Бичлэгийн тоо 3,329
Хүүхэд бүр их сургуульд сурч мундаг хүн болохыг мөрөөддөг. Тэдний энэ гэгээн ариун мөрөөдлийг БСШУЯны цагаан захтнууд зоосны нүхээр харж, түрийвчээ түнтийлгэх арга болгож суух ч гэж. Дөрвөн жил нойр хоолгүй шахам ном шагайсан оюутнуудын хөдөлмөр, хичээл зүтгэл иймхэн зүйлээс болж үнэгүйдэж байгаа нь харамсалтай. Монгол Улсын боловсролын салбарыг дэлхий үнэлэхгүй байгаагийн нэг учиг нь БСШУЯ-нд шургалсан тийм эрхмүүдтэй холбогдож таарна. “Нууц дуран” энэ удаа дуран хараагаа энэ салбарт чиглүүлж, хараанд юу өртсөнийг өнгөрсөн дугаартаа нийтэлсэн билээ. Энэ удаа үргэлжлэлийг толилуулж банйа. Их, дээд сургуулийн диплом, мэргэжлийн үнэмлэх “үйлдвэрлэгч”-тэй уулзахаар 912401... дугаарын утас руу залгалаа.

Хархорин захын автобусны буудал дээр очоод аль нэг хэвлэх газрын ажлын байранд очих юм бодон лавлатал “Замын хойд талын “Хадгаламж” банкны үүдэнд хүлээж байгаарай” гэв. 165-168 см орчим өндөр, махлагдуу, цэнхэр өнгийн шорт, цайвар ногоон өнгийн подволктой залуу ирсэн юм.

-Ажлын байранд чинь очно гэж бодлоо?

-Яалаа гэж ажлаа зааж өгөх вэ. Аль сургуулийн диплом гаргуулна гээд байгаа билээ?

-ШУТИС-ийн уул уурхайн чиглэлээр. Улсын бүртгэлгүй хэрнээ 500 мянга гэхээр арай чангадаад байна. Жаахан хямдруулаач. Ямар бичиг баримт шаардлагатай вэ?

-Харин ч би хамгийн хямд үнээр диплом гаргаж байгаа. Гадуур улсын бүртгэлтэй гээд 1-2 сая хүртэлх төгрөгөөр ми нийхтэй л адил улсын бүртгэлгүй диплом гаргаж байгаа хүн олон байна. Чи хичээлүүдийнхээ нэрсийг авчирсан юм уу. ХААИС-иас бусад сургуулийн диплом гаргахад овог, нэр байхад л хангалттай. ХААИС-ийн дипломд л регистр бичигддэг юм.

-Хичээлийн нэр авчраагүй шүү дээ?

-За яахав яахав. Өнгөрсөн хавар Багануурын уурхайд ажилладаг нэг залуу энэ мэргэжлээр диплом гаргуулсан юм. Тэрний эх хувь байгаа байх. Төлбөрийнхөө 50 хувийг өгсөн тохиолдолд дипломыг чинь хийж эхэлнэ.

-Хуурамч диплом хийдэг хүмүүстэй ярьж үзсэн л дээ. Сургуулийнх нь багш нараас 500 мянгаас арай хямдаар авч болдог л юм шиг байна лээ. Яаралтай хэрэг болоод байгаа болохоор л чамд хандсан юм?

-Сургуулийн багш нар диплом гаргах нь гаргана. Гэхдээ биднийхтэй л адил улсын бүртгэлгүйг гаргадаг юм. Гэхдээ хэцүү дээ. Зар өгсөн зарим “Баагий” нар чинь хачин юм хийж өгдөг байхгүй юу. Ер нь бол дипломын нууцлал хээндээ л байдаг юм шүү дээ. Тэр хээнээс өөр нууцлал гээд байхаар юм үгүй. Үнэт цаасны газраас тухайн жилийн дипломын цаасыг дараа жил нь худалдаанд гаргадаг юм. Диплом хийж байгаа хүмүүсийн ихэнх нь нууцлалын хээг тааруулж чаддаггүй юм. Өнгөрсөн жилээс улсын сургуулиудын диплом хөндлөн хэлбэртэй болсон. Хөндлөн хэлбэртэй үнэт цаас нь одоогоор худалдаанд гараагүй болохоор хэн ч хийж чадахгүй. Аан тийм, МУИС-ийн диплом өнгөрсөн хавраас голограммын нууцлалтай, ХААИСынх гаднах хүрээгээрээ мөнгөлөг утастай болсон.

