-Уулзалгүй уджээ. Мод та рина гэдэг их буян гэдэг. Хэдийнээс шинэ мэргэжил эзэмшив?
-2001 онд тэтгэврээ тогтоол го сон. Амьдрал баян юм. Би МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийг статистик, эдийн засагч мэргэжлээр төгс өөд өсөж төрсөн Сүхбаатар ай магтаа АДХГЗ-ны хэлтсийн даргаар очиж байлаа. 20 жил Засаг даргаар, найман жил УИХ-д суугаад тэтгэвэр тогтоолгосон Төрийн алба хашихдаа АИХын дарга, УИХ-ын дэд даргын албыг хашиж, Ерөнхийлөгчийн сунгаанд орж явсан. Тэтгэвэрт суугаад хувийн секторт хүч үзэхээр нэгэн компанид зөвлөхөөр ажилласан. Хүний юм хүнийх л байдаг. Тэгээд бие даасан “Го-Орд” гэсэн барилгын компанитай болсон. БЗД-ийн Алтан-Өлгийн ойролцоо 800 айлын орон сууцны барилга эхлүүлээд гурван жил болж байна. Дулаан хангамжийн асуудал амаргүй юм. Одоогоор 52 айлын хоёр орон сууц баригдаж эхэлсэн. Хоёроос гурван өрөө айлын сууцууд. Тэр хооронд Сонгинохайрхан дүүрэгт 50 хүүхдийн цэцэрэг барилаа. Энэ долоо хоногт дулаан хангамжийн асуудлыг Нийслэлийн хурлаар авч хэлэлцэнэ.
Дулааны асуудал шийдэгдвэл барилгаа үргэлжлүүлж барина. Хэдэн айл ч болов орон сууцанд орвол аятай юу даа. Мод тарихын тухайд гэвэл “Богд хан уулын байгалийн цогцолбор төв” нэртэй ТББ байгуулж, тэргүүнээр нь ажиллаж байна. Намайг Төв аймгийн Засаг даргаар ажиллаж байх 1985-1990 онд ёстой л тариа халиурч байв. 1986 оны наймдугаар сарын 10-ны өдөр санаанд тодхон байна. Тэр жилийн хураасан тариа үтрэмд багтахаа больж Төв цэнгэлдэх хүрээлэнд буулгаж байлаа. Тэр жил Сэлэнгэ аймаг 330 мянган тн, Төв аймаг 221 мянган тн тариа хурааж авсан нь дээд амжилт. Өнөөдөр арвин ургац авч байсан тэр талбай зэрлэгшжээ. Энэ бүхнээс үүдээд ч тэр үү, цөлжилттэй тэмцэж, байгальд ээлтэй ажил хийе гэж бодсон. Нөгөөтэйгүүр Богд хан уул маань Монголд төдийгүй дэлхийд анхны дархан цаазат газар.
Хүмүүс өнөөдөр тэнд аялал жуулчлалын газар байгуулна гэж зөвшөөрөл аваад хаус, орон сууц барьж, дархан цаазат газрын утгаа алдлаа. Улаанбаатарыг Утаанбаатар гэх болов. Энэ бүхнээс үүдээд мод тарихааар шийдсэн. Төв аймгийн дарга байхдаа тахь үржүүлэхээр “Хустайн цогцолбор”-ыг байгуулж байсан. Тэр нэрээс улбаалаад “Богд хан уулын байгалийн цогцолбор төв” гэсэн нэртэй ТББ байгуулсан даа. Нийслэлийн БОГ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, БОАЖЯ-нд төсөл хийж, зургаас долоон сая төгрөгийн төсөл авч ажлаа эхэлсэн. 2007 оноос хойш дөрвөн жилд 10-аад га талбайд 30 нэр төрлийн сая шахам мод тариад байна.
-Сонин юм. Нийслэлийнхэн Богд хан уулаас мод авч ирж тариад байхад та зөрөөд Богд ууланд мод тариад байдаг ямар учиртай юм бэ?
