Бичлэгийн тоо 3,329
Монголын хоккейчид тэмцээнд оролцож чадахгүй болсноо мэдэгджээ
Уншсан 6516 vote 0 2011.04.05 10:36:36
Манай хоккейчид энэ онд болох хоккейн U18 ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож чадахгүй болсноо өнгөрсөн пүрэв гаригт Олон улсын хоккейн холбоонд уламжилсан байна.
“Хөрөнгө мөнгө, хоккейн хэрэгсэл үгүй тул ийнхүү тэмцээнд оролцож чадахгүй боллоо” хэмээн Монголын хоккейн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Баасандаваа мэдэгдэлдээ дурдсаныг www.iihf.com цахим хуудсанд тэмдэглэжээ.
Энэ онд Өмнөд Африкийн Кейптаун, Тайванийн Тайпей хотод зохион байгуулагдах “IIHF World U18 Championship”-ын цуврал тэмцээнүүдэд манай тамирчид оролцох ёстой байв.