Б.ДОЛГИОН: “Битлз”-ийн дууг үндэсний хөгжмийн зэмсгээр тоглоно
Уншсан 6509 vote 0 2011.07.21 11:23:22
Наадмын өмнөхөн урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор энгэрээ мялаасан “Пентатоник” академийн тэргүүн Б.Долгионтой “Утасны анд” холбогдлоо. Олон сайхан дууны ая зохиосон түүнийг хүмүүс хөгжмийн зохиолч хэмээн өргөмжлөхөд тэрбээр “Би хөгжмийн зохиолч мэргэжил эзэмшээгүй, сонирхлоороо ая зохиодог хүн. Тиймээс ая зохиогч гэж хэлүүлэх нь надад эвтэйхэн санагддаг” хэмээв.
-Сайн байна уу, Долгион ах аа. Урлагийн гавьяат зүтгэлтэн болсонд тань баяр хүргэе.
-Өчүүхэн миний рок, поп урлагт зүтгэсэн зүтгэл, уран бүтээлийг төр, засаг үнэлж урам хайрлалаа. Энэ шагнал улам ихийг хийх эрч хүч авч ирсэн. Рок поп урлагийнхаа төлөө зүтгээд байна аа. Эрхэм цол ганц миний бус рок попын гэр бүлийнхний шагнал гэж хүлээж авсан. Намрын нэг налгар сайхан өдөр рок попынхноо цуглуулж монгол ёс заншлаар цолны мялаалгаа хийнэ дээ.
-Таныг “Битлз”-ийн дууг үндэсний хөгжмийн зэмсгээр тоглох төсөл хэрэгжүүлж байгаа гэж сонссон?
-Миний найз С.Баяр “Битлз”- ийн дууг үндэсний хөгжмийн зэмсгээр тоглох санаа гаргаж, энэ төслийг хийж гүйцэтгээч гэж надад хэлсэн. Би ч дуртай зөвшөөрч “Жонон” хамтлагтай хамтран цомог гаргахаар ажил лаж байна. Цомгийн бичлэгийн ажил дуусаж, хэвлэлтэд шилжүүлэхэд бэлэн болсон. “Битлз” хамтлаг, тэдний дууны тухай мэдээлэл дэлхийн соёлт хүмүүст үргэлж сонин байж, анхаарлыг нь татдаг. Тиймээс монголчууд тэдний дууг үндэсний хөгж мөөрөө тоглож цомог гаргаснаар Монголын язгуур хөгжмийг дэлхийд таниулах том алхам болно.
-Цомогт ямар дуунууд багтсан бол?
-”Let it be”, “Yesterday” зэрэг хүмүүсийн дуулах, сонсох дуртай, хамгийн алдартай 15 дуу багтаасан.