Манай оронд 1924 онд анх музей үүсэн байгуулагдсан хэмээн түүх бичлэгт бичиж тэмдэглэсээр ирсэн.  Гэтэл өнөөгөөс 160 гаруй жилийн тэртээ буюу 1840 -өөд оны үед Монгол нутагт монгол хүн музей байгуулан ажиллуулж байсан түүхэн баримт олдсон байна. Говийн ноён хутагт Д.Равжаа олон газраар явж өөрийн биеэр янз бүрийн зүйлс цуглуулан тухайн үедээ маш том “Гиваа Дин Равжаа лин” нэртэй үзмэрийн сүмийг 1842 онд байгуулжээ. Энд өөрийнх нь холбогдолтой зүйлс, ихэс дээдэс, гадаад орноос бэлэглэсэн зүйлүүдээс гадна нутаг орны сонин хачин зүйлс, байгалийн янз бүрийн зүйлсийг цуглуулсан байжээ.

 

Энэ тухай ноён хутагтын тахилч Г.Түдэв “...Равжаа сэрүүн тунгалаг ахуйдаа тэр сүмийг бариулж олон газрын эрдэнийн чулуу, уран дархчуудын сайн бүтээл, эмийн өвс ургамал, шавь нараас нь ирүүлсэн өргөл хишиг, бэлэг дурсгалыг тусгай тайлбар бичигтэй дэлгэн тавьж ирэх очих олонд үзүүлдэг нэгэн өвөрмөц музей байгуулжээ. Тус бүртээ гурван жангийн хоёр сүм нь ном, бурхан, бусад зүйлээр дүүрэн, ойролцоогоор тэр үед 10 мянга гаруй үзмэртэй байсан” гэжээ. Ноён хутагтын цуглуулгын сор нь эзэн Чингисийн туг сүлд байсан байна. Туг тахидаг “Тугчид”  нэртэй тусгай хүмүүс байсан боловч...
Үргэлжлэлийг дараах блогоос уншина уу.http://www.soronzon.blogspot.com/