Ижилдэн дассан хос жоом байж гэнээ
Интернэт гэж мэдэхгvй их л амгалан амьдардаг байжээ
Олдсон талхны vртсээ найрсан хуваалцаж
Оромж нь болсон хананы завсарт жарган суудаг байжээ

Аз эз нь таарсан нэгэн шоно эрэгчин жоом тэнэж яваад
Асаалттай орхисон компьютерийн дэлгэцэн дээр гарчихаж гэнээ
Ємнє нь ер таарч байгаагvй тэр хачирхалтай тэр эд
Єчvvхэн жоомны анхаарлыг соронзон мэт татаж гэнээ

Глобаль интернет сvлжээнд холбоостой компьютерын дэлгэц
Гое зураг цацруулах гэрлээрээ бяцхан жоомыг тєдєлгvй net-freak болгочихож гэнээ
Хувьсал мутацын vр дvнд бусад шавьжнаас IQ єндєртэй тєрсєн эрэгчин жоом
Хувиршгvй амраг нь болсон эмэгчин жоомоо ингээд тоохоо больж гэнээ

Єдєржингєє унтаж байгаад шєнє болмогц яаран жирийж
Єнєєх л компьютерийн дэлгэцэнд наалдаастайгаар єглєєг хvргэдэг болжээ
Мессэнжер, ICQ, IRC чат, хак нюк хамгаалалт firewall гээд
Мэдэж сонсдоогvй хачин юмнаас єєрийг ярьхаа ч байжээ


Эрэгчин жоом ингээд хань нєхрийн vvргээ ор тас огоорч
Эмэгчин жоомныхоо хєєрхєн царайг ч анзаарахгvй болжээ
Хєєрхий эмэгчин жоом ийм зовлонг яахин тэвчих билээ
Хєлдєж vхэхээр шийдэж хєргєгчний хаалган завраар шургаж гэнээ

Андерграунд, хакер варез сайтаас салахаа байсан эрэгчин жоом
Амраг эмэгчингээ нас нєгчсєнийг анзаарахгvй зєндєє уджээ
Компьютерийн кийбоорд дээр тожигнотол хурдлан гvйж
Код скриптуудыг шуурхайлан бичиж байлаа

Энд тэндхийн web серверvvдэд чєлєєтэй нэвтэрч
Эрх дураараа зугаалж дифейс хийн сахилгагvйтдэг болжээ
Тайлагдашгvй 256 битиин encryption тvлхvvрийг крэкэлж
Тагнуулын тєв газрын нууц мэдээг ч тvвэггvй уншдаг болж


Удалгvй тэгтэл єєр нэг эмэгчин жоом гарч ирж гэнээ
Улаан интернетчин эрэгчин жоомыг хармагцаа л шууд дурлачихажээ
Анхны харцаар дvрэлзтэл ассан хайраа илчлэх гэтэл
Анзаарч тэрнийг нь тоохгvй байж гэнээ нєгєє эрэгчин жоом

Клонаци, генийн инженерчлэлийн нууц лабораториос оргосон эмэгчин жоом
Компьютер программчлалд нэвтэрхий нэгэн байж гэнээ
Улайрсан net-freak эрэгчин жоомны анхаарлыг татах гэж
Урхи троян явуулж компьютерийг нь хакдахыг оролдож гэнээ... кеке

Эрэгчин жоомны линукс box дотор нь root эрх авахын тєлєє
Эмэгчин жоом 999 мэх гаргаж шургуу довтолжээ
Давхар давхар firewall-ын цаана суусан эрэгчин жоом
Дайралтыг соргогоор мэдэж хариу цохилтыг дор нь хийжээ

Улангассан тулаан сvлжээгээр удтал начигнаж
Учралт шинэ хос жоомнууд троян эксплойтоор шvршилцжээ
Сvvлдээ тэгээд эрхгvй эв найрамдалд хvрч
Сvжрэн дасалцаж агуу хайранд умбаж гэнээ...

Ижилдэн дассан хос жоом тэгээд интернет гээч “хар тамхинаас” холдож
Ихэр олон мянган vр зулзгаа гарган хананы завсартаа амар сайхандаа жаргаж гэнээ....

profile

Жаргал цэнгэлийн замд хүн чанараа гээлгүй
Зовлон гунигийн далайд хөл алдан живэлгүй
Магтаал зэмлэл хоёрыг зэрэг даадаг болвол
"Би" хүн болжээ гэж чи өөртөө итгэ


http://krilleer.blogspot.com/