Бичлэгийн тоо 3,329

 Монголчууд сүүлийн 20 жилд аваагүй их ургацаа энэ жил хурааж байна. Ард иргэддээ үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнээр хангах, түүнийгээ шат дамжлагагүйгээр хэрэглэгчдэд шууд хүргэх нь Засгийн газрын гол зорилтын нэг. Эрүүл хүнс, эрүүл бие, эрүүл амьдрал цогцолж байж эрүүл хөгжил ирнэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үзэж байна. Тэрбээр өнөөдөр ургацын баярт оролцохдоо энэхүү эрхэм зорилгоо тодотголоо. Хос морьтой хүн хол явна гэж монголчууд ярьдаг. Тиймээс дэлхийн эдийн засгийн хөгжил рүү хос морьтой орно. Хөдөө аж ахуйгаа уул уурхайтай зэрэгцүүлэн хөгжүүлнэ.

Бидний эрхэм зорилго эхнээсээ биелж байгааг, газар тариалангийн салбарт гарч байгаа энэ амжилт нотолж байна гэж Монгол Улсын Засгийн газрын тэргүүн хэллээ. Үүний зэрэгцээ мал аж ахуйн салбартаа тууштай бодлого явуулна гэдгээ ч тэрбээр онцолж байлаа.   Жилдээ ганц удаа цуглаж үндэсний их баяр наадмаа тэмдэглэдэг Төв цэнгэлдэх хүрээлэн газар тариаланч, ногоочид, эх орныхоо хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо болон бусад бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаар ирсэн нийслэлчүүдийн хөлд дарагджээ. Цаг агаар тогтуун сайхан байх аваас “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 30-ныг дуустал үргэлжлэх ажээ.

Монголчууд ургацын ажлаа дүгнэдэг “Намрын ногоон өдрүүд 2011” нэгдсэн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд оролцохдоо тэрбээр “Өнгөрсөн жил хураасан нийт ургацтайгаа тэнцэхүйц ургацыг бид өнөөдөр хурааж аваад байна. Цаашид ч бидэнд ургац хураах хугацаа байна” гэж онцлон хэллээ. Мөн “Атрын 3” аяныг амжилттай хэрэгжүүлж, дүнгээ баталгаажуулж байгаа он жил болж байна. Нийт ургацын хэмжээгээр дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах, цаашид экспортлох хэмжээнд хүргэх боломжийн суурийг  тавьсан он жил болж байна гэдгийг тэрбээр тодотголоо. 

Энэ жилийн байдлаар ургац хураалтын урьдчилсан дүнгээс харахад 427 мянган тн үр тариа, үүнээс 419 мянган тн буудай, 174,3 мянган тн төмс, 90,5 мянган тн хүнсний ногоо хураан авахаар ажил ид өрнөж байна. Бид дотоодын үйлдвэрийн гурил төмсөөр ард иргэдээ бүрэн хангаж чадахаар тооцоо гарч байгаа нь бахархалтай байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд Засгийн газар өрхийн аж ахуй эрхлэгчдэд ихээхэн анхаарч байгаа. Энэ зорилгоор энэ онд 171 иж бүрдлийн тоног төхөөрөмжийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгосон. Цаашид 300 иж бүрдлийг нийлүүлэхээр тендер зарлаад байна гэлээ. Мөн энэ оны ургацаас 100 мянган тн буудай худалдан авч нөөц бүрдүүлэхээр Засгийн газар 35 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр төсвийн тодотголд суулгаад байна. Цаашид дэлхийн зах зээлд тариалангийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг гаргах талаар арга хэмжээ авах болно гэдгээ хэлсэн юм. Энэчлэн урамшуулал болоод үнийн хувьд, борлуулалт, хадгалалт, эрэлт нийлүүлэлт гэхчлэн бүх талаар тариаланчдаа дэмжиж ажиллах болно гэж Монгол Ерөнхий сайд С.Батболд хэллээ. 

