
Дэлхийд нэгдүгээрт эрэмбэлэгддэг Хонконгийн хөрөнгийн биржийн удирдах төвшний төлөөлөл Монголд ирж, өчигдөр сэтгүүлчдэд “Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэх нь” сэдэвт танилцуулга хийлээ. Тавантолгойн нүүрсний ордод суурилсан “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг Лондон, Хонконгийн алинд нь бүртгүүлэх тухай хэлэлцэж буй энэ үед тус биржийнхэн хүрэлцэн ирсэн нь онцлогтой юм.
Танилцуулгын үеэр Монголын компаниуд Хонконгийн биржид бүртгүүлэн хувьцаагаа арил жихын тулд юу хийх хэрэгтэйг тэд зөвлөж, өөрсдийн давуу талаа онцлов. Тэд “Олон улсын санхүүгийн байгууллагуудын Ази, Ном хон далайн бүсийн гол байрлал төдийгүй олон улсын хэмжээнд хүлээн зөв шөөрөгдсөн эрх зүйн тогтолцоо, санхүү гийн тайлангийн стандартыг мөрддөг, зах зээлд шинээр гарч буй компаниудын бүртгэл, хөрөнгө босгох шаардлагад нийцэх өргөн хүрээний туршлагатай” хэмээн өөрсдийгөө тодорхойллоо.
Босго өндөртэй Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаа гаргагч нь гурван шалгалтын нэгийг заавал өгч тэнцэх ёстой ба энэ нь ашиг, орлого, мөнгөн урсгалын тест гэнэ. Тухайлбал, сүүлийн гурван жилд 6.4 сая ам. долларын ашиг олж, 26 сая ам. долларын хөрөнгөтэй байж бүртгүүлэхийг ашгийн тест нь шаарддаг аж. Хоёрдугаар сарын 28-ны байдлаар 1421 компани бүртгэлтэй, 2.7 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээтэй тус биржид хамгийн сүүлд “AIA group”, “Sands China”, “Rusal”, “Wynn Macau”, “Vale S.A” зэрэг олон улсын томоохон компаниас гадна Монголын “Mongolian mining corporation” компани IPO хийгээд байгаа билээ.
“Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэх нь” танилцуулгад тус биржийн ТУЗ-ийн дарга Роналд Аркулли, Үнэт цаасны маркетингийн хэлтсийн тэргүүн Эрик Ландхийр, Листинг хариуцсан хэлтсийн тэргүүн Марк Диккенз нар оролцов.