Олон улсын хэмжээний мастер, уулчин Б.Гангаамаа Монгол Улсаа төлөөлөн дэлхийн дээвэр Эверестийн 8848 метр оргилд авирахаар маргааш эх орноосоо мордоно. Тэрбээр 1992 оноос уулын спортоор хичээллэсэн туршлагатай тамирчин юм.
ЭМЯ, Биеийн тамир спортын газар, Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй. Авиралт энэ сарын 11-нээс зургадугаар сарын 1 хүртэл үргэлжлэх юм байна. Аян зам нь өлзийтэй байж, Монголынхоо далбааг Эверестийн оргилд мандуулаад ирэхийг хүсэн ерөөж УИХ-ын гишүүн Д.Арвин, Биеийн тамир спортын газрынхан түүнд Төрийн далбаа гардууллаа. Энэ үеэр түүний сэтгэгдлийг хуваалцав.
-Эх орноо төлөөлөн Эверестийн оргилд гарах гэж байна. Энэ бол хэн хүний хүсээд хийх ажил биш, ялангуяа эмэгтэй хүний хувьд хүнд даваа шүү дээ?
-Сэтгэгдэл маш өндөр байна. Зорьсон оргилдоо авираад Төрийн далбаагаа тэнд мандуулах гэж байгаадаа баяртай байна. Та бүхнийхээ итгэл найдварыг алдахгүй ээ.
-Тантай хамт тэр оргил руу авирах хүн байгаа юу?
-Би ганцаараа авирна. Харин ГХЯны ажилтан Батбаяр хүргэж өгчи хөөд буцах юм.
-Өмнө нь ямар оргилд гарч байв?
-Орон орны уулчидтай олон ууланд авирч байсан. Тэр дундаа Алтай таван богддоо жил жилийн хавар авирдаг. 2006 онд Эверестэд авирах багийг ахалж байсан. Тэр үед Хятадын таван уулчинтай нэг баг болсон юм. -Аян зам тань өлзийтэй байхыг “Өнөөдөр” сонины хамт олны өмнөөс ерөөе.