Хөдөлмөр халамж үйлчил гээний газраас “Хүний хөгжил” сангийн мөнгийг “Хадгаламж” банкаар олгохоор болсон.
Энэ дагуу айм гуудын Төрийн сан руу иргэдийн эх орны хувь хишгийн мөнгийг шилжүүлж байр шуулжээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэн бүрт 1.5 сая төгрөг олгохоор тусгасны 500 мянгыг нь бэлнээр өгөхөөр болж, сар бүр 21 мянган төгрөг тарааж эхэлсэн билээ.
Энэ онд нэг иргэнд 252 мянган төгрөг тараах бөгөөд өнгөрсөн жил 120 мянгыг олгосон. Үлдсэн 128 мянган төгрөгийг ирэх жилийн эхний хагас жилд багтаан өгөх юм байна.
Харин үлдэж буй сая төгрөгийг бэлэн бусаар олгох бөгөөд чухам ямар шугамаар өгөхийг УИХ-ын намрын чуул ганаар хэлэлцэх аж.