонссон. Тэгэхэд надад гайхамшигтай мэдрэмж төрж, биеийн бүх шар үс босох шиг л болсон. Энд тэнд тоглолт хийхэд анх удаа морин хуур сонсож байгаа залуус ч тааралддаг. Морин хуурын аялгуу тэдэнд таалагддаг нь гарцаагүй. Бид хотынх ч бай, хөдөөнийх ч бай доторхоо ухвал адилхан мон гол хүн шүү дээ” хэмээн Д.МөнхОргил ярьж байна.

“Жонон” хамтлаг реппер Gee-тэй хамтран өнгөрсөн намар “Mongolz” цомог гаргасан билээ. Үндэсний хөгжим, хип хоптой огтлолцох нь эргэлзээтэй ч эх орноо гэх үзэл нь тэднийг ийн нэгтгэжээ. “Монголын маань нийгэм бухимдал ихтэй, цаг агаар, уур амьсгал ч жаахан тааруу байна. Гэхдээ бүх зүйл сайхан болно гэдэгт итгэдэг. Бид чиллаут буюу байгалийн дуу чимээ оруулж, тайвшруулах мэдрэмж төрүүлэх цомог гаргахыг зорьж байгаа. Магадгүй тэр цомгийг сонссон хүн тайвширч, хийж байгаа ажил, зан аашинд нь сайнаар нөлөөлөх ч юм бил үү. Бидний хөгжим хэн нэгэнд сайхан сэтгэгдэл төрүүлж, эерэг өөрчлөлт авчирвал зорьсон хэрэг маань бүтнэ” гэж “Жонон”-гийнхон ярьсан юм.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5774320/e66/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1069 Э.Халиунболд Америкт бэлтгэлээ базааж байна 2012-02-09 9071
1068 “МОНГОЛ БӨХ ГИННЕСТ” ном 2012-02-09 8313
1067 Чингис хаан судлаач эрдэмтэд Монголд 2012-02-08 8102
1066 МОНГОЛ УЛС УУЛ УУРХАЙН БОДЛОГЫН ИНДЕКСЭЭР АЗИД ХОЁРДУГААРТ ЖАГСЧЭЭ 2012-02-08 8128
1065 Уул уурхайн ажилчдыг ослоос хамгаалах хувцсыг Монголд борлуулж эхэллээ 2012-02-08 7962
» "Жонон” 2012-02-07 8426
1063 Б.Мөнгөнтуул XVI байрт 2012-02-07 8613
1062 Залуу уран бүтээлчийн уралдааны шагналын сан 33 мянган ам.доллар 2012-02-07 9116
1061 Фулбрайтын шагналтан МОНГОЛД АЖИЛЛАХААР ИРЛЭЭ 2012-02-03 7278
1060 АНУ манай бизнесийн дээд боловсролыг өндрөөр үнэллээ 2012-02-03 7455
1059 “Microsoft”-той хамтарсан сургалтын хөтөлбөр эхэллээ 2012-02-03 9175
1058 Олон улсын хуулийн фирм төлөөлөгчийн газраа Монголд нээлээ 2012-02-02 8009
1057 ЗАГАСЧЛАХАД ТОХИРОМЖТОЙ АРВАН ГАЗРЫН НЭГД ДЭЛГЭР МӨРӨН БАГТАВ 2012-02-02 8647
1056 Монгол Улс байгаль орчны салбарын хоёр протоколд нэгдлээ 2012-02-02 9115
1055 “ FC Ulaanbaatar” хөлбөмбөгийн багийнханд хишиг хүртээв 2012-02-01 8950
1054 АНУ-ын Конгрессын номын санд Монголын тухай үзэсгэлэн нээв 2012-02-01 8354
1053 “Оюутолгой” төслийн 2/3 нь “Рио Тинто”- гийн мэдэлд шилжив 2012-01-30 7392
1052 Загасчлахад тохиромжтой газраар Монголыг нэрлэлээ 2012-01-30 7390
1051 Красноярскийн дэвжээнээс бүсгүйчүүд хоёр медальтай 2012-01-30 7807
1050 Германы шог зураач Монгол галерейг сонгожээ 2012-01-26 7424
배너신청
자생병원

배너신청