Бичлэгийн тоо 3,329
Нийслэлчүүд бидний хувьд агаарын бохирдол, утаа санаа зовоосон асуудлын нэг байсаар удаж байна. Юутай ч С.Батболдын тэргүүлсэн Засгийн газраас энэ асуудлыг шинжлэх ухааны үндэстэй, санхүүжилтийг нь цогц байдлаар шийдэж, агаарын бохирдлыг бууруулахаар бодит ажлыг эхлүүлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, ажлын эхний үр дүн энэ өвөл тавигдах эсэх, эхлүүлсэн асуудал газар дээрээ ямар байна, бэрхшээл зовлон нь юу байна гэдэгтэй танилцахаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өчигдөр үдээс өмнөх цагаа зарцууллаа. Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний хэрэгцээ ихсэж байна.

Харин манайд 160 тэрбум тонн нүүрсний нөөц байгаагийн 60 гаруй хувь нь коксжих нүүрс. Гэвч Монгол Улсад нүүрс коксжуулах үйлдвэр байхгүй. Сонин байгаа биз. Анхны оролдлого болох “ТЭЦ-2”-ийг түшиглэн байгуулж байгаа коксжсон түлшний үйлдвэрийн барилгын явц 60 хувьтай байна. Төлөвлөгөө ёсоор болбол ирэх оны арванхоёрдугаар сар гэхэд бид дотооддоо үйлдвэрлэсэн коксжсон нүүрсийг ашиглах боломжтой болох нь. Энэ бол өвөлжин утаан хөшиг татдаг Улаанбаатарт цэлмэг өвөл бэлэглэхэд хамгийн хэрэгтэй ажил юм. Уг үйлдвэрийг байгуулахад улсын төсвөөс 17 тэрбум төгрөг зарцуулж байгаа аж.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тус үйлдвэрийн барилгын ажилтай танилцах үеэрээ “Утаагүй түлш үйлдвэрлэх цоо шинэ технологи угсарч байгаа учраас үнэ хямд, чанар сайтай түлш үйлдвэрлэж, иргэддээ хүргээрэй” гэж захисан. Утаагүй түлшийг утаагүй зууханд түлж байж жинхэнэ үр дүн нь гарна. Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Мянганы сорилтын сангийн тусламжтайгаар утаагүй технологид суурилсан, утааг багасгах зуухыг хэрэглэж буй айлд очлоо. Одоогийн байдлаар ийм технологи бүхий зуухыг 6500 гаруй айлд суурилуулсан байна. Уг зуухыг 90 мянган айлд суурилуулбал нийслэлийн утаа 40 хувиар буурна хэмээн ЭБЭХ-ний сайд Д.Зоригт танилцуулсан. Энэ үеэр “Коксжсон түлшний үйлдвэр бүтээгдэхүүнээ гаргаад эхэлчихвэл утаа бидний хувьд асуудал байхаа болино” хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хэлэв.

Утаагүй зуух тавьж, коксжсон түлш хэрэглэх нь гарцаагүй алхам мөн боловч иргэдээ орон сууцжуулснаар утаа Улаанбаатараас “үүрд” арилах болно хэмээн С.Батболд ярьж байна. Үүнээс гадна бас нэг арга бий. Биднийг Баянзүрх дүүргийн II хороонд очиход гэр хорооллын халаалтын зуухнуудыг нэгтгэж, төвлөрсөн халаалтын системд холбох барилга угсралтын ажил үргэлжилж байв. Энд нам даралтын 160 гаруй жижиг зуух төвлөрсөн халаалтад нэгдсэн аж. Жилд 27 мянган тонн түүхий нүүрс түлж, агаарыг тэр хэмжээгээр бохирдуулж буй асуудал энэ өвлөөс багасч, агаарын бохирдол 10 хувиар буурна хэмээн ажлаа танилцуулсан мэргэжилтнүүд ярьж байв. Ерөнхий сайд уг ажилд зарцуулах 3.0 тэрбум төгрөгийг ирэх жилийн төсвийн тодотголд оруулан шийдэхээ амлаад цааш хөдөллөө.

