Гудамжны бүдэг гэрэлд бодол тээн алхахдаа

Галзуу юм шиг дурлалд минь ганцаардал буйг мэдэрлээ

Ийм ойрхон хэрнээ тийм алсын сэтгэлийг

Эмзэг ариухан хайр минь чи яаж ч ойлгох билээ

Ганцхан алхмын цаана миний амьдрал бий

Гараас минь чи хөтөлсөн ч хөл минь тэнд бэдэрч буй

Сэтгэл минь чамд татагдсан ч итгэл минь тэнд  төөрч

Сэвгүй ариухан хайрыг хаанаас ч олохгүйгээ мэдэрлээ

profile