-Үнэт цаасыг хаа сайгүй зардаг юм уу. Чиний хийсэн дипломнуудаас хуурамч гэдэг нь илэрсэн тохиолдол бий юү?

-Хамгийн гол нь сургуульдаа сурч төгсөөгүй л бол аль ч газраар хийлгэсэн дипломтой хүн улсын байгууллагад ажилд орох боломжгүй. Улсын байгууллагад гурван жилд нэг удаа шалгалт ирдэг юм. Надаас авсан диплом чинь өөр хүний дипломын бүртгэлтэй улсын дугаар дээр гарах учраас шалгалтаар илэрчихдэг юм. Гэхдээ шалгалтад орохгүй л бол бусад зүйл дээр айлтгүй. Хэрвээ чи гадагшаа явах гэж байгаа бол цаад сургууль чинь диплом, бичиг баримтыг хэрхэн шалгадгийг хүнээс асууж, судалчих. Асуудал гарвал чамд хэцүү. Үнэт цаасны хувьд маш нууцлалтайгаар зардаг юм.

-Мэргэжлийн үнэмлэх гаргах уу?

-Жолооны үнэмлэхээс бусад бүх үнэмлэхийг гурав хоногт гаргана. Үнийн хувьд 20-45 мянган төгрөгийн хооронд.

-Арай улсын сургуульд оруулж өгөх боломж байгаа юм биш биз дээ?

-Сургуульд оруулж чадахгүй.

Бидний яриа ийн өндөрлөсөн бөгөөд “Дипломны үнэт цаас худал дана” гэх зарын дагуу хэд хэдэн хүнтэй хо л богдлоо. Гэхдээ энэ нь маш нууц хэл бэрээр явагддагийг цөөнгүй хүн рүү залгасны эцэст нэг дугаар олж авахдаа ойлгосон юм.

918750... дугаарт залгаж “Дипломны үнэт цаас худалдаж байгаа гэсэн үү” гэхэд

-Миний дугаарыг хэнээс авсан бэ?

-Диплом гаргуулах гэж байгаа хүмүүсээр дамжуулан өөрийн чинь дугаарыг олж авсан юм аа. Надад 2009 оны МУИС-ийн дипломны цаас хэрэгтэй байна. Танд байна уу?

-Хэд хэрэгтэй вэ. Үнэ нь 150 мянгаас буухгүй шүү дээ.

-Үнэндээ ганцхан МУИС-ийнх ч биш ШУТИС, ЭМШУИС гээд ер нь улсын сургуулиудын 2010 оноос өмнөх онуудынх хэрэгтэй байгаа юм л даа

. -Олноор нь авбал ярьж болно. Гэхдээ нэг сургуулийн нэг оноос 2-3 ширхгийг л өгөх боломжтой. Яг хэдийг авах юм бэ?

-2005 оноос хойших сургууль болгоны үнэт цаас байгаа болов уу. Тэгвэл тус бүрээс нь 2-5 ширхгийг авмаар байна. Сайн ярина биз дээ?

-Бодож байгаад утас руу чинь үнийн саналаа явуулья.

-Өнгөрсөн хаврын дипломны цаас байгаа юу. Байвал 10 ширхгийг авмаар байна.

-Байлгаж болно. Гэхдээ ШУТИС-ийнхийг л олноор гаргах боломжтой. Бусад нь цөөн тоогоор гарна.

-Энэ оныхыг дараа жил нь худалддаг гэж хүн ярьж байсан?

