Бичлэгийн тоо 3,329

 УИХ-ын НББСШУБХ-ны дарга Д.Очирбатаас цөөн асуултад хариулт авлаа.

-Хаврын чуулганаар Эрүүл мэндийн тухай хуулийн ши нэчилсэн найруул гыг батал сан. Үүнтэй холбоотой гоор эмч нар нэлээд бухимдсан. Бидэнд хатуу хариуцлага хүлээлгэх гэж байна гээд байх шиг байснаа сүүлдээ гайгүй болчих шиг болов. Энэ асуудлаар мэргэжил нэгтнүүдтэйгээ (Д.Очирбат эмч мэргэжилтэй) уулзаж ярилцав уу?

-Хариуцлагыг өндөржүүлсэн нь мэргэшлийн ур чадвар тааруу, хариуцлагаас мултрах гэсэн зарим хүнд таалагдаагүй бололтой. Тангараг өргөсөн эмнэлгийн ажилтнуудад алдах эрх байх ёсгүй. Барилгачин, инженер барилгынхаа ханыг буруу өрчихвөл алдааг засаж болно. Хүний амь нас, эрүүл мэндийг харин хэзээ ч эрг үүлж болдоггүй юм. Хариуцлага гэдэг зүйл энэ салбарт их, бага гэж байх учиргүй. Хариуцлагын тогтолцоог чан га болголоо гэсэн асуудлаар эмнэлгийн ажилтнуудын са нал бодлыг би сонссон. Нэлээд хэдэн эмнэлгээр явж үзлээ.

Эмч, сувилагч нар хариуцлагыг чангалж өгс нийг дэмжиж байна билээ. Эрх ашигт нь нийцэхгүй, тэр нь хөндөгдөж буй цөөн тооны хүн л тодорхой зорилгоор шуугиан дэгдээсэн. Тангараг өргөсөн эмч нар сайн хууль болсон, бид тангараг өргөсөн юм чинь хариуцлага сул байх учиргүй гэж ярьж байна. Хүний эрүүл мэндээр тоглож болдоггүй юм.

-Уг нь эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн хам гааллын асуудлыг нэлээд сайн шийдэж өгсөн дөө.

-Сайн хууль болсон гэж эрүүл мэндийн салбарынхан яриад байгаа шүү дээ. Эмч нарынхаа нийгмийн асуудлыг сайн шийдэж өгсөн. Орон нутагт ажиллаж байгаа эмч нарыг олон жил хөдөө ажиллаад “зэвэрчихлээ” гэдэг. Тэгвэл таван жил тутамд мэргэжлийнх нь чиг лэлээр улсын зардлаар сургалтад хамруулдаг байхаар хуульчилсан.

Халдварт өвчний голомтод ажиллаж байгаад буюу ажил үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдсан бол таван жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлдэг болно. Эмч нарын дундаж цалинг 350 мянган төгрөг гэж тооцвол 21 сая төгрөгийн буцалтгүй мөнгөн тусламж үзүүлэх нь. Эрүүл мэндийн алба хаагч хамгийн эрсдэлтэй. Халдварт өвчний голомтод хамгийн түрүүнд манай салбарынхан ордог. Нойр хоол гүй ажилладаг. Гэтэл эрсдэлтэй энэ хөдөлмөрийг нь үнэлдэг байгаагүй юм.

-Гадаадад эмчлүүлэх зайлш гүй шаардлагатай иргэнд зардлынх нь тодорхой хувийг төр хариуцна гэсэн шинэ зохицуулалт энэ хуулиар бий болсныг хүмүүс тэр бүр мэддэггүй юм билээ?

-Иргэн хүн ноцтой өвчилс өн, гадаад улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай тохиол долд Засгийн газраас нэг удаагийн, тодорхой хэмжээний мөнгөн тусламжийг Эрүүл мэндийн шинэчилсэн хуулиар үзүүлэхээр болсон. Өмнө нь голдуу төрийн албан хаагч, сайд, дарга нар л ийм тусламж авдаг байсныг хуулиар өөрчилл өө. Гадаадад эмчлүүлэх иргэнийхээ эмчилгээнийх нь зардлын тодорхой хувийг төр хариуцна гэсэн үг.

-Эрүүл мэндийн даатгалын хуулийн төслийг ирэх намрын чуулганаар батална. Даатгалын тогтолцоонд ямар ахиц гарах вэ?

