Намайг чи орхиод явахад юу үлдсэнийг мэдэх үү чи!
        Навчсаар yйлсан намар шиг сэтгэл уйлж үлдсэн
        Дурласан сэтгэл дутуу залгисан нулимс үлдсэн
        Дуртай бүхнээсээ зугатаасан дугуй хар цэг болж би үлдсэн
        Дуусашгүй урт өдрүүдийг өнгөрөөх гэж дарс уусан
        Дутуу нойртой хоносон шөнүүдээр хайрын сарнай урласан
        Дууны
эгшигт уяарч, дурсамжаараа амьдарч үлдсэн
        Дурлалаасаа хагацсан сэтгэл голд ортол өвдөж үлдсэн
        Бүүдгэр болсон хорвоогоос гэрэл олж харах гэж би ядарсан
        Бүүвэйн дуу, ээжийн хайрыг үгүйлсэн
        Бүр юунд ч зовохгүй нохойн гөлгөнд би атаархаж
        Буйдхан энэ хорвоогоос явах юмсан гэж бодогдсон
        Он цагийн эрхээр цэг бүдгэрч сэтгэл чангарсан
        Орчлонд чамайг хайрласан шиг хайр ирэхгүй болсон байсан
        Нар сар хоёрыг угтаа нэг юм гэж ойлгодог болсон
        Найр дуу хуурыг намбатайхан шиг
өнгөрүүлдэг болсон
        Намайг чи орхиод явахад юу үлдсэнийг мэдэх үү чи!
        Намарын навчис ямар гоё хээтэйг мэдэрч үлдсэн
        Наснаасаа эрт ухаан сууж ухаарч үлдсэн
        Нар сартай хорвоод чамайг л үл мартах сэтгэл үлдсэн

                                                                                        МЭДЭХ ҮҮ ЧИ!