Дотоодын гурилаа тогтвортой үнээр,  илүү чанартайгаар хэрэглэх боломж бүрдэж байна. Манай улс энэ жил дотоодынхоо хэрэгцээг эх орны хөрсөнд ургасан гурил, төмсөөр бүрэн хангана. Бусад хүнсний ногооны хэрэгцээг 60 хувь хангаж чадахаар байгаа нь бахархалтай байна гэдгийг ч Засгийн газрын тэргүүн хэлж байсан юм.  Хөдөө орон нутгаас ирсэн тариалан эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг үзэж, шинэхэн ургацын дээжээс Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд амталсныхаа дараагаар нийслэлчүүдэд хандаж “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ  болж байна, “Алтан намар” ургацын баяр хийж байна. Та бүхэн ирж оролцоорой, өрхийн аж ахуйг дэмжсэн чанартай сайхан бүтээгдэхүүнүүд байна гээд энэ бүхэнтэй танилцаж цаашдаа хүн болгон хичээн хөдөлмөрлөж өрх болгон өөрийн аж ахуйтай болох боломж байна. Төв цэнгэлдэхдээ ирж энэ бүхнийг үзээрэй гэж уриаллаа.

Энэ удаагийн “Намрын ногоон өдрүүд-2011” нэгдсэн арга хэмжээнд хүнсний үйлдвэрлэл эрхлэгч 90, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 58, газар тариалангийн үйлдвэрлэл, техник төхөөрөмжийн худалдаа эрхлэгч 15 аж ахуйн нэгж, байгууллага, 400 гаруй ногоочин оролцож байгаагаас гадна 17 аймгийн 310 гаруй толгой шилмэл бод, бог мал, 8 аймгийн цөм сүргийн мал аж ахуйн үзэсгэлэн худалдаа гарч байна. Хүн амын хүнсний баталгаат байдлыг хангах жилийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хүнсний аюулгүй байдал”, ”Чацаргана”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг олон түмэнд тайлагнах зорилготой юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5155406/fda/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
849 Сангийн сайд С.Баярцогт: Авлагагvйгээр цусаа єгєх нь хvнлэг, энэрэнгvй ёсны хамгийн том илэрхийлэл 2011-09-30 7670
848 “ДЭВЖЭЭ”-нээс ДЭВЖСЭН ЖҮЖИГЧИН 2011-09-30 7367
847 Улс байгуулагдсаныхаа ойг УЛААНБААТАР ХОТЫНХОНТОЙ ТЭМДЭГЛЭВ 2011-09-30 7051
846 Б.Цагаанбаатар Техникийн хорооны гишүүн боллоо 2011-09-29 9041
845 Мэдээллийн технологийн хөгжлөөрөө Монгол Улс 86-д жагсжээ 2011-09-29 8800
844 Д.ЖАРГАЛСАЙХАН: “РОК НУУЦ ТОВЧОО” БИЧИЖ, РОК МУЗЕЙ БАЙГУУЛНА 2011-09-29 8536
843 П.СЭРДАМБА, Н.ТӨГСЦОГТ, У.МӨНХ-ЭРДЭНЭ ХЭСЭГ АХЛАН ТУЛАЛДАНА 2011-09-28 7879
842 Эх орондоо мөнгөн тэмдэгт үйлдвэрлэхэд нэг алхам ойртлоо 2011-09-28 9184
841 Э.АМАРТҮВШИН: Сайхан уралдаад ирлээ 2011-09-28 7860
840 СҮХБААТАР ДҮҮРЭГ ЛЭД “ГУДАМЖТАЙ” БОЛЛОО 2011-09-27 8324
» Импортын хүнсний ногоо Монголын зах зээлээс шахагдаж байна 2011-09-27 7358
838 “TIME” Монголыг дурандав 2011-09-27 8798
837 ОЮУТОЛГОЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 50 ХУВЬД ХҮРЛЭЭ 2011-09-26 7414
836 Монгол бөх Гиннесийн номд бүртгэгдлээ 2011-09-26 7137
835 ӨМНИЙН ГОВЬД ШИНЭ ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО 2011-09-26 7662
834 БУУДЛАГЫН ОУХМ Ч.НАРАНТУЯА: ДЭЛХИЙН ЦОМЫН ШИГШЭЭД ОРОЛЦОХ УРИЛГЫГ ОЙРЫН ЖИЛҮҮДЭД АВАХ Ч ЮМ БИЛ ҮҮ 2011-09-24 8006
833 МОНГОЛ БӨХИЙН ГАЙХАМШГИЙГ ҮЗҮҮЛНЭ 2011-09-24 7911
832 Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрх чөлөөний төлөө” Тэргүүн шагнал хүртлээ 2011-09-24 9985
831 МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БАЙРШУУЛАХГҮЙ ГЭДГЭЭ НҮБ-ЫН ИНДРЭЭС МЭДЭГДЛЭЭ 2011-09-23 7820
830 УЛААНБААТАРЫН УТАА ДОР ХАЯЖ 10 ХУВЬ БУУРНА 2011-09-23 6827
배너신청
자생병원

배너신청