-Авна гэвэл аль ч оныхыг би байлгаж чадна. За үнийн саналаа мессежээр явуулчихъя гээд утсаа таслав. Удалгүй “10 ширхэг үнэт цаасыг 120 мянган төгрөгөөр өгье” гэсэн мессеж ирсэн юм. Дараа нь бид “TБД андууд” дэлгүүрийн үүдэнд уулзахаар тохирлоо. Товлосон цагтаа очоод утас руу нь залгатал “Андуудын эсрэг талд байрлах 71 дүгээр байрны дэргэд хүрээд ир” гэлээ. Тэд үнэхээр маш нууцаар үйл ажиллагаагаа явуулдаг бололтой. Тэр 170 см орчим өндөр, туранхай, цэнхэр жийнсэн өмд, цагаан подволктой залуу байлаа.

-Хэдэн ширхэг цаас авна гээд байгаа билээ. Мөнгөө авчирсан уу?

-Эхлээд үзье. Хуурамч цаас аваад шатчихвал баларсан юм болно. Яг хаана үйлдвэрлэсэн цаас вэ. Үнэт цаасны газраас гаргаж байгаа юм уу?

-Цаасны хувьд найдвартай. Үнэт цаасны газраас биш ээ. Бид ялгаагүй офсет-оор хэвлэдэг. Хэн ч харсан ялгахгүй.

-Хээ нь зөрсөн, нууцлалгүй хуурамч цаас гадуур их байна. Өнгөрсөн хавар гарсан голограммын нууцлалтай дипломны цаас гаргаж чадах уу?

-МУИС-ийн дипломны мөнгөний нууцлал шиг тэр балай гялгар юмыг нь хийж чадахгүй цаг алдаад байна. Гэхдээ удахгүй хийчих байх. Хээг нь зурж байгаа. Голограмм дардаг хүн гадуур зөндөө байна. Тэр асуудал биш. Тэр ч битгий хэл ХААИС-ийн дипломны хүрээн дээрх мөн гөлөг цаасыг ч хийж болно. Аль ч сургуулийн 2005 оноос хойших дипломыг гаргаж чадна” гэв.

Бид БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын мэргэжилтэн Т.Саран туяагаас дипломны үнэт цаас ыг худал даалж болдог эсэх гээд цөөн асуултад хариулт авлаа.

-Их, дээд сургуулийн дипломыг хуурамчаар үйлдэх боломж бий юү. Жинхэнэ хуурамч хоёрын ялгаа юунд байдаг юм бол?

-БСШУЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Үнэт цаасны газартай хамтран их, дээд сургуулийн мэргэжлийн дипломыг нарийн нууцлалтайгаар хийдэг. Гадуур компьютер дизайнаар мэргэшсэн хүмүүс хуурамч диплом хийж байгаад баригдлаа гэх мэдээлэл байдаг. Гэхдээ хуурамч дипломтой хэн ч маш амархан илэрнэ. Учир нь их, дээд сургуулиуд төгсөх оюутныхаа бакалавр, магистр, докторын тоог албан ёсоор яаманд ирүүлж, дипломынхоо тоог захиалдаг. Яамнаас ч давхар судалгаа, шалгалт явуул даг. Үүний дараа төгсөх оюутны тоогоор дипломын үнэт цаасаа Үнэт цаасны га зарт гэрээний дагуу захиалж, диплом бүрт улсын дугаар өгч, архивладаг. Тиймээс илүү дутуу диплом гарах боломж байхгүй. Тодорхой шалтгааны улмаас төгсөж чадаагүй оюут нуудын дипломыг яам буцааж хураадаг. Тийм болохоор улсын дугаартай хуурамч дип лом гаргах боломжгүй. Нууц лалын хувьд улсын нууцад хамаарах зүйл учир нарийн хэлэх боломжгүй.

