Бичлэгийн тоо 3,329
Монголын паралимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Н.Оюунбатаас манай тамирчид Лондон-2012 наадамд хэрхэн бэлтгэж байгаа, паралимпийн эрхийг хэдэн тамирчин биелүүлээд байгаа талаар тодруулга авлаа.

-Одоогоор (наймдугаар сарын 3-ны байдлаар) Монголын есөн тамирчин Лондон-2012 паралимпийн эрхийн болзлыг биелүүлээд байна. Гэхдээ яг эрхээ авчихаад байгаа нь цөөхөн. Жүдогоос П.Болортуяа эмэгтэйчүүдийн 52 кг-д, эрэгтэйчүүдийн 90 кг-д Д.Ганбат нар, мөн 60 кг-д Турк улсад 2011 оны дөрөвдүгээр сард зохион явагдсан пара жүдо бөхийн ДАШТ-ээс эрхийн болзол хангасан.  Мөн  эрэгтэй 66 кг, -100 кг-д хоёр тамирчны эрхийн асуудал энэ оны X-XI сард шийдэгдэнэ.

60 кг-д манай хоёр тамирчин байгаа тул эцсийн хариуг Олон улсын паралимпийн хариу ирсний дараа шийдэгдэнэ. Нэг жинд нэг улсаас нэг бөх л оролцох учиртай. Байт харваагаар Б.Оюун-Эрдэнэ Гуанжоугийн Азийн пара наадам, 2011 оны долдугаар сард Итали улсад зохион явагдсан ДАШТ-ээс эрхээ авсан. Буудлагаар Д.Лхамсүрэн хийн гар бууны төрөлд эрхийн болзол хангаад байна. Гуанжоуд V байр эзлэн эрхээ аваад байгаа.  Хөнгөн атлетикчдаас Ж.Лхагважав Б нормативаар эрхээ биелүүлж, Д.Бадрал, С.Баярнаран нар болзлоо хангасан. Тэдний Лондонд уралдах эсэхийг нь Олон улсын паралимпийн хорооноос удахгүй зарлана.

-Цаашид эрхээ нэмэгдүүлэх, баталгаажуулах ямар тэмцээнүүд байгаа бол? Байт харвааны баг тамирчид удахгүй Их Британийг зорих тухай дуулдсан...

-Бээжин-2008 паралимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Баатаржав, олон улсын хэмжээний мастер Б.Жавзмаа нарын байт харвааны тамирчид есдүгээр сард Английн Стоук-Мандевиль хотноо эрхийн тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байна. Буудлагын баг тамирчид АНУ, Австралид эрхийн тэмцээнүүдэд оролцоно. Хөнгөн атлетикийн тэмцээнүүд ч бий. Жүдогийн тамирчдын хувьд уралдаан тэмцээн дууссан, одоо гагцхүү оны сүүлчээр зарлах Дэлхийн чансааг хүлээж байна. Тэрхүү чансааны жин бүрийн эхний аравт багтсан бөхчүүд Лондонд барилдах эрхтэй болно. 

-Урьд өмнөх паралимпийн наадмуудад манай улсаас цөөвтөр тамирчид оролцож байсан санагддаг. Харин Лондон-2012-т өргөн бүрэлдэхүүнтэй очих төлөв байгаа бололтой...

-Ер нь 2000 оноос эхэлж оролцоод, 2-4 тамирчинтай л явдаг байсан уламжлал бий. Энэ удаа өмнөхөөс илүү олон тамирчин оролцох боломж байгаа.

Б.Цагаанбаатар

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4991529/c57/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
769 ШИНЭ СЭТГҮҮЛ ЗҮЙН ШАН ТАТАГЧ 2011-08-25 7286
768 Д.Бум-Очир: ХҮН БАЙХ Нь ХҮСЭЭД БАЙХААР ЗҮЙЛ БИШ ШИГ САНАГДДАГ 2011-08-24 6866
767 Дэлхийн шилдэг жүдочид ПАРИСТ ХУРАН ЧУУЛААД БАЙНА 2011-08-24 6496
766 Жак Роге Лондоны олимпийн урилгыг гардуулаа 2011-08-24 6995
765 ДИПЛОМ “ҮЙЛДВЭРЛЭГЧ” 2011-08-23 11218
764 Жуулчдад зориулсан анхны галт тэрэг Монголоор дайрах нь 2011-08-23 7209
763 Н.ЦОГТСАЙХАН: Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бөх B сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ албан ёсоор гаргасан 2011-08-23 7018
762 МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭВ 2011-08-22 7006
761 Хакүхогийн тухай нэвтрүүлгийг 120 оронд гаргана 2011-08-22 7070
760 АНУ-ын монгол модель 2011-08-22 7752
759 Цагдаагийнхан Б.Одхүүг хайгаад зургаа хонож байна 2011-08-19 8162
758 БНСУ-д ажиллахаар бүртгүүлэгсдээс 70 минут шалгалт авна 2011-08-19 7688
757 Хайрын хөшөө сүндэрлэлээ 2011-08-19 7202
756 МОД ТАРЬЖ СУУГАА МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ТҮШЭЭ 2011-08-18 8522
755 Хакүхо дөрөвт оржээ 2011-08-18 6727
754 Дэлхийн 40 гаруй залуу удирдагчид Монгол улсад чуулна 2011-08-18 7343
753 Хүзүүндээ тэсрэх бөмбөгтэй арван цаг 2011-08-17 7048
752 Монгол хүн эрсдэж, хохироогүй 2011-08-17 7408
» Есөн тамирчин паралимпийн болзлыг биелүүлжээ 2011-08-17 7332
750 Ерөнхийлөгчийн хүслийг Олимпийн музейд заллаа 2011-08-16 6661
배너신청
자생병원

배너신청