Бичлэгийн тоо 3,329

БНХАУ байгуулагдсаны 62 жилийн ойн арга хэмжээг Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийнхөн өчигдөр Монгол Улсын циркт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд БНХАУ-ын Тяньжин хотын Дуу бүжгийн театрын уран бүтээлчид манай “АСА” циркийн жүжигчидтэй хамтран оролцов. Тяньжиний театрын Үндэсний хөгжмийн хамтлагийнхан “Хөөр баяр” нэртэй дуугаар тоглолтын салхийг хагалав. Эмэгтэйчүүд нь газар шүргэм хормойтой усан ягаан өнгийн даашинз, эрчүүд нь тас хар өнгийн хослол өмссөн байлаа.

Манайд гавьяат жүжигчин, соёлын тэргүүний ажилтан гэж байдаг бол Хятадын хөгжимчдийг нэгдүгээр дэсийн, хоёрдугаар дэсийн гэх мэтээр ангилдаг аж. Монголын циркчдийн тоглолт “Агаарын бамбук”- ийн үзүүлбэрээр эхэлсэн юм. Үүний дараа БНХАУ-ын хоёр дугаар дэсийн хөгжимчин Жан Шөнюн “Бид үүрд хамт даа”, “Хөгжилтэй амьдралын полька” зэрэг аязыг эгшиглүүлэв. Улаан эрээн даашинзаар гоёсон “Kiwi” хамтлагийн охид “Улаан даашинз”, “Нууцхан хайр” дуугаар үзэгчдэд ая барьсан нь тоглолтын өнгө аяст шинэ хөг нэмсэн гэж болно. Тоглолтын завсраар Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийн хэвлэл мэдээллийн албаны дарга Лиү Чүн Жүтэй уулзаж товчхон ярилцлаа.

-Танд баярын мэнд хүргэе. Энэ удаагийн тоглолтод хэчнээн уран бүтээлч ирсэн бэ?

-Баярлалаа. Манай улсаас 21 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид ирсэн.

-Энэ арга хэмжээний зорилго нь юу вэ?

-Монгол, Хятад хоёр улсын хоорондын харилцааг бэхжүүлэхэд гол зорилго нь оршиж байгаа. Мөн монголчууддаа Хятадын соёл урлагаас танилцуулж, цаашдаа урлаг соёлын томоохон арга хэмжээг хамтарч явуулах боломж бүрдүүлэхийг зорьж байна.

-Та Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвийнхөө талаар танилцуулаач?

-Манай төв өнгөрсөн оны зургадугаар сарын 2-нд нээлтээ хийсэн. Төв маань номын сан, сургалтын болон мэдээллийн танхимтай. Тэдгээрт Хятадын үндэсний урлагийн тоглолтууд, биет бус өвийн үзэсгэлэн, хөгжимт бүжиг гээд урлаг, соёлын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулдаг. БНХАУ-ын иргэн Ван Бингээс тоглолтын талаарх сэтгэгдлийг нь сонслоо.

-Өнөөдрийн тоглолт ямархуу санагдав. Эх нутагтаа очсон мэт сэтгэгдэл төрж байна уу?

-Сайхан байна. Үнэхээр үндэснийхээ аялгууг сонсохоор нутагтаа байгаа мэт сэтгэгдэл төрж байна. Энэ арга хэмжээ хөрш хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны нэг чухал хөрс суурь болно гэдэгт итгэж байна.

-Тоглолтын ямар үзүүлбэрүүд нь таалагдав?

-Монголын циркийн үзүүлбэр, манай улсын хөгжимчин Жан Шөнюнгийн саксо фон хөгжмийн гоцлол их таалагдлаа.

-Монголд ирээд хэр удаж байгаа вэ?

-Би ирээд долоо хонож байна. Ажлын шугамаар ирсэн. Монголчууд их зочломтгой ард түмэн юм.

Э.УЯНГАА

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5166790/9d1/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
849 Сангийн сайд С.Баярцогт: Авлагагvйгээр цусаа єгєх нь хvнлэг, энэрэнгvй ёсны хамгийн том илэрхийлэл 2011-09-30 7670
848 “ДЭВЖЭЭ”-нээс ДЭВЖСЭН ЖҮЖИГЧИН 2011-09-30 7367
» Улс байгуулагдсаныхаа ойг УЛААНБААТАР ХОТЫНХОНТОЙ ТЭМДЭГЛЭВ 2011-09-30 7051
846 Б.Цагаанбаатар Техникийн хорооны гишүүн боллоо 2011-09-29 9041
845 Мэдээллийн технологийн хөгжлөөрөө Монгол Улс 86-д жагсжээ 2011-09-29 8800
844 Д.ЖАРГАЛСАЙХАН: “РОК НУУЦ ТОВЧОО” БИЧИЖ, РОК МУЗЕЙ БАЙГУУЛНА 2011-09-29 8536
843 П.СЭРДАМБА, Н.ТӨГСЦОГТ, У.МӨНХ-ЭРДЭНЭ ХЭСЭГ АХЛАН ТУЛАЛДАНА 2011-09-28 7879
842 Эх орондоо мөнгөн тэмдэгт үйлдвэрлэхэд нэг алхам ойртлоо 2011-09-28 9184
841 Э.АМАРТҮВШИН: Сайхан уралдаад ирлээ 2011-09-28 7860
840 СҮХБААТАР ДҮҮРЭГ ЛЭД “ГУДАМЖТАЙ” БОЛЛОО 2011-09-27 8324
839 Импортын хүнсний ногоо Монголын зах зээлээс шахагдаж байна 2011-09-27 7358
838 “TIME” Монголыг дурандав 2011-09-27 8798
837 ОЮУТОЛГОЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 50 ХУВЬД ХҮРЛЭЭ 2011-09-26 7414
836 Монгол бөх Гиннесийн номд бүртгэгдлээ 2011-09-26 7137
835 ӨМНИЙН ГОВЬД ШИНЭ ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО 2011-09-26 7662
834 БУУДЛАГЫН ОУХМ Ч.НАРАНТУЯА: ДЭЛХИЙН ЦОМЫН ШИГШЭЭД ОРОЛЦОХ УРИЛГЫГ ОЙРЫН ЖИЛҮҮДЭД АВАХ Ч ЮМ БИЛ ҮҮ 2011-09-24 8006
833 МОНГОЛ БӨХИЙН ГАЙХАМШГИЙГ ҮЗҮҮЛНЭ 2011-09-24 7911
832 Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрх чөлөөний төлөө” Тэргүүн шагнал хүртлээ 2011-09-24 9985
831 МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БАЙРШУУЛАХГҮЙ ГЭДГЭЭ НҮБ-ЫН ИНДРЭЭС МЭДЭГДЛЭЭ 2011-09-23 7820
830 УЛААНБААТАРЫН УТАА ДОР ХАЯЖ 10 ХУВЬ БУУРНА 2011-09-23 6827
배너신청
자생병원

배너신청