Moderator: mgl_300
Судалгаагаар даит мөхөөлдөс зэрэг тослог ихтэй зарим сүүн бүтээгдэхүүн
нь хүүхэд олохгүй байх магадлалыг нэг талаар бууруулдаг болохыг
тогтоожээ. Харин зарим эмч нар ийм ч амархан шууд хамааралтай гэж
бодохгүй байгаа тухай асошиэт прэсс агентлаг мэдээллээ.
Судлаачид
өдөрт хоёроос дээш порцоор тослог багатай сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг
эмэгтэйчүүд долоо хоногт нэг порцийг зооглодог эмэгтэйчүүдтэй
харьцуулахад хүүхэд олох магадлал хоёр дахин бага байдаг, энэ нь өндгөн
эс ялгаруулахад нөлөөлдөгтэй холбоотой гэнэ.
Үүний эсрэгээр, тэгвэл тослог ихтэй мөхөөлдөс зэрэг сүүн бүтээгдэхүүн
өдөр бүр иддэг эмэгтэйчүүд ийм хүндрэл үүсэх магадлал 27% бага болохыг
судалгаагаар тогтоожээ.
Энэхүү үзүүлэлтийг Харвардын их сургуулийн Нийтийн эрүүл мэндийн сургуулийн нэртэй эрүүл мэндийн судалгаанаас авчээ.