Бичлэгийн тоо 3,329
“Рио
Тинто”, “Айвенхоу Майнз” болон Монгол Улсын Засгийн газрын түншлэлийн
хүрээнд хэрэгжиж, дэлхийн хэмжээний хамгийн том уурхай болох гэж зорьж
буй Оюутолгой алт, зэсийн ордын бүтээн байгуулалтын ажил 50 хувьд
хүрчээ.
Уг тэмдэглэлт явдлыг тохиолдуулан өчигдөр зохион байгуулсан ёслолын ажиллагаанд “Рио Тинто” компанийн Захир луудын зөвлөлийн дарга Ян Дү Плесси, Монгол Улсын Ерөнхийлөгч асан, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Бага банди, ЭБЭХний сайд Д.Зоригт, орон нутгийн удирдлагууд, “Рио Тинто”-гийн Зэсийн бүлгийн ерөнхий захирал Эндрью Хардинг, “Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Камерон Макрей, АМГ-ын дарга Д.Батхуяг нарын хүмүүс оролцов.
Энэ оны сүүлчээр Оюутолгойн ордын бүтээн байгуулалтын ажлыг 75 хувьд хүргэхээр төлөвлөсөн бөгөөд 2013 онд анхны үйлдвэрлэлийг эхлүүлэх гэнэ. Монгол Улсын Засгийн газрын зүгээс Оюутолгойн орд дахь эзэмшлийн хэмжээг нэмэг дүүлж, 50 хувьд хүргэх саналаа “Айвенхоу майнз лимитед” болон “Рио Тинто” компанид хүргүүлсэн байна. ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын хэлснээр саналын хариуг энэ долоо хоногийн баасан гаригт багтаан мэдэгдэх ёстой аж.