Баянгол дүүрэг үртсэн шахмал түлш болон коксжсон шахмал түлш хэрэглэж байгаа анхны дүүрэг болж байгаа юм байна. Тус дүүргийн айлуудын өвөл хэрэглэдэг 33 мянган тонн нүүрс утаагүй түлшээр солигдож буй нь энэ. Гэвч намрын сэрүү орсон энэ үед “Шарын гол”, “Нако” компани өнөө хэр утаагүй түлшээ нийлүүлээгүй байгаа аж. Ерөнхий сайд энэ өдөр Сансрын ШТС-Дамбадаржаа Шадивлангийн автозамын засварын ажилтай танилцаад нийслэлчүүдийн хүлээлтийг дагуулан Нарын замын гүүрэн гарцан дээр очив. Японы буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төслийн хүрээнд 895 метр урт байгууламж баригдах аж. Уг гүүр ашиглалтад орсноор хоёр гүүрийн ачааллыг багасгаж, Улаанбаатар хотын замын ачааллыг хөнгөвчлөх юм. Уг төслийн удирдагч Б.Мандатын хэлж буйгаар гүүрэн зам барих ажил одоогоор 70 хувьтай явж буй бөгөөд ирэх оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5139697/025/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
849 Сангийн сайд С.Баярцогт: Авлагагvйгээр цусаа єгєх нь хvнлэг, энэрэнгvй ёсны хамгийн том илэрхийлэл 2011-09-30 7670
848 “ДЭВЖЭЭ”-нээс ДЭВЖСЭН ЖҮЖИГЧИН 2011-09-30 7367
847 Улс байгуулагдсаныхаа ойг УЛААНБААТАР ХОТЫНХОНТОЙ ТЭМДЭГЛЭВ 2011-09-30 7051
846 Б.Цагаанбаатар Техникийн хорооны гишүүн боллоо 2011-09-29 9041
845 Мэдээллийн технологийн хөгжлөөрөө Монгол Улс 86-д жагсжээ 2011-09-29 8800
844 Д.ЖАРГАЛСАЙХАН: “РОК НУУЦ ТОВЧОО” БИЧИЖ, РОК МУЗЕЙ БАЙГУУЛНА 2011-09-29 8536
843 П.СЭРДАМБА, Н.ТӨГСЦОГТ, У.МӨНХ-ЭРДЭНЭ ХЭСЭГ АХЛАН ТУЛАЛДАНА 2011-09-28 7879
842 Эх орондоо мөнгөн тэмдэгт үйлдвэрлэхэд нэг алхам ойртлоо 2011-09-28 9184
841 Э.АМАРТҮВШИН: Сайхан уралдаад ирлээ 2011-09-28 7860
840 СҮХБААТАР ДҮҮРЭГ ЛЭД “ГУДАМЖТАЙ” БОЛЛОО 2011-09-27 8324
839 Импортын хүнсний ногоо Монголын зах зээлээс шахагдаж байна 2011-09-27 7358
838 “TIME” Монголыг дурандав 2011-09-27 8798
837 ОЮУТОЛГОЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 50 ХУВЬД ХҮРЛЭЭ 2011-09-26 7414
836 Монгол бөх Гиннесийн номд бүртгэгдлээ 2011-09-26 7137
835 ӨМНИЙН ГОВЬД ШИНЭ ЦАХИЛГААН СТАНЦ АШИГЛАЛТАД ОРЛОО 2011-09-26 7662
834 БУУДЛАГЫН ОУХМ Ч.НАРАНТУЯА: ДЭЛХИЙН ЦОМЫН ШИГШЭЭД ОРОЛЦОХ УРИЛГЫГ ОЙРЫН ЖИЛҮҮДЭД АВАХ Ч ЮМ БИЛ ҮҮ 2011-09-24 8006
833 МОНГОЛ БӨХИЙН ГАЙХАМШГИЙГ ҮЗҮҮЛНЭ 2011-09-24 7911
832 Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрх чөлөөний төлөө” Тэргүүн шагнал хүртлээ 2011-09-24 9985
831 МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БАЙРШУУЛАХГҮЙ ГЭДГЭЭ НҮБ-ЫН ИНДРЭЭС МЭДЭГДЛЭЭ 2011-09-23 7820
» УЛААНБААТАРЫН УТАА ДОР ХАЯЖ 10 ХУВЬ БУУРНА 2011-09-23 6827
배너신청
자생병원

배너신청