-Монголд их сургууль байгуулагд санаас хойших бүх төгсөгчийн дипломын улсын бүртгэл архивт хадгалагдаж байгаа гэсэн үг үү. Хэн нэг нь өөрийнхөө дипломыг жинхэнэ эсэхийг шалгах боломж бий юү?

-Монгол Улсын хэмжээнд мэргэжилтэн бэлтгэж байгаа бүх их, дээд сургууль төгсөгчдийнхөө дипломын хуул барыг 70 жил хадгалах үүрэгтэй. Өнгөрсөн онд оюутнуудад төрөөс 500 мянган төгрөг олгосонтой холбоотойгоор нийт оюутны тоо болон зөрчилтэй бичиг баримтыг цэгцэлж, цахим жуулж авсан. Их сургууль төгссөн хүн бүр дипломоо улсын дугаараар нь шалгаж, жинхэнэ эсэхийг мэдэх боломжтой.

-Дипломны үнэт цаасыг худалдаалах боломж бий юү. Өнгөрсөн хаврын дипломны цаас ирэх хавар худалдаанд гардаг гэх яриа байна. Үнэт цаасны газрын мэргэжилтнүүдэд тийм эрх байгаа юу?

-Дипломны үнэт цаасыг хэн ч, яагаад ч худалдах боломж гүй. Учир нь БСШУЯ Үнэт цаасны газар хоорондын гэрээний дагуу яамнаас захиалсан тоогоор л цаасыг үйлдвэрлэж, нийлүүлэх журамтай. Хэрвээ тийм зүйл байгаа бол цагдаагийн байгууллагад яа рал тай ханд. Дипломны үнэт цаасыг худалдах, дамжуулах, хувиараа үйлдвэрлэх нь хууль бус зүйл.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5015457/0a4/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
769 ШИНЭ СЭТГҮҮЛ ЗҮЙН ШАН ТАТАГЧ 2011-08-25 7286
768 Д.Бум-Очир: ХҮН БАЙХ Нь ХҮСЭЭД БАЙХААР ЗҮЙЛ БИШ ШИГ САНАГДДАГ 2011-08-24 6866
767 Дэлхийн шилдэг жүдочид ПАРИСТ ХУРАН ЧУУЛААД БАЙНА 2011-08-24 6496
766 Жак Роге Лондоны олимпийн урилгыг гардуулаа 2011-08-24 6995
» ДИПЛОМ “ҮЙЛДВЭРЛЭГЧ” 2011-08-23 11218
764 Жуулчдад зориулсан анхны галт тэрэг Монголоор дайрах нь 2011-08-23 7209
763 Н.ЦОГТСАЙХАН: Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон хоёр бөх B сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ албан ёсоор гаргасан 2011-08-23 7018
762 МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭВ 2011-08-22 7006
761 Хакүхогийн тухай нэвтрүүлгийг 120 оронд гаргана 2011-08-22 7070
760 АНУ-ын монгол модель 2011-08-22 7752
759 Цагдаагийнхан Б.Одхүүг хайгаад зургаа хонож байна 2011-08-19 8162
758 БНСУ-д ажиллахаар бүртгүүлэгсдээс 70 минут шалгалт авна 2011-08-19 7688
757 Хайрын хөшөө сүндэрлэлээ 2011-08-19 7202
756 МОД ТАРЬЖ СУУГАА МОНГОЛ ТӨРИЙН МЭРГЭН ТҮШЭЭ 2011-08-18 8522
755 Хакүхо дөрөвт оржээ 2011-08-18 6727
754 Дэлхийн 40 гаруй залуу удирдагчид Монгол улсад чуулна 2011-08-18 7343
753 Хүзүүндээ тэсрэх бөмбөгтэй арван цаг 2011-08-17 7048
752 Монгол хүн эрсдэж, хохироогүй 2011-08-17 7408
751 Есөн тамирчин паралимпийн болзлыг биелүүлжээ 2011-08-17 7332
750 Ерөнхийлөгчийн хүслийг Олимпийн музейд заллаа 2011-08-16 6661
배너신청
자생병원

배너신청