Бичлэгийн тоо 3,329
“Би өдөр тутмын хувийн сонин гаргахаар шийдлээ. Намайг дагах хүн байвал дагаарай”. Энэ бол Балдорж эрхлэгчийн үг. 1996 оны есдүгээр сарын эх. Түс тасхан, элдэв ил далд санаагүй, эрс шийдэмгий энэ үг Монголд өдөр тутмын чөлөөт сонин мэндлэхийн уриа дуудлага, Монголын орчин цагийн сэтгүүл зүйд шинэ шан татахын дохио байлаа. Сэтгүүл зүйд төдийгүй цөөнгүй сэтгүүлчийн үзэл баримтлал, амьдрал хувь заяанд эргэлт гарахын эхлэл энэ байсан. Гэхдээ Балдорж эрхлэгчийг дагасан цөөн хүмүүс өвөр дүүрэн бахархалтай яваа гэдэгт эргэлзэхгүй байна.

Яагаад гэвэл “БИД ЧАДСАН” юм. Бараг л юу ч үгүй, цуурай дүнгэнэсэн хоосон танхимд сониноо дэвсээд тойрон сууж байхдаа аавын гэр шиг дотно ч, эргэж хоргодох санаа огт үгүйгээр орхиод гарсан “Ардын эрх”-ээсээ дутахгүй ланжгар том сонинтой болохын хөөр баяр сэтгэлд гал асааж байлаа. Анхны дугаараа гаргах гээд хоёр гуравхан ширээ, ганц компьютертэй, цонхны тавцан тохойлдож, цементэн шалан дээр өвдөглөн суугаад материалаа бичиж байхад “Чадна” гэсэн итгэл бидэнд байсан. Энэ итгэлийг бид Балдорж эрхлэгчээсээ, нэгэн цул мэт сэтгэл, зүтгэлээр эвлэсэн өөрсдөөсөө авч байсан юм. 1996 оны есдүгээр сарын 20-нд анхны дугаар ДАНИДАгийн үйлдвэрээс “Фургон” машинаар ачигдан ирэхэд бид эгээ л Ерөнхийлөгчийг угтан авч буй мэтээр Бал эрхлэгч, Лигээ, Пүүжээ, Галаа тэргүүлэн, Лутаа, Мийгаа, Заяа, Даваа, Нацагаа дараалан, бүрэн бүрэлдэхүүнээрээ хашааныхаа үүдэнд тосон авч байснаа санаж байна.

Тэр сонин өнгө зүс, агуулга хэлбэр, ур хийцийн хувьд цоо шинэ “хүүхэд” мэндэлсэн байна гэдэгт бид санал нэгдэж, хэвлэлийн будгийн үнэр үнэртэж үзээгүй юм шиг “Ямар сайхан үнэртэй юм бэ” хэмээн зарим нь хамар дамжуулан үнэртэж, тэгснээ нэг сонин дээр тойруулан гарын үсгээ зурж байсныг манайхан санаж байгаа. Тэгээд 10 хүрэхгүй тоотой жагсаалын цэрэг бид хэд нь байрандаа орж, шалан дээр хуучин сонин дэвсээд тэр үедээ нүдний гэм байсан “Абсалют” задалж, Эрхлэгчдээ гэнэ сэрэггүй баригдахад зэмлээгүйгээр барахг үй, бидний суудалд нэгдэн, өврөө уудлан бас нэг шил юманд гүйлгэж байсан мөчийн дүр зураг энүүхэнд, дурсамж халуухнаараа байна. Арван таван жил өнгөрөхөд хуучирдаггүй дурсамж гэж бас байдаг аж. “Өнөөдөр” хэмээх сонин мэндэлсэн тэр өдөр бол Балыг дагасан хэдэн сэтгүүлчийн баяр төдий биш, Монголын сэтгүүл зүйн түүх цоо шинээр бичигдсэн, бахархалт үйл явдал мөнөөс мөн байлаа.

Тэр цагт чөлөөт хэвлэлийг 10, 14 хоног тутмын “шар” сонинууд л төлөөлж байсан бөгөөд өдөр тутмын чөлөөт сонин гаргах зориг, зүрхтэй аавын хүү хараахан төрөөгүй байсан юм. Өдөр тутам найман нүүр сонин гаргаж, тэр нүсэр их зардлыг дааж даван, улмаар аж ахуй, санхүүгийн хувьд хөл дээрээ босно, тэгээд уншигчдад хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг хэр баргийн хүний мөрөөдөх мөрөөдөл биш байсан учраас тэр. Ямагт бусдын түрүүнд явдаг, зорилгоо ажил хэрэг болгож чаддаг, ямар ч төвөг бэрхшээлд нугаршгүй эрэмгий Цэрэндоржийн Балдорж хэмээх эрхэм л энэ төсөөлшгүй бэрх замыг сонгосон бөгөөд хол мэт санагдаж байсан урт, зүдэргээт замыг санаснаас хэдэн арав дахин богино хугацаанд туулсан юм. Бидний анх гаргасан тэр зам өнөөдөр өргөн дардан болсон. “Өнөөдөр” сонин мэндэлсэн тэр цаг мөч бол Монголд өдөр тутмын чөлөөт хэвлэл үүсэн байгуулагдсан онцгой өдөр байснаар түүхэнд үлдэнэ.

