Уул
уурхайн бүтээн байгуулалтад гар бие оролцож буй компаниудын хөдөлмөрийн
аюулгүй ажиллагаа алдагдаж, ажилчид нь амь нас, эрүүл мэндээрээ
хохирсон тухай мэдээлэл цөөнгүй гарах болсон. Үүнийг ажлын нөхцөлд
тохирсон, стандартад нийцсэн аюулгүй ажиллагааны зориулалт бүхий хувцас,
хэрэгслийн нийлүүлэлт хангалтгүй байснаас үүдэлтэй гэж зарим мэргэжлийн
байгууллагынхан дүгнэдэг. Тиймээс олон улсын ISO 13688:2000 стандартад
нийцсэн ажлын хувцас үйлдвэрлэгч “Cat”, “Carhartt” болон “Walls” зэрэг
брэндийг Монголд оруулж иржээ.
Тодруулбал, аялал жуулчлал, ан агнуур, ажлын хувцас хэрэгсэл борлуулдаг
“Аянчин” дэлгүүрийнхэн чанартай ажлын хувцас үйлдвэрлэлээрээ дэлхий
дахинд хүлээн зөвшөөрөгдсөн “Carhartt” брэндийг Монголд албан ёсоор
борлуулах аж. Тус брэнд нь уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалан,
барилгын салбарын ажилчдын зориулалтын хувцсаараа дэлхийд танигдсан аж.
Энэ
хувцас нь тос, химийн бодис асгарахад хүний биеийг түлэгдэхээс
хамгаалдаг, галын аюултай үед арьсанд наалдахгүй гэх мэт олон давуу
талтай гэнэ.
Г.ОРЧЛОН