-Уулаас мод авч тарьж байгаа нь буруу. Цөлжилттэй тэмцэе гэвэл мод үржүүлгийн газраас л мод авч тарих хэрэгтэй. Солонгосын технологи тийм байдаг гэж сонссон. Гэтэл тэр нь манайд таарахгүй шүү дээ. Би Солонгост очиж байсан. Тэндхийн цаг агаар, нарны илч, манайхаас огт өөр. Тарих, арчлах технологи алдсанаас Богд уулаас авч ирсэн мод үхэж байна. Эрх биш хөрстэй нь хуулаад аваад ирсэн болохоор хоёр гурван жил зөнгөөрөө ургаад л үхэж, царай алдаж байна. Тэр моддыг 350-400 мянган төгрөгөөр авч тарьсан гэсэн. Тэгвэл бид моддоо хөрш зэргэлдээ БНХАУын Харбин, Сүхбаатар аймагтай залгаа Улаанхадаас авдаг. Цаг уурын нөхцөл нь ч таарч байгаа. Бид аль болох ус бага хэрэглэдэг, ганд тэсвэртэй мод тарьсан.
Өнгөрсөн жил Сүхбаатар аймагт таван га газар тарьсан. Сайн ургасан юм байлгүй энэ жил 1000 улиас авахаар тохирсон. Баянгол дүүрэг мод авлаа. Богдын музейгээр жуулчид их ирдэг тул гурван жилийн гэрээтэйгээр мод тарьсан. Сайн ч ургаж байгаа. Уулнаас том мод авч ирж тарих нь сайн юм биш. Харин ч залуу мод тарих хэрэгтэй. Эхний хоёр гурван жил сайн арчлаад үндэс авахуулчихвал дөрвөөс таван жилд суга өсөөд ургачихдаг юм байна. Түүний нэг баримт гэвэл Баянзүрх дүүрэгт байгаа Эвтэй дөрвөн амьтны хөшөөний дэргэдэх модод байна.
-Та урьд нь мод тарьж байсан уу?
-Аймгийн даргаар ажиллаж байхдаа мод тарих гэж үзсэн. Саяхан Дорноговь аймгийн 80 жилийн ойд оролцлоо. Бидний тарьж байсан моддын зарим нь үлдсэн байна. Сүхбаатар аймагт 1984 онд БаруунУрт гол үерлээд хүн осолдохоор нь 500 бургас тарьсан юм. Өнөөдөр сайхан ургаж байна. Тэр үеэс л мод тарих гэж оролдож байжээ. Түргэний голд тарьсан 30 төрлийн модны заримыг нь борлуулж, нэлээдийг нь Богд уулыг ойжуулахад зориулах санаатай. Богд хан уулын тусгай хамгаалалтын захиргаа, БОАЖЯ мод тарих гэж байгаа хүнийг дэмжих байх хэмээн найдаж байна.
-Танай ТББ хэчнээн хүнтэй вэ. Нийслэлд мод тарих боломж хэр байна?
-Мод тарих гэсэн хувь хүн, аж ахуй олон болжээ. Манай ТББ гэхэд хавар намар их ажлын үеэр 20-30 хүн авч ажиллуулдаг. Бусад үед дөрвөөс таван хүн ажилладаг. Хоёр худаг, хоёр хүлэмжтэй. Нийслэлд мод тарих боломж их бий. Өнөөдөр ЕБД, их, дээд сургууль төгсөгчид бүгд нэг мод тарина гэхэд хот сайхан болно. Төгсөлтийн баяр хийж учир зүггүй архидаж байхаар хүн бүр нэг мод таривал хаа хаанаа л хэрэгтэй. Нэг тарьц 1000-2000 төгрөг. Таваг хоолны ч үнэ хүрэхгүй шүү дээ. Харин тарьсан модыг нь Нийслэлийн тохижилт үйлчилгээний газрынхан бүртгэн авч, арчилж тордох хэрэгтэй. Бусад улсын хотуудаар нэлээд явлаа. Тэнд төмөр хайс барьдаггүй юм билээ. Голт бор гэж сайхан мод байна. Түүгээр хашаа хийхэд ямар гоё гээч. Би өнгөрсөн намар АНУ-ын Сиэтл, Сан-Франциско, Лос-Анжелос, Лас-Вегасаар явлаа.
ЛасВегас бол манай говь л гэсэн үг. Тэнд ямар сайхан мод тарина вэ. Сиэтл гэхэд л АНУ-ын баруун эргийн ногоон хот байна. Зүлэгнийхээ асуудлыг шийдэж. Тэнд хүмүүс зүлгэн дээр хэвтэж, амарч байна. Гэтэл манайх зүлэг багатай болохоор түүнийгээ хайсаар хүрээлээд л. Хэн ч орох эрхгүй байх жишээтэй юм. Ховор болохоор л тэр шүү дээ. Харин Америкт нэг гол зарчим байна. Тэр нь зүлэг тарьсан хүн заасан хугацаанд зүлгээ тайрахгүй бол торгуультай. Зүлгээ сайхан арчилж тордвол шагналтай байх юм. Бидэнд энэ мэт хөшүүрэг хэрэгтэй.
