Moderator: mgl_300
Хүүхэддээ эцэг эхчүүд бүгд л хөөрхөн амьтан авч өгч баярлуулахыг боддог
шүү дээ.Гэхдээ тэдэндээ зөв амьтанг нь сонгоход дараах зөвөлгөө туслана
гэдэгт найдаж байна.
Яст мэлхий нь хэдийгээр удаан хөдөлгөөнтэй хор
уршиггүй мэт санагдаж байвч үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг судлаачид
тогтоосон байна.Муур нохой гэх мэтчилэн уламжлалт гэрийн тэжээвэр
амьтадаас илүүтэйгээр усан гахай, зараа, дэгдээхэй, сармагчин,гүрвэл,
яст мэлхий зэргийг тэжээхгүй байх нь зүйтэй хэмээн American Academy of
Pediatrics зөвлөсөн байна.
Мэргэжилтэнгүүдийн үзэж байгаагаар, усан гахай мэтийн амьтад хорт
бичил биетийг тээгч гэнэ. Таваас доош насны хүүхдийн дархлааны систем
нь арай бэхжиж чадаагүй байдаг ба ийм төрлийн амьтдаас халдвар авах
магдлал нь энэ насны хүүхдүүдэд их байдаг аж. Ялангуяа гүрвэл, яст
мэлхий мэтийн амьтад сальмонелл нэртэй бактерийг тээдэг гэж халдварт
өвчин судлалын мэргэжилтэн Larry Pickering-ийн өгүүлэлд тэмдэглэгдсэн
байна.
Сальмонеллезээр халдварласан тохиолдолын 11% нь эдгээр
амьтантай шууд харьцсанаас үүдэлтэй байна. Сальмонеллезийн бусад эх
үүсвэр нь усан гахай, дэгдээхэй гэж эрдэмтэн тамдэглэжээ. Зараа ч бас
бактер тараадаг ба үүнээс болоод өндөр халуурах, гэдэс өвдөх, арьс
цочрох зүйл ажиглагддаг байна.
Статистик судалгаанаас үзэхэд 4 сая
орчим америк гэр бүл гэртээ дээрх амьтадыг тэжээдэг байна. Ерөнхийдөө
энэ нь ч ихсэх хандлагатай байна. Тав хүртлэх насны хүүхэдтэй эцэг
эхчүүд эдгээр амьтадыг тэжээхээсээ өмнө малын эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй
ба бодит аюулыг ухаарах хэрэгтэй гэж америкийн өвчин судлалын академийн
төлөөлөгчид мэдээлж байна.