Адуучны гэрт төрж
Аргаль угалз харж өссөн
Асаасан галаа унтрааж үзээгүй
Арслангийн аманд гараа хийхээс буцаагүй
Аварга арслангийн үе удам бид
Араас чинь бид явж үзээгүй
Араасаа ямагт дагуулж явсан
Ар монголын халхчууд бид
Алс холын бодолтой
Арга мэх олонтой
Атрын төвд нутагтай
Аргамаг хүлгийн эзэд бид

Арилсан дотортой баячууд биш
Аавын гэрийн танилууд гэе
Босоо заяат хүний хүү
Босоо төрт монголын хүү
Будда бусдад нь залбирч өссөн
Бурхны тахилаа өнжөөж үзээгүй
Болохгүй бүхнийг бүтээж үзсэн
Богд Зонховын даатгалт хүмүүс
Болоогүй мах идэж үзээгүй
Босоо ороолонг дарж явсан
Бусдын дор орж үзээгүй
Байшиг барилга нам ч гэсэн
Бусдаар бид хүнээс илүү
Баярлалаа гэж бөхөлздөг хятадууд биш
Баяртай гэж гөлөлздөг солонгосууд биш
Баян Намсрайн нутагт бид
Бахдам амьдарч чаднаа гэе.
profile