ДБЭТ-ын
дуучин Э.Амартүвшинтэй өчигдөр 15.05 цагт холбогдлоо. Тэрбээр Норвегийн
хатан хааны нэрэмжит уралдаан, Москвагийн Их театрт болсон
“Competizione dell’Opera” уралдаанд амжилттай оролцоод ирсэн юм.
-Сайн явж ирэв үү, хэзээ ирэв?
-Сайн явж ирлээ. Наймдугаар сарын дундуур эх орноосоо мордоод өчигдөр (уржигдар) л ирлээ.
-Хоёр уралдаанд амжилттай оролцсоныг тань манай сонин мэдээлсэн.
- Сар гаруй явж, хоёр ч уралдаанд оролцлоо. Норвегийн Осло хотод болсон хатан хааных нь нэрэмжит уралдаанд 15 дугаар байр, Москвагийн Их театрт болсон “Competizione dell’Opera” уралдааны 12 дугаар байрт шалгарсан. Сайхан уралдаад ирлээ. Орон орны шилдгүүд ирсэн болохоор өрсөлдөөн ширүүн байлаа.
-“Competizione dell’Opera” уралдааны шилдэг 12 оролцогч Европын хотуудаар аялан тоглоно гэж байсан. Өөрөө аялан тоглолтод оролцолгүй ирсэн юм уу?
-Би аялан тоглолтод оролцчихоод ирсэн. Шилдэг 12 оролцогч ОХУ-ын Санкт-Петербург, Петербург хотод тоглосон.
-Ойрын үед ямар уран бүтээл дээр ажиллах вэ?
-Театрынхаа 49 дэх улирлын нээлтэд “Айда” дуурьт дуулна. Үүндээ бэлдэж байна.
-Таныг бие даасан тоглолтоо хийнэ гэсэн мэдээлэл гарсан. Үнэн үү?
-Үгүй, үгүй. Одоохондоо тоглолт хийх талаар төлөвлөсөн зүйл алга.