Бичлэгийн тоо 3,329
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы Ерөнхий шүүмжлэлийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ийнхүү мэдэгдлээ. Цөмийн хаягдлыг Монголд булах яриа хэлэлцээ хийсэн тухай мэдээлэлд тэрбээр НҮБ-ын индрээс няцаалт хийсэн нь энэ. Энэ удаагийн Ерөнхий санал шүүмжлэл “Олон улсын маргааныг энхийн замаар шийдэхэд зуучлагчийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр өрнөжээ. Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн аюулгүй, амар тайван амьдрахын тулд тогтвортой хөгжил, мөргөлдөөнөөс урьд чилан сэргийлж намжаах, хү ний эрхийг хүндэтгэх, байгалийн гамшгийн нөлөөллийг буруулах, шилжилт хийж байгаа улс орнуудыг, эмэгтэйчүүд залуучуудыг дэмжих гэсэн үндсэн таван зарчмыг нэрлэсэн байна.

Тэрбээр “Эдгээрээс хамгийн чухал нь болох тогтвортой хөгжилд хүрэхийн тулд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулахын төлөө тууштай ажиллаж, усны нөөц, сэргээгдэх эрчим хүчний тогтвортой бодлого хэрэгжүүлж, хүн амын эрүүл мэнд, хүнсний асуудалд анхаарч, эмэгтэйчүүдийг дэм жих хэрэгтэй” гэлээ. Бан Ги Мун, олон улсын маргааныг цэргийн хүчээр шийдвэрлэ хээс илүү зуучлалын аргаар ший дэх тухай илтгэлдээ дурдаад, Арабын орнуудад өрнөж байгаа шилжилтийн үйл явц нь богино хугацаанд ил тод засаглалд шилжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа ноён Ерөнхий нарийн бичгийн дарга илэрхийлсэн юм. Чуулганыг нээж Бразилийн Ерөнхийлөгч хатагтай Дилма Руссеф үг хэлсэн нь Ерөнхий Ассамблейн санал шүүмжлэлийг анх удаа эмэгтэй хүн нээсэн түүхэн үйл явдал болжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Израиль, Палестиний асуудлаарх АНУ-ын байр суурийг дахин нотлоод, асуудлыг шийдвэрлэхэд талуудын харилцан буулт хийж, зөвшилцөх нь юу юунаас илүү чухал гэсэн байна. Ливид хэдэн арван жил ноёрхсон дарангуйллыг хэдхэн сарын дотор түлхэн унагааж чадсан нь эрх чөлөө, амар амгаланг хүссэн ард түмнийх нь хүсэл эрмэлзлийн хүч юм гээд ийм хүсэл эрмэлзлийн ачаар АНУ-ын цэрэг энэ оны сүүлээр Иракаас бүрэн гарч явна. 2014 он гэхэд Афганистанд тайван байдлыг бүрэн тогтоож чадна гэжээ. Ерөнхий санал шүүмжлэлд нийт 100 орчим орны төр засгийн тэргүүн үг хэлсэн байна. Манай Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс дээрх тайлбарыг хийснээс гадна уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, ядуурал зэрэг асуудлыг хөнджээ.

Манай улсын хувьд Мянганы хөгжлийн зорилтын 66 хувь нь 2015 он гэхэд бүрэн хэрэгжих боломжтой ч ядуурал, хүрээлэн буй орчны доройтол, жендерийн тэгш бус байдлыг арилгах тухай зорилтууд үлэмж хоцорч буйг онцолсон аж. Энэ бүхнийг шийдэхэд олон улсын дэмжлэг хэрэгтэй гэжээ. Мөн ядуурлыг бууруулах чиглэлээр хийж буй ажлаа танилцуулсан байна. Манай орон ногоон эдийн засагт шилжихэд эрчим хүчний үйлдвэрлэл, барилга, хүнс хөдөө аж ахуйн салбарт ногоон технологи нэвтрүүлэх, үндэсний чадавхийг бүрдүүлэх чиглэлээр санхүүгийн болон мэргэжлийн туслалцаа дэмжлэг хэрэгтэйг хэлжээ.

