Дэлгэр Монголын малчны хүү
Дэлхийн дэвжээнд зодоглолоо.
Дээлийн нь захыг мушгисан
Элгэн саднаа баярлуулав.

Олныхоо итгэлийг өвөрлөн
Олимпийн дэвжээнд өрсөлдлөө.
Ард түмнээ уухайлуулж
Алтан медаль хүртэв

Түмнийхээ магнайг тэнийлгэн
Төрийн дууллаа эгшиглүүлэв
Алдрын титмийг хүртэн
Алтан соёмбоо мандууллаа.

profile