Олон
улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге өчигдөр Монголд ирлээ.
Арван жилийн өмнөөс олимпийн их гэр бүлийг тэргүүлж эхэлсэн энэ эрхмийг
МҮОХны ерөнхийлөгч Д.Загдсүрэн тэргүүтэй төлөөлөгчид угтан авсан юм.
1987 онд ОУОХ-ны ерөнхийлөгч Х.А.Самаранч манай улсад ажлын айлчлал хийж
байсан түүхтэй. Харин Лондоны олимпийн өмнөх жил Олон улсын олимпийн
босс эх оронд маань ирсэн нь тэмдэглэлт үйл явдал хэмээн спорт
олимпизмийн зүтгэлтнүүд тун олзуурхаж байлаа. Тэрбээр хамгийн түрүүнд
“Olympic house”-д тухалж, Монгол Улсын Шадар сайд, “Лондон-2012”
олимпийн наадмын Монголын багийн ахлагч М.Энхболд болон МҮОХ-ны
удирдлага, бизнесийн түнш байгууллагын тэргүүнүүд, спортын
зүтгэлтнүүдтэй уулзсан. Энэ үеэр Будант Альбионд болох зуны XXX олимпод
Монгол Улс оролцох урилгыг Шадар сайд М.Энхболдод гардуулсан юм. “Манай
улс сүүлийн 50 гаруй жилийн турш олимпийг сурталчлах, түгээн
дэлгэрүүлэх, тамирчдаа оролцуулах зэрэг бүх л үйл ажиллагаанд идэвхтэй
оролцсоор ирсэн.
Бээжингийн олимпоос хос аварга төрсөн нь ард түмний маань сэтгэлд мөнхийн бахархал үлдээсэн юм. Лондоны олимпод дээрх амжилтыг бататгах, давуулан биелүүлэхийн тө- лөө бид бүх бололцоогоо дайчлан ажиллаж байна. Тамирчдын бэлтгэлийг хангахын тулд Зас гийн газар олон чухал ажиллагаа явуулж байгааг ОУОХ, Эв санааны нэгдэл онцгой анхаарч байгаад талархал илэрхийлье” хэмээн М.Энхболд өгүүлэв. Ёслолын үеэр Жак Роггегоос дараах асуултад хариулт авлаа.
-Монгол Улс танд ямар сэтгэгдэл төрүүлэв? Төсөөлж байснаас тань хэр өөр байна?
-ОУОХ-ны ерөнхийлөгчийн хувьд танай сайхан орны түүх, соёлыг сайтар судалсан. Монгол Улс сонирхол татах арвин баялаг түүх, онгон тан саг байгальтай орон гэдгийг дэлхий нийтээр мэднэ. Монголд хийж байгаа энэхүү айлчлал маань үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна.
-МҮОХ-ны үйл ажиллагаанд ямар дүгнэлт өгөх вэ?
-МҮОХ ОУОХ-ны идэвхтэй гишүүдийн нэг нь юм. Спорт, олим пизмийг түгээн дэл гэрүү- лэх, тамирч даа оролцуулах тал дээр маш санаачилгатай ажилладаг
-МҮОХ 2040 онд олимпийн наадмыг зохион байгуулах боломж Улаанбаатар хо тод бүрдэнэ гэж хэтийн төлөвлөгөөндөө тусгажээ…
-Хэлж мэдэхгүй байна. Энэ бол залуус та бүхнээс шалтгаална. Хэрэв та нар цаг хугацаатай уралдан сайн ажиллаж, эх орноо хөгжүүлэн цэ цэглүүлбэл олимпийг эх орондоо зохион бай гуулж болно. Энэ бүхэн хүн амын тооноос шалтгаалахгүй. Грекийг хар л даа, тэд 2004 оны олимпийг тун сайн зохион байгуулсан шүү дээ. 1962 онд ОУОХ-нд гишүүнээр элсэж, өвөл, зуны 23 олимпод тамирчдаа сойн, хоёр алт, долоон мөнгө, арван хүрэл медаль хүртсэн Монгол орон олимпийн их гэр бүлд хүндтэй байр эзэлдгийг Жак Рогге мөн онцолсон юм. ОУОХ-ны боссыг Монголд ирсэн энэ үед “МҮОХ-ны алтан түнш” өргөмжлөлийг гурван компани хүртсэн. Тодруулбал, Лондоны олимпийн аваргын хүзүүнд гялалзах медалийг Оюутолгойн баялгаар хийх болсон “Рио Тинто” бо лон “Голомт” банк, “Скайтель” компанийн удирд лага хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан. Хоёр өдрийн шахуу айлчлалын улмаас түүнд амжуулах ажил их байсан бөгөөд орой нь олимпийн медальтнуудтай уулзсан. Харин өнөөдөр тэрбээр нийслэлийн 33 дугаар сургуульд зочилж, үдээс хойш “Их тэнгэр” цог цолборт болох бэсрэг наадам сонирхоно.