Нэг л мэдэхэд 15 жил өнгөрч. Бал эрхлэгч маань алга. Гэхдээ “Өнөөдөр” сонин, “Монгол ньюс” компани түүний амьддаа бүтээсэн гэгээн үйлсийн гэрэлт хөшөө болон сүндэрлэж байна. Юунд ч ганхахгүй, хэзээ ч хазайхгүй энэ хөшөө шинэ цагийн сэтгүүл зүй бүрэн утгаараа Монголд нутагшихын итгэл үнэмшил, бамбар луужин нь болсоор байх болно. Энэ сонины инкубаторт өсөж торнисон олон хүмүүс өөр өөрийн зам мөрийг хөөн одож. Гэхдээ зөвхөн “Өнөөдөр”-ийг гэж сонгосон олон олон авьяаслаг, сайхан залуучууд манай босгыг даван орж ирж, Балдоржийн сургуульд суралцсаар, өө сэвээ зүлгүүрдүүлж өөдлөн дэгжсээр байгаа нь юутай сайхан. Манай сонин Монголын шинэ сэтгүүл зүйд түүчээ тогоруу нь болж, атар зэлүүд, хаагдмал бүүдгэр байсан хээр талд шинэ шинэ шан татсаар яваа. Анхны 16, 24, 32, 36, 48 нүүр сониныг бид гаргаж, өнгөт хэвлэлийн технологид анхлан шилжиж, анх удаа өөрийн вэб сайттай болж, цахим сонины хэлбэрт хамгийн түрүүнд шилжиж, барууны сэтгүүл зүйн жишигт дэглэлт, форматаа бусдаас эртлэн шилжүүлсэн гээд дурдвал уртын урт жагсаалт гарна. Бид өөрсдийгөө зарлан тунхаглахаас зайлсхийдэг, энүүхэн гал тогоон дотроо бол бахархал дүүрэн амьдардаг аа. “Өнөөдөр” хэнээс ч хараат бус амьдарсаар ирсэн.

Бид өөрсдөдөө, ардчилсан, чөлөөт, хариуцлагатай, иргэний сэтгүүл зүйд л харьяалагддаг. Энэ бас нэгэн бахархал маань. Тиймээс Монголын сэтгүүл зүйн хүрээллийнхэн бүгдээрээ ийм бахархалтай амьдраасай хэмээх ерөөлийг удахгүй тохиох сониныхоо 15 жилийн ойн мэндчилгээтэй хамтатган дайя.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5024447/4a4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
» ШИНЭ СЭТГҮҮЛ ЗҮЙН ШАН ТАТАГЧ 2011-08-25 7286
768 Д.Бум-Очир: ХҮН БАЙХ Нь ХҮСЭЭД БАЙХААР ЗҮЙЛ БИШ ШИГ САНАГДДАГ 2011-08-24 6866
767 Дэлхийн шилдэг жүдочид ПАРИСТ ХУРАН ЧУУЛААД БАЙНА 2011-08-24 6496
766 Жак Роге Лондоны олимпийн урилгыг гардуулаа 2011-08-24 6995
765 ДИПЛОМ “ҮЙЛДВЭРЛЭГЧ” 2011-08-23 11218
764 Жуулчдад зориулсан анхны галт тэрэг Монголоор дайрах нь 2011-08-23 7209
763 Н.ЦОГТСАЙХАН: Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бөх B сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ албан ёсоор гаргасан 2011-08-23 7018
762 МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭВ 2011-08-22 7006
761 Хакүхогийн тухай нэвтрүүлгийг 120 оронд гаргана 2011-08-22 7070
760 АНУ-ын монгол модель 2011-08-22 7752
759 Цагдаагийнхан Б.Одхүүг хайгаад зургаа хонож байна 2011-08-19 8162
758 БНСУ-д ажиллахаар бүртгүүлэгсдээс 70 минут шалгалт авна 2011-08-19 7688
757 Хайрын хөшөө сүндэрлэлээ 2011-08-19 7202
756 МОД ТАРЬЖ СУУГАА МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ТҮШЭЭ 2011-08-18 8522
755 Хакүхо дөрөвт оржээ 2011-08-18 6727
754 Дэлхийн 40 гаруй залуу удирдагчид Монгол улсад чуулна 2011-08-18 7343
753 Хүзүүндээ тэсрэх бөмбөгтэй арван цаг 2011-08-17 7048
752 Монгол хүн эрсдэж, хохироогүй 2011-08-17 7408
751 Есөн тамирчин паралимпийн болзлыг биелүүлжээ 2011-08-17 7332
750 Ерөнхийлөгчийн хүслийг Олимпийн музейд заллаа 2011-08-16 6661
배너신청
자생병원

배너신청