-Мод тарих амаргүй ажил. Бизнес хийхэд унац ямар вэ?
-Үнэнийг хэлэхэд бид ашиг хөөгөөгүй. Гагцхүү ирээдүйтэй гэдгийг л харсан. Төв аймагт хөдөлм өрийн баатар Батчулуун гэж байлаа. Тэрбээр “Залуучууд” САА-г хөөрхөн ойжуулсан. Байж л байна. Ирээдүйн тухайд ярих юм бол энэ бизнес ашгаа олно. Өнөөдөр Монголын төв суурин газрууд төрхөө оллоо. Зам харилцаа сайжирч байна. Шинэ шинэ хотууд босно. Тэр бүхэнд мод хэрэгтэй. Ядаж л нэг үеийг бодвол монгол хүн зуслангийн байшингаа гоё сайхан бариад тэндээ мод тарьж ая тохитой суухыг хичээх болсон. Намайг аймгийн дарга байхад дарга хүн 5000 төгрөгөөс дээш өртөгтэй жорлон барина гэхэд төсөл, төлөвлөгөө гаргаж байсан. Одоо тэгвэл хүн бүхэн мөнгөтэй, албан байгууллага, улс ч мөнгөтэй боллоо шүү. Тэр бүхнийг зөв захиран зарцуулах хэрэгтэй. Өнөөдөр хүн бүрт 20.000 төгрөг өгснөөс түүгээр дотоодынхоо нефтийн хэрэгцээг хангах үйлдвэр барья гэвэл хэн ч үгүй гэхгүй. 800 тэрбум төгрөгөөр 800 жижиг үйлдвэр босгоё гэхэд хэн бүхэн зөвшөөрөх цаг ирсэн.
-Та Төв аймгийн дарга байсан хүн. Нийслэлийн талаар их зүйл мэднэ. Хот яагаад төлөвлөлтөө алдчихав?
-Энэ тухай боддог. Хот урьд нь өөрийн төлөвлөгөөтэй түүнийхээ дагуу хөгжиж ирсэн. Тэгвэл өнөөдөр хаана жаахан цэцэрлэг байна, түүнийг устгаад оронд нь хэрэгтэй хэрэггүй байшин барих болж. Харин сүүлийн үед “Мөрөөдлийн цэцэрлэг”, “Үндэсний парк”, “Ботаникийн цэцэрлэг” гээд хүрээлэнгүүд баригдах боллоо. Энэ сайн хэрэг. Үүн дээр хаа сайгүй газар эзэмшиж байгаа албан газар, айл өрхийг эзэмшил газартаа мод тарь гэж хатуу шаардах хэрэгтэй юм. Та ойр орчиндоо мод тарь, зүлэгжүүл, тохижуул, тэгээгүй тохиолдолд эзэмшил газартай чинь ярина гэвэл хэн бүхэн ажилд орно. Хот ч сайхан болно.
-Та хэдэн жил мод тарилаа. Монголд ямар мод сайн ургах бол?
-Би Монголын ой яагаад холимог байдаг юм бол гэж бодсон. Тэндээс үүдээд модыг холимог тарих нь зөв юм байна гэж ойлгосон. Хаа нэг газар мод тарилаа гэхэд яг л ой шиг нарс, хар мод, хус улиас холимог байх жишээтэй. Жимс тарилаа гэхэд үхрийн нүд, чацаргана, холимог байхаар таривал манай хөрсөнд сайн ургаад байх шиг. Ер тэгээд мод тарихын тулд нэг их мөнгө ярихаа болимоор юм шиг. Би нэгэнтэй Сэлбийн дагуу мод тарья гэсэн санал тавьсан. Зураг төсөл өгөөч гэж гуйсан. Бүтэхгүй юм билээ. Сэлбийн хэсгийг солонгосчууд 500 сая ам.доллараар моджуулах гэж байгаа гэж том тоо хэлсэн. Тэр нь хаа байна. Ингэж том тоо, их мөнгө ярихын оронд мод тарих хүсэлтэй ТББ хуваагаад өгчих юм гэхэд богино хугацаанд мод тарьчих юм билээ.
