Японы олон нийтийн судалгаа явуулдаг “Central research services” компани ард түмнийхээ хамгийн хайртай тамирчныг санал асуулгаар тодруулснаа өчигдөр зарлажээ. Японы бүх том хот, мужийн 20-иос дээш насны 4000 хүний саналын дагуу япончуудын хамгийн хайртай, хүндэлж явдаг тамирчнаар мэргэжлийн бейсболын тамирчин Ичиро шалгарсан байна.
Ичиро
сүүлийн долоон жилийн турш энэ санал асуулгад тэргүүлж байгаа юм. Санал
өгсөн хүмүүсийн 19.5 хувь нь Ичирод санал өгчээ. Хоёрдугаар байрт
гольфын залуу тамирчин Ишикава, гуравт хөлбөмбөгчин Нагатомо орсон бол
манай ёкозүна Хакүхо дөрөвдүгээр байрт жагсчээ. Мөн япончуудын дуртай
спортоор бейсбол шалгарч, хөлбөмбөг, гольф, сүмо удаалжээ.
М.СУГАР