-Ямар ч байсан Монголын бүх иргэн эрүүл мэндийн даатгалд хамрагдана. Ингэснээр нэг ч иргэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээс хоцрохгүй болно гэсэн үг. Орлогын эх үүсвэргүй, ядуу 480 гаруй мянган иргэн бий. Тэдний эрүүл мэндийн даатгалын зардлыг төр хариуцна.

Даатгалын тогтолцоог цог цоор нь өөрчилнө. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хэнээс, хаанаас авахаа иргэн өөрөө сонгодог болно. Хувь хүн даатгалын карттай болно. Үүнээс нь үйлчилгээ үзүүлсэн эмнэлэг нь төлбөрөө авдаг тогтолцоо руу шилжинэ.

Төлбөрийнхөө эрх мэдлийг иргэн гартаа л авна гэсэн үг. Орлогоо алдахгүйн тулд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, мэргэжлийн чадвараараа өрсөлд дөг орчин бүрдэнэ.

-Эрүүл мэндийн даатгалын сан ингэхэд хэний мэ дэлд байна вэ. НХХЯ, ЭМЯ сангийн хөрөнгөө булаацалдаад байх шиг санагддаг.

-Хөрөнгө зарцуулах эрхийг хоёр яамныхан булаацалдаад байдаг юм. Хуулиараа эрүүл мэндийн даатгалын санг бие даалгах ёстой. Нэг худалдан авагчийн буюу зах зээлийн зарчимд нь нийцүүлэх тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр шударга өрсөлдөөн бий болно.

Иргэдийн сэтгэл зүйг ч өөрчлөх шаардлага бий. Манайхан аль болох эмийн эмчилгээ хийлгэхийг хүсдэг. Тэгвэл урьдчилан өвчнөөс сэргийлэх, даатгалын сангаас зардал гаргаагүй иргэнийг урамшуулдаг тогтолцоог бий болгоно.

www.mongolnews.mn - Эх нутгийн чимээ
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/4898506/9cb/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
709 Английн шүүхийн шийдвэрийн дараа Монголын тал хэрхэхээ шийднэ 2011-07-29 5975
708 Олон улсын сансрын станцыг далайд “оршуулна” 2011-07-28 6758
707 Харүмафүжи Ёкозүна болох дөхсөөр 2011-07-28 6898
706 Ц.ЖАМЪЯН: БИ “ЖАЛГЫН” УРАН БҮТЭЭЛЧ 2011-07-28 7188
705 “Жонон” хамтлаг олон улсын наадмаас шагнал авлаа 2011-07-27 6130
704 МОНГОЛ УЛС ЦӨМИЙН ЗЭВСЭГГҮЙ СТАТУСАА БАТАЛГААЖУУЛАХ ГЭРЭЭГ ОХУ, БНХАУ-ТАЙ БАЙГУУЛНА 2011-07-27 5951
703 “Хүний хөгжил” сангийн мөнгийг ирэх оны зургадугаар сар хүртэл олгоно 2011-07-27 5839
» Д.Очирбат: Гадаадад эмчлүүлэх иргэдийн зардлын тодорхой хувийг төр хариуцна 2011-07-26 5872
701 Хэнтий, Сүхбаатар аймагт адууны ханиад хамгийн их тархжээ 2011-07-26 6240
700 Хар тамхи, хүний наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэг шалгах хэлтэс байгуулав 2011-07-26 6531
699 Чадах уу, та нар… 2011-07-25 5520
698 “Алтан дорнод Монгол”-ынхон үйл ажиллагаагаа сэргээнэ гэжээ 2011-07-25 6067
697 С.БАТ-ОТГОНЫГ аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэж байна [1] 2011-07-25 5798
696 Ж.Сүхбаатар Засгийн газрыг лообийдож чаджээ 2011-07-23 5611
695 БНСУ-д ажиллахыг хүсэгчдийн солонгос хэлний шалгалтын хуваарь гарлаа 2011-07-23 6445
694 А.Чинзориг хоёр саяар зарагдлаа 2011-07-22 6191
693 Дуучин Ж.Алтанцэцэг: “Миний нөхөр бизнес хөөгөөгүй бол эрдэмтэн болох байсан” 2011-07-22 5807
692 20 гаруй мянган тонн мах экспортод гаргана 2011-07-22 7349
691 Б.ДОЛГИОН: “Битлз”-ийн дууг үндэсний хөгжмийн зэмсгээр тоглоно 2011-07-21 6509
690 Э.Амартүвшин дахин “шандас сорино” 2011-07-21 6756
배너신청
자생병원

배너신청