Одоогоос яг нэг жилийн өмнө УМБГ шинэ бүтэц зохион байгуулалтад орж, Байгаль хамгаалах журмын эс рэг гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрд өх хэлтэстээ Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг мөрдөх, Хүн худалдаалах гэмт хэрэг мөрд өх тасаг байгуулсан билээ.
Тэгвэл өнгөрсөн баасан гаригт тус газарт дахин бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, найман хэлтэстэй болжээ. Тус газрын I хэлтэс буюу Дотоод, хяналт шалгалтын хэлт сийн даргаар тус газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлт сийн дарга, хурандаа Д.Цогтбаярыг томилов.
I хэлт сийн дарга асан, хурандаа Б.Цоодолыг Байгаль хам гаалах журмын эсрэг гэмт хэ рэг мөрдөх хэлтсийн дарга бол гожээ. УМБГын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийг Хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрд өх хэлтэс байгуулж, даргаар нь Эрэн сурвалжлах, хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн даргаар ажиллаж байсан хошууч Д.Дагвасүрэнг томилсон байна.
Хүн амины хэрэг мөрдөх хэлтсийн даргаар ОХУ-ын Дотоод явд лын яамны академийг хэд хоногийн өмнө төгсөж ирсэн дэд хурандаа Д.Отгонжаргал томилогдов. УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга асан, дэд хурандаа Э.Идэрцогийг Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга болгосон байна.
Эрэн сурвалжлах, хулгайн гэмт хэрэгтэй мөрдөх хэлтсийн даргаар дэд хурандаа П.Бат баатарыг томилсон бол Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлсийн дарга, дэд хурандаа Х.Доржсүрэн, Тамгын хэлтсийн дарга, хошууч Б.Батсуурь нарыг хуучин албанд нь үлдээжээ.