АРДЧИЛЛЫН БОЛОВСРОЛЫН ТАЛААРХ БҮЛЭГ БАЙГУУЛАВ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 21-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэм лэгийн хүрээнд Ардчиллын боловсролын асуудлаарх төр, засгийн тэргүүн нарын санаа чилгын бүлгийг эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Түүний санаачилгад Финландын Ерөнхийлөгч Таръя Халонен, Нигерийн Ерөнхийлөгч Жона тон Гүүдлак, Румыний Ерөн хийлөгч Траян Басешку, Люксембургийн Ерөнхий сайд Жан Клод Юнкер нар нэгджээ. Тэд ард түмнээ, ялангуяа залуу үеийг ардчиллын үнэ цэнэ, зарчимд сургах үүрэг, хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалав. Энэхүү санаачилгыг Монгол Улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг дарга лахдаа тэргүүлэх ач холбогдол өгч буй ардчиллын боловсролыг урагшлуулах хүрээнд гаргаж байгаа юм. Мөн энэ өдөр Ерөнхийлөгч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай М.Олбрайттай уулзав.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5139712/53e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
849 Сангийн сайд С.Баярцогт: Авлагагvйгээр цусаа єгєх нь хvнлэг, энэрэнгvй ёсны хамгийн том илэрхийлэл 2011-09-30 7670
848 “ДЭВЖЭЭ”-нээс ДЭВЖСЭН ЖҮЖИГЧИН 2011-09-30 7367
847 Улс байгуулагдсаныхаа ойг УЛААНБААТАР ХОТЫНХОНТОЙ ТЭМДЭГЛЭВ 2011-09-30 7051
846 Б.Цагаанбаатар Техникийн хорооны гишүүн боллоо 2011-09-29 9041
845 Мэдээллийн технологийн хөгжлөөрөө Монгол Улс 86-д жагсжээ 2011-09-29 8800
844 Д.ЖАРГАЛСАЙХАН: “РОК НУУЦ ТОВЧОО” БИЧИЖ, РОК МУЗЕЙ БАЙГУУЛНА 2011-09-29 8536
843 П.СЭРДАМБА, Н.ТӨГСЦОГТ, У.МӨНХ-ЭРДЭНЭ ХЭСЭГ АХЛАН ТУЛАЛДАНА 2011-09-28 7879
842 Эх орондоо мөнгөн тэмдэгт үйлдвэрлэхэд нэг алхам ойртлоо 2011-09-28 9184
841 Э.АМАРТҮВШИН: Сайхан уралдаад ирлээ 2011-09-28 7860
840 СҮХБААТАР ДҮҮРЭГ ЛЭД “ГУДАМЖТАЙ” БОЛЛОО 2011-09-27 8324
839 Импортын хүнсний ногоо Монголын зах зээлээс шахагдаж байна 2011-09-27 7358
838 “TIME” Монголыг дурандав 2011-09-27 8798
837 ОЮУТОЛГОЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 50 ХУВЬД ХҮРЛЭЭ 2011-09-26 7414
836 Монгол бөх Гиннесийн номд бүртгэгдлээ 2011-09-26 7137
835 ӨМНИЙН ГОВЬД ШИНЭ ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО 2011-09-26 7662
834 БУУДЛАГЫН ОУХМ Ч.НАРАНТУЯА: ДЭЛХИЙН ЦОМЫН ШИГШЭЭД ОРОЛЦОХ УРИЛГЫГ ОЙРЫН ЖИЛҮҮДЭД АВАХ Ч ЮМ БИЛ ҮҮ 2011-09-24 8006
833 МОНГОЛ БӨХИЙН ГАЙХАМШГИЙГ ҮЗҮҮЛНЭ 2011-09-24 7911
832 Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрх чөлөөний төлөө” Тэргүүн шагнал хүртлээ 2011-09-24 9985
» МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БАЙРШУУЛАХГҮЙ ГЭДГЭЭ НҮБ-ЫН ИНДРЭЭС МЭДЭГДЛЭЭ 2011-09-23 7820
830 УЛААНБААТАРЫН УТАА ДОР ХАЯЖ 10 ХУВЬ БУУРНА 2011-09-23 6827
배너신청
자생병원

배너신청