Moderator: mgl_300
-Хvvхдийн сvvн шvд хэдэн настайд нь унаж дуусдаг вэ. Манай хvvхэд
найман настай. Гэтэл сvvн шvдэн дээр нь дахиад нэг шvд ургаад байх юм.
Сонгинохайрхан дvvргийн иргэн Р.Отгонтуяа /30 настай/
Хvvхдийг 6-9 сартай байхад нь анхны сvvн шvд гарч хоёр нас зургаан
сартайд нь ургаж дуусдаг. Энэ vедээ хvvхэд дээр, доороо тус бvр 10
шvдтэй болсон байна. Харин 5-7 настайд нь эхний байнгын шvд ургаж 13
нас хvртэл солигддог. Энэ vед нь сайн анхаарахгvй бол эцэг, эхчvvд сvvн
шvд унаж дуусахаар ясан шvд ургадаг гэсэн буруу ойлголттой байдаг.
Гэтэл 5-7 насанд хамгийн хойд талд насан туршид нь байх их араа шvд
ургасан байдаг. Энэ шvдийг солигдох шvд хэмээн тоомжиргvй хандсанаас
эрт цоорч євчилдєг. Иймээс шvд солигдох vеэс эхэлж хvvхдийн шvдийг
фтортой оогоор угааж, эрдэсжvvлсэн эм, бэлдмэлийг тогтмол єгєх
хэрэгтэй. Эцэг, эх сvvн шvдийг солигддог шvд учраас арчлах хэрэггvй гэж
vздэг. Гэтэл сvvн шvд нь байнгын шvднээс илvv арчилгаа шаарддаг. Учир
нь сvvн шvд эрдэсжилт бага, паалан нимгэн, цоорохдоо амархан.
Хорхойтсон сvvн шvд маш хvчтэй євдєнє, байнгын шvднийхээ ургалтыг
гэмтээнэ. Мєн хорхойтсон сvvн шvдийг авахад араанууд урагшаа тvрж,
байнгын шvд ургах зайгvй болж давхар ургах зэргээр гажиг vvсгэдэг.
Хорхойтсон сvvн шvдэнд их хэмжээний нян агуулагддаг ба шинээр ургах
ясан шvд болон ойрхон байгаа шvднvvдэд халдвар дамжиж цооролт vvснэ.
Хан-Уул дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн шvдний эмч З.Алтанцэцэг