-Монголчууд мод тарина гэхээр улиас тарьдаг. Хотын өнгө төрхийг өөрчлөх өөр мод байдаггүй юм уу?
-Бид туршилт маягаар мод тарьж байгаа. 70 мянган чацаргана мөчрөөр тарьсан. 200 мянган суулгац үрээр тарьсан. Зөвхөн хотын төвийн модны тухай биш хаана ямар мод тарьж ургуулах вэ гэдгийг бодох хэрэгтэй юм. Нэгэнтээ Монгол Улсын Ерөнхийлөгч “Ногоон хэрэм” хөтөлбөр хэрэгжүүлж байлаа. Тэр бүтээгүй ч, бид нэг үеийг бодвол мод тарих арга туршлагатай болчихлоо. Өнөөдөр бид хэрэм барихаасаа илүүтэй говийн баян бүрдийг баяжуулах нь чухал санагдсан. Тэр орчимд мод тарьж, усжуулаад хүрээг нь тэлээд байвал үр дүн нь илүү байх болно. Ус ч нэмэгдэнэ. Бут тарих асуудал байна. Говьд цөлжилтөөс хамгаалах хамгийн гол арга элсний нүүдэл зогсоох бут тарих явдал. Нэг сайн бут тариахад л өвөлжөө, хаваржааг хамгаална. Би энд нэг сонин тохиолдол ярья. 1980 онд Шарбанди хөдөлмөрийн баатар нэг шонгийн модон дор адуугаа хураагаад шуурганд эсэн мэнд гарсан байдаг юм. Энэчлэн хаа сайгүй нөмөр нөөлөг болох ургамал тарих хэрэгтэй.
Манай говь гэхэд л жимс жимсгэнийн орон. Тэнд ус байхад нараар дутахг үй, хөрсөөр гологдохгүй. Би Дорноговьд байхдаа Хүчит гэдэг эрдэмтнээр Цагаан цавд 80 га-д тарвас, амтат гуа тариулж, ногоон онгоцоор хотод оруулж зардаг байлаа. Тов хийсэн орлоготой байсан. Жимс тарья гэвэл Дорноговь, Өмнөговь, Дундговь сайхан нутаг. Бид ийнхүү цагтаа төрийн өндөр алба хашиж байсан эрхэмтэй дандаа мод, жимсний тухай ярилаа. Тэрбээр улс төр ярих сонирхолгүй байв. “Хэрэв таныг улс төрд ор гэвэл та яах вэ” гэж асуусанд “Тэр тухай ярихгүй. Юм бүхэн цаг хугацаатай байдаг. 2000 онд нутагтаа өрсөлдөөд унасан. Тэр нь одоо болно гэсэн үг байх. Харин энэ тойрогт хүн сонгодоггүй. Та очоод туслаадхаач гэвэл очиж зөвлөгөө өгнө” гэж ёжтойхон хариулсан. Сонгуулийн хуулийн тухай яриа эхлэхэд “Улстөрч хүнд өөрийнх нь эрх ашгаас илүүтэй Монгол төрийн эрх ашиг гэж бий. Сонгуулийн хууль ямраар батлагдах нь гол биш. Түүнийг хэрэгжүүлэхэд гол учир бий.
Эрхэм
дүү нар “Би сонгуульд нэр дэвшвэл яахав” гэсэн бодлын үүднээс асуудалд
хандаад байвал олигтой хууль гарахгүй. Хуульд буруу байхгүй. Түүнийг яаж
хэрэгжүүлэх вэ гэдэгт л учир нь байдаг юм даа” гэсэн. “Улс төрийг
орхиод амар байна уу” гэвэл “Бие сэтгэл амар юм. Мод тарих сайхан. Нэг
эргээд очиход боргоцой ургасан байх, дахин хэд хоноод очиход борлочихсон
байдаг юм шүү дээ. Улс төрд орсон хүн гарч түүнээс чаддаггүй гэдэг
худлаа. Юм гэдэг үе үеэрээ байх ёстой. Хойч үедээ зайгаа тавьж өгөх
ёстой. Улс төрөөс гарч болдоггүй гэж байгаа хүн бол жүжиг тавьж байгаа
юм. Улс төрийг орхиж болно. Амьдрал яагаа ч үгүй байна шүү дээ гэсэн юм.
Б.НАЦАГДОРЖ